x

Түвшинширээ суманд шашны эд зүйл хулгайд алдагдаж, мөрдөн шалгалт үргэлжилж байна

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт байрлах нэгэн монгол гэрт 2025 оны тавдугаар сарын 19-ний шөнө хулгай орж, бурхан шашны эд зүйлс алдагдсан тухай мэдээлэл дараагийн өдөр буюу тавдугаар сарын 20-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу хийсэн шалгалтын хүрээнд 42 настай, эрэгтэй “Д” нэртэй этгээд тухайн гэрийн цоожийг эвдэн орж, дараах эд зүйлсийг хулгайлсан болох нь тогтоогдсон байна. Үүнд:

  • Алтан гэрэл судар – 1 ширхэг

  • Дашзэвэг судар – 1 ширхэг

  • 2–3 см хэмжээтэй зурмал Бурхан багш – 1 ширхэг

  • 10–15 см хэмжээтэй зурмал Жамсран бурхан – 1 ширхэг

  • 2–3 см хэмжээтэй зурмал Лам бурхан – 1 ширхэг

  • Нэр нь тодорхойгүй судар – 4 ширхэг

Шашны утга соёлын үнэ цэн бүхий эд зүйлс алдагдсан энэ хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл буюу Хулгайлах гэмт хэрэгт хамааруулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд,

  • 17.1.2.1 заалтаар хүний байнга амьдрах орон байранд нэвтэрсэн,

  • 17.1.2.2 заалтаар түүх, соёлын ач холбогдол бүхий эд зүйл хулгайлсан нөхцөлд 2–8 жилийн хорих ялтай юм.

Цаашид мөрдөн байцаалтын явцад уг хэргийг зохион байгуулалттай, эсвэл байнга үйлддэг этгээд гэдгийг тогтоовол 5–12 жилийн хорих ял оноох үндэслэл ч бий.

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, Монгол Улсын Эрүүгийн хууль

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 45 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 1 цаг 22 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 1 цаг 25 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 3 цаг 29 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 3 цаг 33 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 3 цаг 35 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 3 цаг 39 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 3 цаг 46 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 3 цаг 50 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 5 цаг 13 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 5 цаг 20 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 5 цаг 45 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 5 цаг 46 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 5 цаг 48 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 6 цаг 9 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 6 цаг 10 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 6 цаг 34 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 6 цаг 35 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 6 цаг 36 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 6 цаг 39 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top