x

“Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл–2025” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Урин дулааны улирал ирж, төв суурингуудаас орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ үед Тээврийн цагдаагийн албаас “Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл–2025” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүллээ. Энэхүү хяналт, нөлөөллийн арга хэмжээ зургаа, долоо, наймдугаар сарын турш үргэлжлэх бөгөөд “Шугаман эргүүл, цагийн менежмент” уриан дор хэрэгжих юм.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий уг ажлын хүрээнд дараах чиглэлээр хяналт, нөлөөллийн ажил хийгдэнэ:

  • Авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлуулах

  • Хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг бүрэн бүтэн байлгах

  • Иргэдэд замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэгийг хүргэх

  • Улаанбаатараас гадагш 150 км радиуст эргүүлийн хяналт ажиллуулах

Орон нутгийн замд гардаг нийтлэг зөрчилд дараах байдал зонхилдог:

  • Хурд хэтрүүлэх

  • Аюултай нөхцөлд гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орох

  • Хамгаалах бүс хэрэглэдэггүй, зорчигчид ч мөн анхааралгүй байдаг

  • Хэт ядарсан үед жолоо барих

  • Том оврын автомашин ослын тэмдэг, гэрэлтүүлэггүйгээр зогсох

  • Архи, согтууруулах ундааны нөлөөнд жолоо барих

  • Эрхийн үнэмлэхгүй, туршлагагүй хүнд жолоогоо шилжүүлэх

Иймд жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо:

  • Зам орчноо урьдчилан шалгах

  • Хурд, анхаарлаа нөхцөл байдалд тохируулах

  • Хамгаалах бүсийг байнга хэрэглэх

  • Хүүхдийг зориулалтын суудалд аюулгүй тээвэрлэх

  • Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах

  • Тайван, соёлтой хөдөлгөөнд оролцох

гэсэн зөвлөмжийг Тээврийн цагдаагийн албанаас өгч, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалан, осол зөрчлөөс сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Өчигдөр 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Өчигдөр 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Өчигдөр 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Өчигдөр 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Өчигдөр 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Өчигдөр 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Өчигдөр 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top