x

Хиймэл оюун ухаан жолоочийн зөрчлийг илрүүлж, анхааруулга мессеж илгээж эхэллээ

Жолооч таны гар утсанд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний талаар хиймэл оюун ухаанаар илрүүлсэн тухай анхааруулга мессеж ирсэн үү? Энэ нь замын хөдөлгөөний удирдлагын төвөөс (ЗХУТ) хийж буй шинэ туршилтын системийн хүрээнд илгээж буй мэдээлэл юм. Одоогоор энэхүү мессеж нь сануулга шинжтэй бөгөөд ямар ч торгууль ноогдуулахгүй байна.

Системийг хөгжүүлэх, хиймэл оюун ухаанд зөрчлийг зөв таних чадвар суулгах ажлыг шат дараатай хийж байгаа бөгөөд алдаа гарсан тохиолдолд иргэдийн зүгээс өгсөн мэдээлэл нь суралцах процессод нэмэр болохыг албаныхан онцолжээ.

Одоогийн байдлаар гэрлэн дохио зөрчих, эгнээ байр буруу эзлэх, зогсох шугам давж зогсох, урсгал сөрөх зэрэг зөрчлийг илрүүлэн жолоочид мессежээр анхааруулга илгээж байгаа юм. Гэхдээ цагдаа зохицуулалт хийж байгаа үед илрүүлсэн зөрчлийг тухайн жолооч руу илгээхгүй байхаар системийг сайжруулж байна.

Иргэдийн дунд түгээмэл гарч буй зөрчилд давхар эгнээ эзэлж эргэх, цагаан шугам давах, чиглэлийн тэмдэглэгээ зөрчих зэрэг багтдаг бөгөөд зарим жолооч үүнийг системийн алдаа мэтээр ойлгон гомдол гаргаж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс хиймэл оюун ухааныг илүү нарийвчлалтай болгоход иргэдийн мэдээлэл ихээхэн тус болдог гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Харин цаашид зөрчлийг бүртгэх, мэдээллийг жолооч руу илгээх үйл явц ачааллаас шалтгаалан нэг хоногийн дараа ч очиж болзошгүйг анхааруулж байгаа бөгөөд энэ нь туршилтын үеийн хэвийн үзэгдэл гэжээ.

Технологийн нэвтрүүлэлт нь зөвхөн зөрчил илрүүлж торгох бус, урт хугацаандаа жолоочийн соёлыг дээшлүүлж, замын түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. Одоогоор Улаанбаатар хотын 176 байршилд ухаалаг камер суурилуулаад байгаа бөгөөд системийг 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс бүрэн хүчинтэй ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Хиймэл оюун ухааныг авто замын хяналтад нэвтрүүлснээр замын хөдөлгөөний үр нөлөөг мэдэгдэхүйц сайжруулж чадсан улс орнуудын жишээ ч байна. Сингапурт гэхэд авто ослын эрсдэл 22 хувиар буурсан бол Их Британи, Хятад, Австрали зэрэг улсад замын зөрчил болон ачаалал 15–30 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 2 цаг 2 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 2 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 2 цаг 4 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 2 цаг 6 мин Эх оронч Лоохууз 3 цаг 37 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 3 цаг 53 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 4 цаг 5 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 4 цаг 50 мин Тамагочигийн борлуулалт дэлхий даяар 100 сая давлаа 5 цаг 24 мин NASA: 2030-аад оны эхээр Ангараг руу хүн илгээнэ 6 цаг 28 мин Э.Макрон: АНУ-ын дэмжлэг ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэгдэнэ 6 цаг 48 мин Булган аймагт хадлангийн гарц бага байна 6 цаг 50 мин Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 6 цаг 50 мин Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа хаагдана 6 цаг 56 мин 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг дагаж мөрдөнө 7 цаг 8 мин Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно 7 цаг 11 мин Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж байна 18 цаг 49 мин Трампын криптовалютын бизнес үл хөдлөх хөрөнгөөс нь ашигтай боллоо 20 цаг 12 мин АНУ-д бүрэн модоор хийсэн Bentley $100 мянгаар зарагдаж байна 20 цаг 13 мин Уоррен Баффеттын Berkshire Hathaway Японы худалдааны орднуудад хувьцаагаа нэмэгдүүлэв 20 цаг 14 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... Банкны хар жагсаалтыг халлаа Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top