x

Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд энэ онд 90 мянга орчим иргэнийг эрт илрүүлэгт хамруулах зорилт тавиад байна. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ердөө 25 мянга гаруй хүн энэ үйлчилгээнд хамрагджээ.

Эрт илрүүлэг нь иргэдийг насны бүлгээр нь дөрөв ангилан, тухайн насанд зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх зарчмаар хийгддэг. Тухайлбал:

  • 18-30 насныханд БЗХӨ болон элэгний В, С вирусийн халдвар түгээмэл илэрч байна.
  • 31-45 насныхан, 46-60 насныханд хоол боловсруулах замын өвчин, дотоод шүүрлийн эмгэгүүд илүүтэй тохиолдож байна.

Өвчнийг эрт илрүүлэх ач холбогдол

Эрт илрүүлэг нь зөвхөн оношлох бус, сэжигтэй тохиолдлуудыг нарийн шинжилгээнд хамруулж, шаардлагатай эмчилгээнд шилжүүлэх үүрэгтэй. Жишээ нь, БЗХӨ сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн иргэнийг холбогдох диспансерт шилжүүлж, онош тодруулан эмчлэх үйл явцыг зохион байгуулдаг. Бусад өвчний хувьд ч нарийвчилсан шинжилгээ хийж, онош батлагдсан тохиолдолд өвчтөнүүдийг хяналтад авч, эмчилгээ эхлүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд тус эмнэлэгт эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн дунд 87 тохиолдол ходоод, улаан хоолойн хорт хавдраар оношлогдсон бөгөөд ихэнх нь хожуу шатандаа илэрсэн байна. Судлаачид үүнийг иргэдийн амьдралын хэв маяг, хоол хүнстэй шууд холбоотой гэж дүгнэж байна. Ялангуяа түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаатай уялдан хоол боловсруулах замын өвчлөл эрчимтэй өсөж буй аж.

Харамсалтай нь эрт илрүүлэгт залуучуудын оролцоо хангалтгүй байна. Шинжилгээнд хамрагдаж буй иргэдийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан бөгөөд ажил, амьдралын шалтгаанаар залуу хүмүүс оношилгоог хойшлуулах хандлагатай байна. Эрүүл мэндийн байгууллагууд залуусыг эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Орон нутгийн эрт илрүүлгийн явц

Орон нутгийн эрт илрүүлгийн хамрагдалт харилцан адилгүй байна. Ховд аймагт 18-аас дээш насны иргэдийн 60 орчим хувь нь эрт илрүүлэгт хамрагдаж, нийт 53 мянган иргэнээс 20 гаруй хувьд нь хоол боловсруулах болон зүрх судасны өвчлөл илэрчээ. Мөн 181 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд элэг, хоол боловсруулах замын хавдрууд хамгийн түгээмэл илэрч байна.

Говь-Алтай аймагт жилд 1500-2000 орчим иргэн эрт илрүүлэгт хамрагддаг бөгөөд газар зүйн онцлогоос шалтгаалан зүрх судасны өвчлөл хамгийн түгээмэл бүртгэгджээ. Өнгөрсөн онд 192 иргэн тархины цус харвалт, 23 иргэн зүрхний шигдээсийн оноштойгоор эмнэлэгт хандсан бол энэ онд 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр өвчтөнүүдийн зарим нь Ховд аймгийн бүсийн оношилгооны төвд, зарим нь Улаанбаатар хотод ангиографийн шинжилгээ, эмчилгээнд хамрагджээ. Тархины харвалт, зүрхний шигдээсийн үед цаг алдалгүй эмчилгээ хийх нь өвчтөн сэргэх, амьдрах чадварт эерэг нөлөөтэй тул орон нутгийн эмнэлгүүдэд ангиографийн аппарат нэн шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эрт илрүүлэг – урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга

Монгол Улсад иргэд хоёр жил тутамд эрт илрүүлгийн багц шинжилгээнд хамрагдах боломжтой. Энэ жилээс өмнө нь эрт илрүүлэгт хамрагдаж байсан иргэд дахин оношилгоонд орох боломжтой болжээ.

Эрт илрүүлэг нь өвчнийг далд шатанд нь оношилж, хүндрэлийн эрсдлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга учраас иргэдийг идэвхтэй хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 25 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 1 цаг 27 мин Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя 1 цаг 29 мин Экологийн цагдаа хууль бус ашигт малтмал олборлогчдын үйлдлийг илрүүлж, таслан зогсоов 1 цаг 31 мин АНУ-ын Конгресс шатдаун зогсоох хуулийн төслийг баталж, Д.Трампад илгээлээ 1 цаг 35 мин “Toyota” компани АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 1 цаг 39 мин “Олимпын анхдагчид–Бидний бахархал” дурсамж уулзалт зохион байгуулав 1 цаг 41 мин “Долоогийн бүлэг”-ийн сайд нарын уулзалт Канадын Онтариод эхэллээ 1 цаг 43 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 3 цаг 22 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 3 цаг 24 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 3 цаг 26 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 3 цаг 29 мин “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр судалж байна 3 цаг 30 мин Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ 3 цаг 32 мин Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай, 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орно 3 цаг 35 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 3 цаг 46 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 3 цаг 47 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 4 цаг 46 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 5 цаг 36 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 5 цаг 40 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top