x

Даамын холбоо лигийн тэмцээнтэй болно

Манай өсвөрийн даамчид Беларусь улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцсон Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын их мастер Р.Манлайтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Өсвөрийн даамчид дэлхийн дэвжээнд ээлжит удаагаа амжилттай оролцоод ирлээ. Энэ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 4-нд Беларусь улсын Гомель хотноо болж, 15 орны 270 гаруй тамирчин өрсөлдлөө. Монгол Улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд оюунаа сорьсноос 14-16 насны охидын ангилалд өрсөлдсөн 84 дүгээр сургуулийн сурагч, спортын мастер Баярын Мишээл үндсэн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр хоёр жилийн өмнө блиц төрлөөр хүрэл медаль авсан удаатай. Мөн блиц буюу түргэвчилсэн тоглолтын төрлөөр охидын 8-10 насны ангилалд “Монгени” сургуулийн сурагч, спортын дэд мастер Батдаваагийн Есүй аваргалсан. Энэ нь Монголын даамын түүхэнд дэлхийн аваргын дөрөв дэх алтан медаль болж байна. Өмнө нь буюу 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөр, мөн онд Э.Хүслэн блиц тоглолтоор дэлхийн аварга болсон түүхтэй. Б.Есүйгийн хувьд үндсэн төрөлд ч аваргалах боломж өндөр байв. Эхний өдрөөс тэргүүлж явсан ч сүүлчийн тавилдаа Беларусийн тамирчинд хожигдсоноор харамсалтайгаар дөрөвдүгээр байрт орсон. Манай хэд хэдэн тамирчин медалийн төлөө өрсөлдсөнийг онцолъё. Ийнхүү бид алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар багийн дүнгээр VI байранд шалгарлаа.

-Монголын даамчид тоглолтын түвшин, ур чадвар, амжилтаараа дэлхийд хэр дээгүүр эрэмбэлэгддэг вэ?

-Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны хамгийн сүүлийн чансаагаар Монгол Улсын эрэгтэй даамчид 16-д, эмэгтэйчүүд есдүгээрт бичигдэж байгаа. Азидаа бол олон жилийн турш ноёрхсон гэхэд болно. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д даамын спорт эрчимтэй хөгжиж, тамирчдынх нь ур чадвар манайхтай их ойролцоо болсон. Төр, засгаас нь спортыг бодлогоор дэмжээд ирэхээр үсрэнгүй хөгждөгийн жишээ энэ л дээ. Одоо өмнөд хөршид лавтайяа 10 сая гаруй хүн даамын спортоор хичээллэж байна. “Гомель 2018”-д манай 10 тамирчин өөрсдийн насны ангилалдаа эхний 10 байрт шалгарсан нь том амжилт. Энэ бол МДХ-ны зүгээс өсвөр, залуучуудын шигшээ багийг бий болгох эхлэлийг тавьж, туршлагатай тамирчид, их мастеруудын оролцоотойгоор бэлтгэл сургуулилалтаа базаадаг болсонтой холбоотой. Цаашид холбооны дэргэд өсвөр, залуучуудын шигшээ багийг бүрдүүлэн, байнгын тогтвортой хичээллээд ирэхээр тамирчдын амжилт ахих нь дамжиггүй.

-Даамын спорт манай улсад хөгжөөд хэчнээн жил болж байна вэ. Монголд их мастер цолтой хэдэн даамчин байдаг бол?

-Даамын спорт манай улсад хөгжөөд 50 гаруй, Монголын даамын холбоог албан ёсоор байгуулаад 30 жилийн нүүр үзэж байна. Бидний тооцоогоор зуун буудалт даамаар хичээллэдэг 30 мянга гаруй хүн бий. Даамын спортын оргил нь болох Олон улсын их мастер (Grandmaster, гроссмейстер) цолыг хүртсэн таван эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин Монголд бий. Ер нь их мастер цолтой даамчин дэлхий дээр ердөө 140 шахам л байдаг юм билээ. Түүнчлэн Олон улсын мастер, Дэлхийн даамын холбооны мастер, Дэлхийн даамын холбооны дэд мастер цолтой, өөрөөр хэлбэл, олон улсын цолтой 40 тамирчин манай улсад байдаг.

-Монголын даамын холбооны бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулна уу?

-Өнгөрөгч нэгдүгээр сард болсон Бүх гишүүдийн хурлаар Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн А.Ундраа сонгогдож, багаа бүрдүүлэн ажиллаж байна. Холбооны Удирдах зөвлөлд дэд ерөнхийлөгчөөр Техник технологийн дээд сургуулийн захирал Б.Ганбат, ерөнхий нарийн бичгийн даргаар миний бие, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Олон улсын их мастер Г.Ганжаргал, менежерээр спортын мастер Ц.Алтанхуяг, гишүүнээр “ХАС” банкны төв салбарын захирал Д.Болдбаатар, Б.Ариунбаяр, спортын мастер Ц.Эрдэмбилэг, Я.Намхай нар ажилладаг.

-Холбооны зүгээс хийсэн ажлууд болон ирээдүйн зорилтуудаасаа сонирхуулахгүй юү?

-Манай баг ажлаа аваад нэн түрүүнд тамирчдын ур чадварыг сайжруулж, байнгын бэлтгэлтэй байлгах зорилгоор тэмцээн уралдааны тоог олшруулж, оюуны спортын үнэлэмжийг сайжруулах үүднээс шагналын санг нэмсэн.Энэонд Монголын даамын холбооноос нийтдээ 22 тэмцээн зохиохоор төлөвлөсний талаас илүү нь улсын чанартай. Тодруулбал, улсын аваргын хагас шигшээ болон шигшээ тэмцээн, өсвөр, залуучууд, оюутан, ахмад, багийн, сонирхогчид, блиц, рапид, 64 буудалт даам, турк даам гээд 12 төрлөөр улсын аваргуудаа тодруулдаг. Үүнээс гадна “Алтан хүү” клубтэй хамтран чансааны оноо олгох цуврал тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Ирэх жилээс бид бусад спорт шиг лигийн тэмцээнтэй болно. Тэгэх тэгэхдээ лигийн тэмцээнээ дээд лиг, сонирхогчдын лиг, хүүхдийн лиг гэсэн гурван түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байна.Мөн ерөнхийлөгчийнхөө дэмжлэгтэйгээр Монголын даамын холбоо албан оффистой болсон. Үүнээс гадна холбооны материаллаг баазыг сайжруулах, сургалт дасгалжуулалтыг чанаржуулах, шүүгчдийг бэлтгэх, өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болох, даамын спортоор хичээллэгч хүүхэд залуусын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц ном товхимол, сурах бичгийг олшруулах, тэмцээний бүртгэлийн асуудлыг боловсронгуй болгох, гишүүнчлэлийн асуудлыг цэгцлэх гэх мэт олон ажлыг дэс дараатайгаар хийж гүйцэтгэнэ. Энэ бүхнээс илүүтэй хөгжлийн хамгийн чухал алхам бол даамын спортыг олон нийтэд түгээн сурталчлах, сонирхон хичээллэгсдийн тоог олшруулах явдал юм. Үүний тулд зарим сургуулийн хичээлийн хөтөлбөрт даамын спортыг оруулах, аймаг, дүүргүүдэд анхан шатны багш, дасгалжуулагчдыг бэлтгэж, сонирхогчид, хүүхдүүд оролцдог байнгын тэмцээнтэй болохоор төлөвлөж байна.

unuudur.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 цаг 23 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 34 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 34 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 35 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 38 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 39 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 41 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 43 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 44 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 46 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 26 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 28 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 29 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 31 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 35 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 37 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 39 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 19 цаг 1 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 19 цаг 9 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 19 цаг 10 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top