x

"Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ

Мөхлийн өдрийн цагийн зүүг “сүйрэл болох шөнө дундыг заахад” нэг секундээр урагшлуулж ойртуулсан тухай "Bulletin of the Atomic Scientists" сэтгүүлийн шинжлэх ухаан, аюулгүй байдлын зөвлөлийн дарга Дэниел Холц мэдэгджээ. 

Цөмийн сүйрлийг бэлгэддэг уг цагийн зүү одоо “сүйрэл болох шөнө дундыг заахад” 89 секунд дутуу байгааг харуулж байна. 2023 онд цагийн зүүг Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 10 секундээр урагшлуулсан бол өнгөрсөн онд хөдөлгөхгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Харин энэ онд "цөмийн гүрнүүд зэвсгийн нөөцөө нэмэгдүүлсэн, түүнчлэн зэвсэглэлд хяналт тавих тухай гэрээнүүд хүчингүй болж, цөмийн гүрнүүд оролцсон мөргөлдөөнүүд үргэлжилж буй" зэрэг нь цагийн зүүг хөдөлгөх шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж Д.Холц мэдэгджээ. Тэрбээр мөн "уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлт хангалтгүй", дэвшилтэт технологийн салбарт хяналт дутмаг байгааг дурдсан байна.

Шүүлтийн өдрийн цагийг бий болгосноос хойш 70 гаруй жилийн хугацаанд 20 гаруй удаа зүүг нь хөдөлгөж байжээ. Хүйтэн дайн дууссаны дараа 1991 онд цагийн зүүг 17 минутаар ухрааж байв. 

“Bulletin of the Atomic Scientists” сэтгүүлийг 1940-өөд оны эхээр цөмийн зэвсэг бүтээх "Манхэттен" төсөлд оролцож байсан эрдэмтэд үүсгэн байгуулжээ. Японд хаясан атомын бөмбөгийн хор уршгийг ухаарсан тэд дайны эсрэг, энх тайвны төлөө тэмцэгчид болжээ. Уг сэтгүүлийг 1945 оноос хойш Чикагогийн их сургуульд хэвлэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 4 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 15 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 15 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 16 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 19 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 20 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 22 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 24 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 27 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 16 цаг 7 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 16 цаг 9 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 16 цаг 10 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 16 цаг 12 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 16 цаг 16 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 16 цаг 18 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 16 цаг 19 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 42 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 50 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top