x

ДЦС-3-ын ослоос үүдэн хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулийг шинэчлэхээр болов

2025 оны зургадугаар сарын 10-нд Улсын Их Хурлын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-д ажиллалаа. Энэ үеэр станцын хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдал, саяхан гарсан ослын шалтгаан, үр дагавар зэрэгт дүгнэлт хийж, холбогдох албаныхнаас мэдээлэл сонсов.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ослын шалтгаан нь системийн доголдол, бодлогын түвшний анхаарал дутагдсаны үр дүн гэдгийг онцолж, хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлыг хэмнэлтийн нэрийн дор бууруулах нь ослын эрсдэлийг улам нэмэгдүүлж буйг тодотголоо. Тэрбээр Эрчим хүчний яамны хариуцлагын асуудлыг ч сөхөж тавилаа.

УИХ-ын гишүүн Б.Энхцэцэг, Б.Нарантуяа нар осолд өртөж амь насаа алдсан ажилтны ар гэрт эмгэнэл илэрхийлж, нөхөн төлбөр, дотоод хяналтын бодлого, хөдөлмөрийн нөхцлийг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэн, сэргээн босголтын ажилд шаардагдах тоног төхөөрөмжийг шуурхай хангах, тендерийг үндэсний аюулгүй байдлын зохицуулалтаар саадгүй явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэсэн санал гаргав.

“ДЦС-3”-ын захирал Л.Эрхбаатар ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, шалгалтын ажиллагаа үргэлжилж буйг хэлээд долдугаар машины цилиндрийн шинэчлэлийг 12-р сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж буйгаа танилцуулсан юм. Мөн 50 МВт-ын турбин, 25 МВт-ын генераторын нийлүүлэлтийг хугацаанд нь хийх шаардлагатай байгааг дурдав.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын инженер Б.Наранцацрал сургалт, цэвэрлэгээ, зөрчил арилгах, хяналт тавих зэрэг бодит арга хэмжээний талаар тайлагнасан бол Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран хөдөлмөрийн аюулгүй байдлыг хүний эрх, сэтгэлзүйн хамгаалалтын асуудалтай уялдуулан авч үзэхийг уриалж, тендерийн шалгуурт зөвхөн үнэ бус, чанар, стандарт, ажилчдын оролцоо зэргийг тусгах ёстойг онцоллоо. Мөн улс төрийн нөлөөлөл, ТУЗ-ийн бүрдэл, хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

“Ослын талаар мэдээллийг нуун дарагдуулах, хэн нэгэн рүү нялзаах, хариуцлагаас зугтах байж болохгүй. Зөвхөн зааварчилгаа өгсөн, шалгасан гэх үндэслэлээр асуудлыг хаах бус бүх түвшний оролцогч талуудыг хамарсан нээлттэй хариуцлагын тогтолцоо шаардлагатай” хэмээн тэмдэглэжээ.

Мөн тэрбээр хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиас гадна Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ бий гэдгийг хэлэв. Эрсдэлийн зардлыг урьдчилан тооцож төсөвт тусгах, нөхөн төлбөрийг нэг удаагийн бус тогтвортой байдлаар зохицуулах шинэчлэл ч чухал гэдгийг онцолсон юм.

Цаашид ажлын хэсгээс эрчим хүч, тээвэр, уул уурхай зэрэг эрсдэл өндөртэй салбаруудад газар дээрх үнэлгээ хийж, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран салбар дамнасан хуулийн шинэчлэл, хамтарсан дүгнэлт гаргаж, УИХ-ын чуулганд танилцуулан эрх зүйн орчныг шинэчлэх санал өргөн барихаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Уржигдар 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Уржигдар 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Уржигдар 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Уржигдар 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Уржигдар 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Уржигдар 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Уржигдар 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Уржигдар 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Уржигдар 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Уржигдар 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Уржигдар 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Уржигдар 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Уржигдар 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Уржигдар 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Уржигдар 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Уржигдар 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Уржигдар 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Уржигдар 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top