Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар илрүүлжээ. Уг иргэн нь БНСУ-д онц их хэмжээний мөнгө залилан авсан, хүндрүүлэх нөхцөлтэй эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байжээ.
Тэрбээр 2017 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон байна. Тиймээс ГИХГ-ын зүгээс уг этгээдэд холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд Дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Одоогоор түүнийг Монгол Улсаас албадан гаргах ажиллагаа явагдаж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар