x

Х.Тэмүүжин: Засгийн газар огцорсон, баталгаажуулах процесс л дутуу байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дараах хариултыг өгчээ.

-Ерөнхий сайдын огцрох асуудал тодорхойгүй болчихлоо. Та ямар байр суурьтай байна вэ. МАН хамтарсан Засгийн газраас танай намыг гаргах шийдвэрээ өгсөн байгаа юу?

-Бид шийдвэрийг хүлээж байна. УИХ дээр Засгийн газар болон Ерөнхий сайдын асуудал яригдана. хүссэн, хүсээгүй. Тэдний намын шийдвэр нь ямар шийдвэр гаргасан бэ гэдэг нь УИХ дээр яригдах ёстой. Ардын нам Ардчилсан нам гэрээгээ зөрчсөн гэдэг мэдээлэл өгөөд  Ардчилсан намгүйгээр Засгаа байгуулна гэдэг шийдвэр гаргасан. Тэр шийдвэрээ УИХ-д оруулж чадахгүй байх шиг байна. Ямар логиктой, ямар үндэслэлтэйг хэлж мэдэхгүй байна. Нам нь тийм шийдвэр гаргасан учраас  Ерөнхий сайд өөрөө саналаараа огцорно гэдэг яриа тэр хавиар явсан. Тэгэхээр УИХ руу Ерөнхий сайд өөрөө санал оруулж ирэх байх, тэрийг нь Ардчилсан нам  хүлээгээд сууж байна.

-Бодлогын зөвлөлөөр энэ асуудал яригдсан болов уу. Ардчилсан нам ямар байр суурьтай байна вэ?

-Манай намын байр суурь маш тодорхой ш дээ. Засаг байгуулагдахад Ардын нам өөрсдөө биднийг урьсан. Ардын нам өөрсдөө Ерөнхий сайдыг томилоод, Ерөнхий сайд кабинетдаа манай намыг урьсан. Шийдвэр гараад хамтарсан. Тэдний нам бид энэ хамтралаасаа болъё гэж байх шиг байна. Түүгээрээ л болно биз. Бид бол нэг л зарчим барьж байгаа. Ажил хийе гэвэл ажиллаж болно, ажил хийхгүй гэвэл сөрөг хүчнийхээ байр суурин дээр хатуу зогсож чадна.

-Ерөнхий сайд огцрох ч юм шиг эс бол огцрохгүй ч юм шиг байдлаас болоод чуулганы ирц хангалтгүй, яамдуудад ажил хийж байгаа хүнгүй боллоо.  Дотоод болон гадаадад тодорхойгүй нөхцөл үүслээ?

-Засаг өөрчлөгдөх, улс төр хямрах болгонд ийм л үйл явдал болдог шүү дээ. Энэнд цочирдох хэрэггүй.  Шийдвэр гаргасан нам нь хурдан хариуцлагатайгаар асуудлаа шийдээд явах ёстой. Ямар биднээс болсон биш. Бид бол хүлээгээд сууж байгаа.

-Ардчилсан намын дарга ажлаа өгнө гэж мэдэгдсэн нь Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээгээд байгаа явдал юм биш үү?

-Логикийг нь зөв ойлго л доо. Тэр Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээгээгүй ш дээ.  Энэ чинь юу ярьж байгаа вэ гэхээр хамтарсан Засгийн газар байгуулаад ажил хийе гэдэг шийдвэр гаргаад нам дотроо манлайлаад ажилласан хүн нь Л.Гантөмөр. Тэр шийдэл нь буруу байжээ, нөгөө нам нь та наргүйгээр бид явж чадна гээд нүүрээ бууруулж байгаа учраас энэ шийдэл рүү манлайлж явж байсны хувьд хариуцлагаа хүлээгээд намын дарга аа өгнө гэж хэлсэн нь улс төрийн соёл.

-Ерөнхий сайд огцрохгүйн тулд ХҮН намтай хамтраад, цааш явъя гээд Ардчилсан намаас улс төрийн дэмжлэг хүсвэл яах вэ. Ардчилсан нам ямар кноп дарах бол?

-Одоо бол боломжгүй шүү дээ. Хөөгдсөн хүмүүс алга ташаад дэмжээд сууж байна гэдэг гэнэн төсөөлөл байхгүй. Ямар хэлбэрээр орж ирэхээс үл шалтгаалаад Ардчилсан нам нэг бол кноп дарна. Нэг бол Ардчилсан намын бүлэг бидэнгүйгээр асуудлаа шийд ээ гээд хаяад гарна. Бидэнд ийм л сонголт байгаа, ийм л зарчим байгаа.

-Чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ гэж байгаад болилоо. Танай бүлэг дээр Ерөнхий сайдын асуудал яригдсан болов уу?

-Одоо бууж байгаа Ерөнхий сайд юм уу, тэдний өмнөөс тааж юм ярих боломжгүй. Манай нам юу ярьж байгаа вэ гэхээр цөөнхийнхөө хувьд сөрөг хүчнээ хий гэж эрх баригчид үзэж байгаа бол 42 гишүүн 42 уулаа цул байх ёстой. Нэг хүн шиг шийдвэрээ гаргадаг байх ёстой. Асуудлыг хоосон улстөржих биш нийтийн ашиг сонирхлын төлөө дуугарадаг байх ёстой. Энэ зорилго руугаа зоригтой ажиллана гэдэг байр суурьтай байгаа.

-Хүнээс хамаарсан тогтолцоогаа өөрчилж чадаагүй нь засаг төрийг тогтворгүй болгож байна гэж үзэх хүмүүс байна?

-Хүнээс хамааралгүй тогтолцоо бий болгож чадаагүй байгаа. Хэрвээ бий болгосон гэж бодож байгаа бол үнэн гэнэн байна. Би нэг бус удаа хэлж байна. Монгол Улс гурван даргын улс болсон. Тэр гурван дарга өглөө ямар ааштай босож ирэх, орой хэний ховыг сонсох гэдгээс шалтгаалж Монгол Улсын хувь заяа савлаж байгаа. Ийм эмгэнэлтэй хувь тавилантай бид байж болохгүй.  Тийм учраас хүнээс хамааралгүй институци бий болгохын тулд ядаж УИХ нь УИХ шиг байх ёстой, Засгийн гакзар нь Засгийн газар шиг байх ёстой гэж хэлээд байгаа шүү дээ. Ямарсайндаа УИХ-ын чуулганы танхимаас Ерөнхий сайдын суудлыг буулгая гэж санаачлага гаргах вэ дээ.

-Та энэ хуулийн төслөө хэзээ УИХ-д өргөн барих вэ?

-Товоо хүлээгээд байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр УИХ -ын даргад хэлсэн. Хуулийн төсөл бэлэн болсон, бичиг баримтууд явсан, хүлээж авах товыг нь хүлээж байна.

-Та бол Засгийн газар огцорсон гэдэг байр суурьтай байна гэж ойлголоо зөв үү?

-De facto буюу бодит байдал дээр Засгийн газар огцорсон. Одоо De jure буюу хууль зүйн хувьд тэрийг нь баталгаажуулах процесс л дутуу байна.

-Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн  Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураах заалт одоогийн Эрүүгийн хуульд байдаг юм уу?

-1992 оноос хойш Монгол Улсын хууль тогтоомжин дээр, мөн социализмын үед ч байсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хураах гэдэг заалт  байгаа. Социализмын үеэс ялгаатай нь  хөрөнгө хураах гээд тусдаа ял байсан. Энэ ялыг байхгүй болгосон. Байхгүй болгосон хүн нь би өөрөө. 2015 онд Сонирхлын зөрчлийн хуулийг батлахдаа үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг гэмт хэргийг Эрүүгийн хуулинд бичсэн хүн нь би өөрөө. Тийм учраас хөрөнгө хураахтай холбоотой, тэр нь гэмт хэргийн улмаас олсон, авлигын улмаас байгаа бол тэрийг хураах зохицуулалт нь одоогийн Эрүүгийн хуульд маш тодорхой байгаа. Тэрийг хэрэгжүүлэх процесс тодорхой биш байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсад процессын хууль маш хомс байдаг. Ямар ажлыг,  хэн, ямар дэс дараатайгаар хэрэгжүүлэх вэ гэдэг зохицуулалт муу учраас ямар ч шийдвэр хэрэгждэггүй.

Тэр хэрэгжилтийг сайжруулах зорилгоор санаачлага гарч байгаа бол дэмжинэ. Эрүүгийн хуулийг давхардуулах байдлаар өөр хуулиар шийдэх гэж оролдож байгаа бол энийг хуулийн хэллэгээр завьжлах гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, ижил үйлчлэлтэй хоёр гурван хууль гаргах замаар алийг нь ч үйлчлүүлэхгүй байх тэр хуулийн завьжлал бий болгох олон улсын туршлага байдаг. Ийм завьжилсан хуулийн тогтолцоо үүсэх юм бол дунд нь хэн хождог вэ гэхээр сонголт хийх болломжтой эрх мэдэлтэн л хождог. Тэгэхээр хэрсүү байх ёстой. Процессыг сайжруулах гэж байгаа бол дэмжинэ, хуулийг завьжлах гэж байгаа бол үгүй.

-Одоо Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгөхгүй, аль эсвэл УИХ олонхиороо Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдэг кноп дарбал Ардчилсан нам яах вэ. Засгийн газарт буцаж орох уу?

-Ардчилсан нам хамтрахгүй гэдгээ хэлчихсэн. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа юм шиг дахиад буцаж орж байдаг сүлд нь хаячихсан юм гэж юу байх вэ дээ. Одоо хэрвээ тийм аргаар Засгийн газар байгуулагдвал ажил хийхгүй аргацаасан, албан тушаал дээрээ сууж үлдэх гэсэн л юм болж үлдэнэ. Философи нь мөн чанар нь байхгүй болно. Ардчилсан нам бол тийм юм байхгүй гэдгийг тодорхой хэжлж байгаа.

УИХ нь Ерөнхий сайдаа авч үлдэнэ гэвэл Засаг нь ямар хэлбэрээр явах нь олонхийн л асуудал. Тэнд манайх оролцохгүй.

Хоёрт нь, манай сайдууд ч хэлж байгаа. Хэрвээ засаг үргэлжилнэ гэж ярих юм бол манай найман сайд “Бид эрх мэдэлд үлдэхгүй, өөрсдөө хүсэлтээ өгөөд гараад явна” гэсэн үг хэлсэн. Дээр нь Ерөнхий сайд асуудлаа УИХ -руу оруулж ирэхгүй бол одоо хүлээгдээд байгаа 32 гарын үсгийг бид зураад бүрдүүлчихэж чадна гэсэн. Тэгэхээр байр суурь маш тодорхой байгаа.

News.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй 8 цаг 6 мин Хүннү хотод тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах ажил эхэлж байна 10 цаг 15 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 10 цаг 16 мин “Бүтээмж ба Инновац-UB 2025” форум төрийн албаны бүтээлч туршлагыг хуваалцаж байна 10 цаг 17 мин Чөлөөт, сонгомол бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа ордонд болно 10 цаг 18 мин Батлан хамгаалах салбарт 60 автомашинаар парк шинэчлэл хийв 10 цаг 19 мин 2025 оны зургаадугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах хуваарь гарлаа 10 цаг 20 мин Палестин ДЭМБ-ын Женев дэх төвийн гадна төрийн далбаагаа мандуулах эрхтэй боллоо 10 цаг 21 мин Монгол, Австрийн төрийн айлчлалын хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөтгөх уулзалт болов 10 цаг 22 мин Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгчдэд хяналт шалгалт эхэллээ 10 цаг 22 мин 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна 10 цаг 23 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах үндэсний хороо шинэчлэгдэн ажиллаж эхэллээ 10 цаг 24 мин Хүүхдийн спортын зуны VIII наадам эхэллээ 10 цаг 25 мин “Найдвар түгээе” ТББ Увс аймгийн 100 жилийн ойд зориулан эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав 13 цаг 36 мин Хятадад хүн дүрст роботуудын анхны боксын тэмцээн болж, технологийн шинэ үеийг эхлүүллээ 13 цаг 37 мин Хиймэл оюунаар зурдаг зураач “AI Gemini” дэлхий нийтийн анхаарлыг татаж байна 13 цаг 38 мин Монгол, Австри эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхээр тохиролцлоо 13 цаг 40 мин Нийслэлд 74 км замыг шинэчилж, полимер битум ашиглаж эхэллээ 13 цаг 43 мин Байгаль хамгааллын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлнэ 13 цаг 44 мин ОУАЭА-тай хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 45 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Үнэлгээний үнэлгээ Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top