x

Тай боксын Азийн аварга Макао-д болно

Олон улсын муай тай сонирхочдын холбоо (IFMA), Азийн муай тайн сонирхогчдын холбоо (FAMA) , Макаогийн муайтайн холбоо хамтран 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах муайтайн тэмцээнийг 12 сарын 04-12 нд Макаогийн MACAU FORUM танхимд зохион байгуулахаар болоод байгаа.

Энэхүү тивийн аваргад азийн 35-н орон оролцох мэдүүлгээ өгөөд байгаа аж. Уг азийн аваргад манай улсаас 4-н жинд тамирчинаа илгээхээр бэлтгэж байна.

• эмэгтэй 45кг С.Мөнгөнгэрэл (ОУХМ "Мишээл клуб")
• эмэгтэй 57 кгд Д.Бүрэнчимэг (Сэлэнгэ аймаг)
• эрэгтэй 51 кгд Т.Өсөхбаяр (ОУХМ "Мишээл клуб") 
• эрэгтэй 54 кгд Б.Бахүлэг (Спортын мастер "Мишээл клуб") Дасгалжуулагчаар О.Алтанпүрэв (ОУХМ),
багийн ахлагчаар Б.Гансүх нар хүчээ сорих аж. 

Манай орны муайтайчдын үзүүлсэн амжилтуудаас дурьдахад: 

2006 он Тайланд ,Бангкок
"Эзэн хааны цом" 
О.Алтанпүрэв 48 кг мөнгөн медаль, С.Тунгалаг мөнгөн

2007 он Макао
Азийн танхимын спортын II наадам
Ө.Энхбаяр хүрэл медаль
М.Батжаргал хүрэл медаль

2011 он Тайланд Бангкок
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
эмэгтэй 48 кг Б.Халиун мөнгө,эрэгтэй 51 кг Б.Мягмарсүрэн мөнгө, 57 кг Ч.Шижир-эрдэнэ мөнгө, 60 кг Д.Лхасүрэн хүрэл медаль

2013 он Тайланд Бангкок
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Б.Гантогтох ,Г.Дулам нар хүрэл медаль

2013 он БНСУ, Инчеон хот
Азийн танхимийн болон тулааны спортын IV наадам
48 кг Б.Гантогтох мөнгөн медаль 
эмэгтэй 60 кг А.Зууннаст алтан медаль

2014 он Тайланд, Паттаяа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 
Б.Гансэлэм залуучуудын ангилал алт, Б.Тамираа мөнгө, Насанд хүрэгчидын ангилалд Б.Өлзийбаатар алт, Г.Дулам алт,С.Мягдамаа мөнгө,54 кгд Н.Бат-эрдэнэ хүрэл, 60 кгд Э.Батбаяр ,Б.Гантогтох нар хүрэл медаль

2014 он Тайланд Пукет арал
Азийн элсний эргийн спортын наадам
С.Мядагмаа хүрэл медаль

2015 он ОХУ, Эрхүү хот
Олон улсын “Алтан ринг” тэмцээн
Б.Гантогтох алт, Б.Батхүлэг мөнгө

2016 он БНСУ, Чонгжү
Дэлхийн тулаан спортын мастеруудын наадам
С.Батжаргал мөнгөн медаль

2016 он Тайланд Бангкок
Оюутаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Б.Өлзийбаатар хүрэл медаль

2016 он Гонконг
Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн С.Батжаргал мөнгөн медаль

2017 он БНСУ, Чэнжү
Дэлхийн залуучуудын тулааны спортын наадам
Т.Өсөхбаяр 48 кг хүрэл медаль

2017 он Гонконг 
Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн
Б.Мэндбаяр , С.Батжаргал нар алт, П.Даваа мөнгө, Т.Өсөхбаяр,А.Нямлхагва ,М.Эрдэнэтуяа,Ө.Буян-оргил,С.Мөнгөнгэрэл,Б.Сүхболд нар хүрэл медаль

2018 он Гонконг
Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн
Б.Гантогтох, С.Мөнгөнгэрэл Ө.Буян-оргил ,Б.Хатанцахиур нар хүрэл медалийг эх орондоо авчирч байжээ. 

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид медаль авах зорилоготой бэлтгэл сургуулилтыг базааж байна. 

Монголын Муай тайн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 цаг 22 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 32 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 33 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 33 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 36 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 38 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 40 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 41 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 43 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 45 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 24 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 27 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 28 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 30 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 34 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 35 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 37 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 19 цаг 0 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 19 цаг 8 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 19 цаг 9 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top