x

Сербийн Ерөнхий сайд огцорчээ

Сербид оюутнуудын жагсаал үргэлжилж буй энэ үед тус улсын Ерөнхий сайд Милош Вучевич албан тушаалаасаа огцорч буйгаа мягмар гарагт мэдэгджээ. 

“Өнөө өглөө би Ерөнхийлөгчтэй удаан ярилцлаа. Тэрбээр миний огцрох шийдвэрийг хүлээн авсан" гэж М.Вучевич хэлжээ. Тэрбээр Сербид хоёр сар гаруй үргэлжилж буй олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг "гаднаас зохион байгуулсан" гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. 

Нови-Сад хотын төмөр замын буудлын бетонон саравч нурсны улмаас 15 хүн амиа алдсаны дараа Сербид олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дэгджээ. Оюутнуудын жагсаалыг сөрөг хүчний идэвхтнүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид дэмжиж байна. Жагсагчид авлига хээл хахуулийн улмаас уг буудлын засварыг чанаргүй гүйцэтгэсэн гэж мэдэгдэн эмгэнэлт явдалд эрх баригчдыг буруутгаж байгаа юм. 

Эхэндээ жагсагчид хэрэг явдлыг ил тодоор мөрдөн шалгахыг шаардаж байсан боловч эрх баригчид шаардлагыг нь хүлээж аваагүй тул улс төрийн шаардлагуудыг тавьж эхэлсэн байна. Тухайлбал, шилжилтийн Засгийн газар байгуулж, парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаарджээ. 

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич даваа гарагт Вучевич болон парламентын дарга Ана Брнабич нартай хамтран хэвлэлийн бага хурал хийх үеэрээ жагсагчдад хандан яриа хэлэлцээ хийхийг уриалжээ. Тэрбээр мөн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүст өршөөл үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, оюутнууд, багш нарын биед халдсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдэгджээ.

Төмөр замын буудалд хийсэн засварын ажлын баримт бичгүүдийг аль хэдийн олон нийтэд ил болгосон гэдгийг Вучич мөн хэлсэн байна. Тэрбээр өмнө нь "улс орны байдлыг тогтворгүй болгохын тулд гадаадын хүчинтэй хамтран ажиллаж байна" гэж жагсагчдыг буруутгаж байжээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 8 цаг 30 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 8 цаг 32 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 8 цаг 33 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 8 цаг 34 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 8 цаг 34 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 8 цаг 35 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 8 цаг 36 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 8 цаг 39 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 9 цаг 16 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 9 цаг 23 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 9 цаг 40 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 9 цаг 53 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 9 цаг 59 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 11 цаг 55 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 11 цаг 56 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 11 цаг 56 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 11 цаг 57 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 11 цаг 58 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 11 цаг 58 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 11 цаг 59 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top