x

E-Mongolia системээс эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан Эрүүл мэндийн яамнаас үзүүлдэг нийт 22 төрлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, иргэд хаанаас ч, 24/7 авах боломжтой болсон.

Өмнө нь иргэд эмнэлэгт цаг авах, шинжилгээний хариу харах, эмчийн үзлэгт бүртгүүлэх зэрэг үйлчилгээг заавал биечлэн очиж авдаг, энэ нь дараалал үүсгэх, цаг хугацаа алдах зэрэг хүндрэл дагуулдаг байсан бол өнөөдөр иргэд бид бүхэн ухаалаг утас эсвэл компьютероос хэдхэн хормын дотор эрүүл мэндийн эрэлттэй үйлчилгээнүүдийг авах боломж бүрдсэн.

Эрүүл мэндийн үйлчилгээ цахимд шилжсэнээр:

  • Цаг хугацаа хэмнэнэ
  • Өөрийн эрүүл мэндийн мэдээллийг дэлгэрэнгүй хянах боломжтой
  • Мэдээллийн алдаа багасна
  • Нууцлал, мэдээллийн аюулгүй байдал хангагдана
  • Мэдээллээ татах, бусдад илгээх боломжтой

E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой эрүүл мэндийн 22 үйлчилгээ:

Вакцины гэрчилгээ

Эмнэлэгт цаг авах

Эмнэлгийн магадалгаа

Шинжилгээний хариу авах

Эмнэлгийн цаг цуцлах

Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ International Travel Health Certificate

Цусны бүлгийн мэдээлэл

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрөл сунгах хүсэлт хүлээн авах

Эмнэлэгт иргэнийг илгээх цахим

Багц шинжилгээний хариу

Дүрс оношилгооны дүгнэлт

Дүрс оношилгооны зураг

Эмчийн үзлэг

Дархлаажуулалтын мэдээлэл

Жирэмсний хөтөч

Эмийн жор

Эмийн жор гомдол илгээх

Эх хүүхдийн дэвтэр

Эмнэлэг хайх

Цэцэрлэгийн шинжилгээ

Дархлаажуулалтын мэдээлэл(англи)

 

Эдгээр үйлчилгээнүүд цахим хэлбэрт бүрэн шилжсэнээр:

  • Төрийн байгууллагын хүнд суртал буурч,
  • Иргэн төрийн харилцаа хялбар болж,
  • Цаасан хэрэглээ багасаж,
  • Байгууллага хоорондын мэдээлэл солилцоо шуурхай болох ач холбогдолтой.

Цаашид аймаг, сум, дүүргийн иргэдэд зориулсан сургалт, мэдээлэл, сурталчилгааг олон талт сувгаар хүргэх, эрүүл мэндийн үйлчилгээг бүх хүнд тэгш хүртээмжтэй болгоход онцгой анхаарах зорилгоор өнөөдөр /2025.05.21/ “И-Монгол академи” УТҮГ, Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн хариуцсан удирдлага алба хаагчид уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд:

  • Эрэлттэй эрүүл мэндийн үйлчилгээг сурталчлах
  • Цахимжсан үйлчилгээнүүд гардаг асуудлыг шийдвэрлэх
  • 13/А маягтыг цахимд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх

Мэдээ, мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх талаар ажлуудыг хийхээр харилцан санал солилцсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 3 цаг 41 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 3 цаг 53 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 55 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 3 цаг 59 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 4 цаг 0 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 4 цаг 0 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 4 цаг 2 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 4 цаг 4 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 4 цаг 4 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 4 цаг 5 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 4 цаг 6 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 4 цаг 6 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 5 цаг 54 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 55 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 5 цаг 56 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 5 цаг 57 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 6 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 6 цаг 18 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 6 цаг 18 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 6 цаг 18 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top