x

Улсын хэмжээнд 6 газар ой хээрийн түймэртэй байна

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 6 газарт ойд гарсан түймэртэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Эдгээр түймрүүдийн ихэнх нь хиймэл дагуулын сансрын зургаар илэрч, олон байгууллагын хамтын ажиллагаатайгаар унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Төв аймаг

  • Эрдэнэ сумын Баянтуул багийн Тэргийн голд зургаадугаар сарын 19-нд илэрсэн түймрийг ОБЕГ, Үндэсний аврах бригад, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 63 алба хаагч, 2 автомашин, 4 морьтойгоор оролцон зургаадугаар сарын 24-нд 09:25 цагт цурманд оруулжээ.

Сэлэнгэ аймаг

  • Алтанбулаг сумын Цөх багийн Доргонтолгой: Зургаадугаар сарын 22-нд гарсан түймэр дээр Сэлэнгэ аймгийн ОБГ, 36, 61 дүгээр ангиуд, Тужийн нарсны хамгаалалтын захиргаа, нутгийн иргэд 4 чиглэлд хуваагдан унтраах ажиллагаа явуулж байна.

  • Түшиг сумын Санданшовх: Зургаадугаар сарын 23-нд гарсан түймэр 24-ний 19:05 цагт цурманд оржээ.

  • Цагааннуур сумын Оргих баг, Товхонхан уулын ард: Зургаадугаар сарын 23-нд илэрсэн түймэрт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ОБГ, нутгийн иргэд хамтран ажиллаж байна.

Хөвсгөл аймаг

  • Цагааннуур сумын Урд-Агяа тайгад: Зургаадугаар сарын 22-нд илэрсэн. ОБГ, Үндэсний аврах бригад, байгаль хамгаалагчид ажиллаж байна.

  • Улаан-Уул сумын Соёо баг, Жологийн эхэнд: Зургаадугаар сарын 24-нд “Ми-171” нисдэг тэрэг ашиглан Зэвсэгт хүчний 303 дугаар анги, ОБГ-ын 43 алба хаагчийг газардуулж, 2 удаа нислэг үйлдэн түймрийн голомт руу зөөвөрлөлт хийжээ.

Бүх түймэр ойн бүсэд гарсан бөгөөд заримыг нь цурманд оруулсан, зарим нь бүрэн унтраагдаагүй, хяналттай байдалд байгаа юм. Онцгой байдлын албаныхан, цэрэг, хамгаалалтын байгууллагууд болон иргэд хамтран унтраах ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 11 цаг 47 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 11 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 11 цаг 50 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 11 цаг 59 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 11 цаг 59 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 12 цаг 2 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 12 цаг 4 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 12 цаг 5 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 14 цаг 17 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 14 цаг 19 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 14 цаг 22 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 14 цаг 23 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 28 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 14 цаг 30 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 16 цаг 28 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 16 цаг 29 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 16 цаг 30 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 16 цаг 32 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 16 цаг 33 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 16 цаг 35 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top