x

“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо

“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорра Эскаланте болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Боловсролын сайд П.Наранбаяр хэлэлцүүлгийн үеэр аливаа хууль, журам олон нийтэд хүрэхдээ тодорхой ашиг сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг ч өсвөр насныхны эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй электрон тамхины хэрэглээтэй тэмцэх нь зайлшгүй гэдгийг онцлов. Тэрбээр уг асуудлыг нарийвчлан судалж, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатайг цохон тэмдэглэлээ.

Тэрээр хэлэхдээ: 

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насныхны тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах эрсдэлтэй болохыг тогтоожээ. Ерөнхий боловсролын 13-17 насны суралцагчдын 24.8 хувь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж үзсэн бол 10 суралцагч тутмын нэг нь янжуур тамхи татсан байна.

Электрон тамхи нь орчин үеийн загварлаг бүтээгдэхүүн мэт харагдаж, өсвөр насныхны сонирхлыг ихээр татаж байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Үүнийг анхаарч, 2023 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Номинчимэг ажлын хэсгийг ахлан 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамжийг гаргуулсан. Мөн Нийслэлийн худалдааны журманд энэ заалтыг оруулж өгсөн нь чухал алхам болсон гэж үзэж байна.

Боловсролын яамнаас 2024 оны сүүлээр боловсролын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тушаал гаргаж, үүнтэй холбоотойгоор сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэдэг сурагчидтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сургалт нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ.

Электрон тамхины хэрэглээг хязгаарлах үйл ажиллагаа тодорхой сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг ч өсвөр насныхны эрүүл мэнд, амь насны аюулыг үл тоож ухрах ёсгүй. Дэлхий нийтэд тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь татварын өсөлт, сурталчилгааг хориглох, олон нийтийн газарт тамхины хэрэглээг хязгаарлах явдал байдаг. Тамхины эсрэг бодлого хэрэгжүүлсэн улс орнуудад хэрэглээ 20-30 хувиар буурсан судалгаа бий. Мөн дэлхийн 37 улс электрон тамхины худалдааг бүрэн хориглох, эсвэл хатуу хязгаарлалт тогтоосон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 58 мин Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя 59 мин Экологийн цагдаа хууль бус ашигт малтмал олборлогчдын үйлдлийг илрүүлж, таслан зогсоов 1 цаг 2 мин АНУ-ын Конгресс шатдаун зогсоох хуулийн төслийг баталж, Д.Трампад илгээлээ 1 цаг 5 мин “Toyota” компани АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 1 цаг 9 мин “Олимпын анхдагчид–Бидний бахархал” дурсамж уулзалт зохион байгуулав 1 цаг 11 мин “Долоогийн бүлэг”-ийн сайд нарын уулзалт Канадын Онтариод эхэллээ 1 цаг 13 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 2 цаг 52 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 2 цаг 54 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 2 цаг 56 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 2 цаг 59 мин “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр судалж байна 3 цаг 0 мин Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ 3 цаг 2 мин Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай, 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орно 3 цаг 5 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 3 цаг 16 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 3 цаг 17 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 4 цаг 17 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 5 цаг 7 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 5 цаг 10 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 5 цаг 15 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top