x

ОБЕГ: Өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амийг аварч, 218 хүнийг утаатай бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагууд өнгөрсөн долоо хоногт нийт 103 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагад ажиллаж, 84 иргэний амийг аварч, утаатай бүсээс 218 хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүллээ. Эдгээр үйл ажиллагаа нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гамшгийн хохирлыг бууруулах чиглэлд чухал үүрэг гүйцэтгэв.

Ослын дуудлагууд нь 18 аймгийн 36 сум, нийслэлийн 8 дүүргээс ирсэн бөгөөд тэдгээрийн 79 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн түймэр, 17 нь хүний буруутай үйлдлээс шалтгаалсан осол, үлдсэн нь газар хөдлөлт, мөндөр, үер зэрэг байгалийн үзэгдэлтэй холбоотой байжээ.

Ой, хээрийн түймэр ихэвчлэн хаврын хуурайшилттай улиралд эрчимждэг бөгөөд энэ жилийн эхний таван сарын байдлаар 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 80 удаагийн түймэр бүртгэгдээд байна. Түймрийн 60 гаруй хувь нь дөрөв, тавдугаар сард гардаг нь энэ улирлын онцлогийг харуулж байна. Ихэнх түймэр сумдын төвлөрсөн хогийн цэг, гэрийн яндан, ил гал, хайхрамжгүй орхисон үнс нурмаас үүдэж байгаа нь анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс томоохон эрсдэл үүсэж болохыг сануулж буй хэрэг юм.

Иймд Онцгой байдлын ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг олон нийтэд хандан хүргэж байна:

  • Цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийж, бүрэн унтраалгүйгээр гадаа ил гаргахгүй байх

  • Тамхины галыг бүрэн унтрааж хаях

  • Ил задгай хог, өвс шатаахгүй байх

  • Авто машины техникийн бүрэн бүтэн байдлыг хангах

Эдгээр зөвлөмжийг мөрдөх нь өөрийн болон өрөөлийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чухал үүрэгтэй юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Индонезид эмэгтэйчүүд шүүр барин жагслаа 10 цаг 57 мин Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлах шиг амархан зүйл байхгүй ч хувийн хэвшлээ дэмжих үүргээ төр орхиж болохгүй 11 цаг 7 мин Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, дагуул хот хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэж байна 11 цаг 15 мин Нотариат, баталгаат орчуулгагүйгээр цахим апостиль авах боломж бүрдлээ 11 цаг 34 мин Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 37 мин ЭМД-ын санд эхний хагас жилд 21.1 тэрбум төгрөг төвлөрүүлэв 13 цаг 31 мин Энхтайваны гүүрний явган замыг яаралтай засахыг үүрэг болголоо 13 цаг 34 мин Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина 13 цаг 39 мин Хүүхдэд төрөөс олгох мөнгөн тэтгэмж болон бусад дэмжлэгийн талаарх мэдээлэл 14 цаг 38 мин Хүүхдийн урлан бүтээх төвийн 2025-2026 оны элсэлт эхэлжээ 14 цаг 45 мин Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэх талаар санал солилцов 14 цаг 47 мин Гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна 14 цаг 49 мин "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг 17 цаг 2 мин Нийслэлийн үерийн ус зайлуулах шугам угсралтын явц 60-70 хувьтай байна 17 цаг 17 мин Энэ намар ‘Би ч гэсэн жаргамаар байна’ драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин амилна 17 цаг 19 мин Украин, Орос хоёр улсын аюулгүй байдлын баталгаа хэлэлцээрийн гол асуудал болж байна 17 цаг 22 мин Монголын аялал жуулчлалыг олон улсад сурталчлах хэт холын гүйлтийн аялал боллоо 17 цаг 27 мин Алтанбулаг боомтыг шинэчилж, зорчигч, ачаа тээврийн урсгалыг дөрөв дахин нэмэгдүүлэх боломжтой боллоо 17 цаг 29 мин ХӨСҮТ-ийн эмнэлгийн хог хаягдлын менежмент сайжирлаа 17 цаг 37 мин МАН-ын дарга хэн болох вэ? 17 цаг 42 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа... Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр ... Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top