Норвегийн хаант улсын Ослогийн их сургуулиас Олон улсын Зуны сургалтын мэдээллийг ирүүлжээ.
Уг сургалтаар норвеги хэл, соёл, нийгмийн чиглэлийн 14 бакалавр, олон улсын чиглэлийн магистрын 7 зэрэг олгох эрчимжүүлсэн зуны сургалтыг санал болгож байгаа ба тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.
Үүнд:
БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТ:
-
норвеги хэл
-
Норвегийн уран зохиол
-
Норвегийн түүх
-
Норвегийн нийгмийн халамж
-
Нордикийн улс орнууд дахь жендерийн тэгш байдал
-
Скандинавын бүс нутгийн төрийн захиргаа, улс төр
-
Олон улсын улс төрийн асуудлууд
-
Норвегийн архитектур
-
Скандинавын ВТ, киноны хандлага
МАГИСТРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТ:
-
Хүний эрх
-
Энхтайвны асуудлаарх судалгаа
-
Олон улсын хөгжлийн асуудлаарх судалгаа
-
Олон нийтийн эрүүл мэнд
-
Нордикийн улс орнууд дахь жендэрийн тэгш байдал
-
Эрчим хүч, хүрээлэн орчин ба нийгмийн өөрчлөлт
-
Өөрчлөгдөж буй Арктик
Бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдахад их сургуулийн 1-р курс төгссөн байх, магистрын зэрэг олгох сургалтад хамрагдахад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан, ажлын туршлагатай байх зэрэг шалгуур хангахыг шаарддаг байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 1-нд, бусад нэр дэвшигчдийн бүртгэл 2019 оны гуравдугаар сарын 1-нд дуусгавар болохоор байгаа ба холбогдох мэдээлэлтэй www.uio.no/summerschool сайтаас танилцах боломжтой.
gogo.mn