x

АНУ, Хятадын худалдааны шинэ тохиролцоо Энэтхэгийн үйлдвэрлэлийн мөрөөдөлд сүүдэр хаяж байна

Энэтхэг улс дэлхийн “шинэ үйлдвэр” болох зорилгодоо нэг алхам ойртож буй мэт харагдаж байсан энэ үед АНУ болон Хятад худалдааны “шинэ тохиролцоо” байгуулснаар тус зорилгыг бүдгэрүүлэх эрсдэл үүсэв. Өнгөрсөн долоо хоногт Швейцарьт болсон хэлэлцээрийн үр дүнд АНУ-ын Хятадад ногдуулсан тариф 145 хувиас гэнэт 30 хувь руу буурсан бол Энэтхэгийн экспортод одоогоор 27 хувийн тариф үйлчилсээр байна.

Энэтхэгийн Global Trade Research Institute (GTRI)-ийн судлаач Ажай Шриваставагийн хэлснээр, Хятадаас Энэтхэг рүү чиглэж байсан хөрөнгө оруулалт одоо зогсонги байдалд орох, бүр эргэж буцах ч магадлалтай. “Хямд өртөгтэй угсралтын шугамууд үлдэх ч нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийн өсөлтөд аюул нүүрлэж болзошгүй” гэж тэр онцоллоо.

Өнгөрсөн сард Apple компани АНУ-д нийлүүлэх iPhone-уудаа Хятадаас Энэтхэг рүү шилжүүлэхээ илэрхийлснээр Делид хүлээлт өндөрсөөд байв. Гэвч Ерөнхийлөгч Дональд Трамп Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүкт хандан “Ийм өндөр тарифтай оронд барьж болохгүй” хэмээн анхааруулсан нь энэхүү хүлээлтэд хүйтэн ус цацлаа.

АНУ-ын зах зээлийг чиглэсэн өрсөлдөөн ширүүснэ

Тохиролцоо зарлагдахаас өмнө шинжээчид Энэтхэгийг Хятадын дараах гол нийлүүлэгч болох бололцоотой гэж үзэж байсан. Учир нь Энэтхэгийн АНУ-д хийдэг экспортын 40 орчим хувь нь Хятадын экспортод дөхөх бүтэцтэй. Ялангуяа электроникс, нэхмэл, тоглоом зэрэг дунд болон бага технологитой салбаруудад Энэтхэгийн экспорт сүүлийн үед огцом нэмэгдэж байгаа юм.

Гэвч Номура судалгааны байгууллагын шинжээчдийн хэлснээр, үйлдвэрлэлийн шилжилтээс хамгийн их ашиг хүртэж буй орнуудын дунд Вьетнам, Тайланд, Камбож, Малайз зэрэг улс давамгайлж байна. Тэд харьцангуй хямд хөдөлмөрийн зах зээл, энгийн татварын тогтолцоо, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдээрээ ялгарчээ.

Энэтхэгийн дотоод нөхцөл хөрөнгө оруулагчдыг түгшээж байна

Харин Энэтхэгт үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь сүүлийн хоёр арван жилд 15 хувийн түвшинд тогтмол байгаа бөгөөд энэ нь дотоод нөхцөл, бизнесийн орчны хүндрэлтэй холбоотой гэж судлаачид дүгнэж байна. Моди засгийн газрын хэрэгжүүлсэн “Үйлдвэрлэл дэмжих урамшууллын хөтөлбөр” (PLI scheme) хязгаарлагдмал үр дүнд хүрээд байгаа.

Түүнчлэн, iPhone угсрах шугам Энэтхэгт ирж байгаа ч эд анги, түүхий эдийн ихэнхийг Хятадаас оруулж ирсээр байгаа нь бодит үр өгөөжийг хязгаарлаж байна. Ажай Шриваставагийн хэлснээр, АНУ-д зарагддаг iPhone бүрээс Apple 450 ам.долларын ашиг олдог бол Энэтхэг уг төхөөрөмжөөс дөнгөж 25 ам.доллар орчим л авч үлддэг. “Эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж, өндөр өртөгтэй ажлыг шилжүүлж чадахгүй бол экспорт зөвхөн тоон дээр өсч, бодит эдийн засгийн өгөөж үл хүрнэ” хэмээн тэр онцолсон.

Хятадын үйлдвэрүүд Энэтхэгийг дамжуулах суваг болгох магадлалтай

Шинжээчдийн анхааруулж буй нэг ноцтой эрсдэл бол Хятадын үйлдвэрлэгчид АНУ руу чиглэсэн бүтээгдэхүүнээ Энэтхэгээр дамжуулах буюу “дамжин гарах” сувгийг ашиглаж болзошгүй явдал. Энэтхэгийн дээд эдийн засгийн зөвлөх үүнийг зөвшөөрсөн маягтай мэдэгдэл хийж, Хятадын бизнесүүдийг татах нь үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлнэ гэжээ. Гэвч энэ нь Энэтхэгийн дотоод үйлдвэрлэлийг бэхжүүлэх бус харин улам хараат байдалд оруулж мэднэ гэж бусад шинжээчид анхааруулж байна.

Эцэст нь GTRI “угсралтын шугамууд хямд өртөгтэй ч ажлын байрууд нь өндөр чанартай биш” хэмээн сануулж байна. Nokia 2007 онд Ченнайд үйлдвэр байгуулахдаа бүх ханган нийлүүлэгчдийг хамт суурьшуулж байсан бол өнөөгийн ухаалаг утас үйлдвэрлэгчид үндсэндээ татварын хөнгөлөлт горьдож, дотоодод нийлүүлэлтийн сүлжээ үүсгэхийг хүсэхгүй байгаа аж.

Хэрвээ Энэтхэг мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл...

Энэтхэг дэлхийн үйлдвэрлэлийн төв болох мөрөөдлөө бодит болгохыг хүсвэл зөвхөн гадаад нөхцөл байдалд найдахаа зогсоож, дараах зүйлсийг хийх шаардлагатай гэж шинжээч Шривастава онцолжээ:

  • Үйлдвэрлэлийн зардлыг бууруулах

  • Логистикийн асуудлаа шийдэх

  • Хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг бий болгох

“АНУ, Хятадын энэ тохиролцоо бол зүгээр л түр зуурын арга хэмжээ. Энэтхэг урт хугацааны тоглолтоо хийхгүй бол хаягдахад ойрхон байна” хэмээн тэр сануулжээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 31 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 38 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 47 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 11 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 17 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 44 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 43 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 6 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 13 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 8 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 17 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 17 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 18 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 19 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 20 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 21 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 22 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 47 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 49 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top