x

Эрт илрүүлэгт 1.6 сая хүн хамрагдаж, өвчлөлийн сэжигтэй 1.4 сая тохиолдол илэрчээ

Монгол Улсад “Эрт илрүүлэг 1.0” хөтөлбөрийн хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2025 оны тавдугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1.6 сая гаруй хүн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан нь нийт зорилтот хүн амын 49.5 хувийг эзэлж байна.

Хөтөлбөрийн үр дүнд 1.4 сая гаруй иргэн ямар нэгэн өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн нь анхаарал татаж байна. Илэрсэн сэжигтэй тохиолдлын шалтгаан дараах байдлаар бүртгэгджээ:

  • 54.4% — хоол боловсруулах тогтолцооны өвчин

  • 15.3% — дотоод шүүрэл, тэжээл, бодисын солилцооны өвчин

  • 9.8% — шээс, бэлгийн тогтолцооны өвчин

  • 7.4% — зүрх судасны тогтолцооны өвчин

  • 3.2% — амьсгалын тогтолцооны өвчлөл

Мөн 0–17 насны хүүхдийн 78 хувь нь шүд цооролтын асуудалтай байгаа нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.

Түүнчлэн Засгийн газраас ЕБС-ийн 1 дүгээр ангийн сурагчдын дунд зүрх, нүд, шүдний эрт илрүүлгийн үзлэгийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2024 оны аравдугаар сараас, орон нутагт 2025 оны дөрөвдүгээр сараас эхэлжээ.

Эрт илрүүлэгт:

  • Нийслэлийн 40,753 хүүхдийн 90% хамрагдаж,

    • 21.3% – зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт

    • 79.3% – шүдний цоорол

    • 20.4% – харааны өөрчлөлт илэрсэн

  • Эдгээр илэрсэн тохиолдлын 16–71% нь эмчилгээ оношилгооны дараагийн шатанд шилжжээ.

  • Орон нутагт 38,728 хүүхдийн 84% хамрагдсан ба

    • 71% нь шүдний цооролтой,

    • 61.3% нь эмчлүүлсэн

    • Харааны илрүүлэгт 55.5% нь оролцсон бөгөөд

    • 15% нь харааны өөрчлөлттэй байжээ.

Энэхүү илрүүлгийн дүн нь урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг тогтмол, хүртээмжтэй зохион байгуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагыг дахин баталж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 47 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 1 цаг 23 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 1 цаг 26 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 3 цаг 30 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 3 цаг 35 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 3 цаг 37 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 3 цаг 40 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 3 цаг 47 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 3 цаг 51 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 5 цаг 14 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 5 цаг 21 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 5 цаг 46 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 5 цаг 47 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 5 цаг 49 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 6 цаг 10 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 6 цаг 11 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 6 цаг 35 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 6 цаг 36 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 6 цаг 38 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 6 цаг 40 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top