x

Америкийн төрийн албан хаагчдад ажлаас гарсны урамшуулал санал болгоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа төрийн албаны орон тоог эрс цомхотгох төлөвлөгөөнийхөө хүрээнд холбооны засгийн газрын бүтэн цагийн бүх ажилтанд ажлаасаа гарсан тохиолдолд санхүүгийн урамшуулал олгоно гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. 

“Deferred resignation program” хэмээх хөтөлбөрийн хүрээнд холбооны ажилтнуудад ирэх есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цалингаа авах боломжийг олгож, биечлэн ажиллахыг шаардахгүй бөгөөд энэ хооронд үүрэг хариуцлагыг нь багасгаж магадгүй гэж холбооны ажилтнуудад цахим шуудангаар илгээсэн захидалд дурдсан байна. Холбооны засгийн газрын ажилтнууд уг хөтөлбөрт хамрагдах эсэхээ хоёрдугаар сарын 6-ны дотор шийдэх ёстой ажээ.

Ерөнхийлөгч Д.Трамп үүрэгт ажилдаа орсон даруйдаа АНУ-ын холбооны засгийн газрыг цомхотгох, өөрчлөх шийдвэрүүдийг гаргаж буй энэ үед дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Шуудангийн үйлчилгээг эс тооцвол АНУ-д 2.3 сая орчим төрийн албан хаагч ажилладаг. Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн агентлагууд холбооны ажиллах хүчний дийлэнх хувийг эзэлдэг боловч олон зуун мянган хүн ахмад дайчдын эрүүл мэндийг хянах, хөдөө аж ахуйд хяналт шалгалт хийх, засгийн газрын төлбөрийг төлөх зэрэг ажлыг гүйцэтгэдэг байна. 

Засаг захиргаа “ажиллах хүчнийг илүү боловсронгуй, уян хатан” болно гэж найдаж байна гэж цахим шууданд дурджээ. Ингэснээр цэргийнхэн болон зарим агентлагууд ажилтнуудынхаа орон тоог нэмэгдүүлэх гэж байгаа бол ихэнх агентлаг бүтцийн өөрчлөлт, цомхотгол хийж магадгүйг цахим шуудангаар илгээсэн захидалд тэмдэглэсэн байна.

Одоогоор хэчнээн ажилтан энэ саналыг хүлээж авах нь тодорхойгүй, мөн засгийн газрын зардал эсвэл үйлчилгээний чанарт хэрхэн нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна. NBC телевиз засаг захиргааны өндөр албан тушаалтныг эш татан мэдээлснээр, холбооны засгийн газрын ажилтнуудын 5-10 хувь нь ажлаасаа гарч, 100 тэрбум доллар хэмнэх боломжтой ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 5 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 15 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 16 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 16 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 19 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 21 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 22 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 24 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 28 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 16 цаг 8 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 16 цаг 10 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 16 цаг 11 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 16 цаг 13 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 16 цаг 17 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 16 цаг 19 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 16 цаг 20 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 43 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 51 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 52 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top