x

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилнэ. Үүний зэрэгцээ нийгэм, эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон үйл ажиллагаа нийслэл болон орон нутагт зохион байгуулагдаж байна.

Өглөөний 9:00 цагт “Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт “Улаанбаатар галерей”-д болно. Мөн энэ цагт “Эрчим хүчний шилжилт, технологи ба экологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн 8-р байрны хурлын танхимд эхэлнэ. Холбогдох мэдээллийг 99092150 дугаараас авах боломжтой.

9:10 цагт Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан “Англи хэлний төгөлдөршил төв”-ийн нээлт МУИС-ийн номын санд болно.

9:30 цагт ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн шинэ барилга албан ёсоор ашиглалтад орж, нээлтийн ёслол болно. Утас: 99815918. Мөн энэ цагт Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн цахим ур чадварыг дэмжих зорилготой “Demosc” төслийн үр дүн, шийдлийн хэлэлцүүлэг Чингис хаан Үндэсний музейд эхэлнэ. Холбогдох утас: 99096434, 94999598.

10:00 цагт МҮХАҮТ-аас зохион байгуулж буй “Chamber day” арга хэмжээ болно. Утас: 99077127.

Өнөөдөр Азийн бүсийн “Аспак-2025” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотод эхэлж байна. Мөн Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

Орон нутагт Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” нэртэй түр үзэсгэлэн энэ оны долдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилж байна.

Хилийн чанадад Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Харин Чех улсын Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн зургадугаар сарын 22-ныг дуустал үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Уржигдар 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Уржигдар 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Уржигдар 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Уржигдар 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Уржигдар 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Уржигдар 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Уржигдар 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Уржигдар 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Уржигдар 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Уржигдар 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Уржигдар 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Уржигдар 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Уржигдар 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Уржигдар 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Уржигдар 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Уржигдар 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Уржигдар 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Уржигдар 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top