x

Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийтэллээ

АНУ-ын Үндэсний архив 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннедийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 63,5 мянган хуудас бүхий 2082 баримтыг олон нийтэд ил болгожээ. Эдгээр баримтыг урьд нь үндэсний аюулгүй байдалд харшилна хэмээн үзэж нууцалж байсан юм. Харин түүхчдийн үзэж байгаагаар, ил гаргасан материалууд нь Кеннедийн аллагын талаарх албан ёсны дүгнэлтэд шууд нөлөөлөхгүй бөгөөд тусгай албадын үйл ажиллагааны тухай мэдээллийг л тодруулах ач холбогдолтой гэжээ.

1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Техасын Даллас хотод болсон энэ аллагын талаар Уоррены комисс дүгнэлт гаргасан байдаг. Тэдгээрийн дагуу Ли Харви Освальд ганцаараа, урьдчилан төлөвлөөгүйгээр энэ үйлдлийг хийсэн гэж үзсэн боловч түүний шалтгаан тодорхойгүй үлдсэн. Освальд баривчлагдсан ч гэм буруугаа үгүйсгэж байсан ба хоёр хоногийн дараа өөр этгээд болох Жек Рубид буудуулан амь үрэгджээ.

Баримтууд ил болсноор дараах зүйлсийг онцлон тэмдэглэж болно:

  • Аллагын хувилбарууд: Освальд ганцаараа буудсан эсэхэд эргэлзэх хандлага хүчтэй хэвээр байна. “Шидэт сум” хэмээх нэртэй болсон, нэгэн сум хоёр хүнийг гэмтээсэн гэх дүгнэлт нь олон нийтийн итгэлд сэв суулгаж, буудагч нэг хүн биш байсан гэх хувилбаруудыг улам баталгаажуулжээ.

  • Тагнуулын байгууллагын оролцооны тухай мэдээлэл: Шинээр нийтлэгдсэн баримт бичгүүдэд Тагнуулын төв газрын (ТТГ) хэт эрх мэдэлтэй болсон талаар 1961 онд Кеннедийн туслах Артур Шлезингер бичсэн захидал, Мексикт Зөвлөлт, Кубын дипломатчдын утсыг чагнаж байсан тухай баримт, давхар тагнуулуудын нэрс, Америкийн сөрөг үзэлтэй иргэдийг мөрдөж байсны талаарх мэдээлэл бий.

  • Кеннедийн аллагын дараах хууль эрх зүйн зохицуулалт: АНУ-ын Конгресс 1992 онд гаргасан хуулиар ерөнхийлөгчийн аллагатай холбоотой бүх материалыг 25 жилийн дотор нийтлэх ёстой гэж заасан ч үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол Ерөнхийлөгчийн шийдвэрээр хойшлуулах боломжтой гэж заасан байдаг. Өмнө нь нийт 6 сая хуудас материал цугларснаас 99 хувийг 1998 онд нээсэн байна.

  • Нууцалж ирсэн шалтгаанууд: Тухайн үеийн тусгай албадын үйл ажиллагаа, хяналтгүй эрх мэдэл, гадаад тагнуулын технологийн тухай мэдээлэл, олон улсын зэвсгийн наймааны асуудлууд гэх зэрэг мэдээ баримтууд нууцын зэрэглэлтэй байсаар ирсэн байна.

Энэхүү мэдээллийн дунд Освальд нь ЗХУ-ын КГБ-ийн ажилтан байгаагүй, буудлага хийх чадвар тааруу байсныг дүгнэсэн КГБ-ийн тайлан ч багтсан байна.

Түүхчид дээрх шинэ баримтууд нь Кеннедийг ганцаарчилсан аллагын золиос хэмээн үздэг Уоррены комиссын дүгнэлтийг нураахгүй ч олон жилийн маргааны төв болсон тусгай албадын оролцоо, улс төрийн нөлөөллийн талаарх эргэлзээг нэмэгдүүлж байгаа гэж үзэж байна.

Эх сурвалж: Iz.ru, AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 2 цаг 21 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 3 цаг 11 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ Уржигдар 18 цаг 45 мин 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ Уржигдар 18 цаг 44 мин Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо Уржигдар 18 цаг 44 мин Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ Уржигдар 18 цаг 40 мин Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо Уржигдар 18 цаг 39 мин ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа Уржигдар 18 цаг 38 мин УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 16 цаг 20 мин Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа Уржигдар 16 цаг 19 мин Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна Уржигдар 16 цаг 07 мин Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа Уржигдар 16 цаг 06 мин Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 13 цаг 35 мин Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ Уржигдар 13 цаг 33 мин Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ Уржигдар 13 цаг 31 мин "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Уржигдар 13 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа Уржигдар 13 цаг 29 мин АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна Уржигдар 11 цаг 46 мин "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ Уржигдар 11 цаг 45 мин Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв Уржигдар 11 цаг 39 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын...
Top