Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутагт орших “Тэмээн хүзүү” гэх газарт ойн түймэр гарч буй талаар дуудлагыг өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 23-ны 19:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид яаралтай газар дээр нь очиж ажилласан бөгөөд оройн 22:19 цагт тухайн түймрийг цурманд оруулсан тухай мэдээллээ.
Одоогоор түймрийн бүрэн унтраалтын талаарх мэдээлэл ирээгүй ч болзошгүй эрсдэлээс сэргийлэн хяналтыг үргэлжлүүлэн хийж байна. Албаны зүгээс иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг дахин анхаарууллаа.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар