x

Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа албан ёсоор орж, эхний долоо хоногт тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх өргөн цар хүрээтэй арга хэмжээ авснаа мэдэгдэж, ОПЕК-т үнээ бууруулахыг дахин уриалсны дараа газрын тосны үнэ уналаа.

 

Даваа гаригийн арилжаа эхлэхэд Brent маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 0.82 хувиар буурч, нэг торх нь 77.86 ам.доллар болсон бол WTI маркийн нэг торх газрын тосны фьючерс үнэ 74.02 ам.долларт хүрч 0.86 хувиар буурчээ. 

ОХУ-ын орлогыг бууруулж, Украины мөргөлдөөнийг зогсооход дөхөм болох үүднээс газрын тосны үнийг бууруулахыг Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ОПЕК-т хандан дахин уриалжээ. Лхагва гаригт "Москва Украины мөргөлдөөнийг зогсоох талаар тохиролцохгүй бол Орост тавьсан хориг арга хэмжээн дээр нэмээд шинээр татвар ногдуулна, холбогдох бусад оронд ч мөн адил татвар ногдуулна" гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины мөргөлдөөн болон нефтийн үнийн талаар Д.Трамптай ярилцахад бэлэн гэдгээ “Россия-1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. "Тэд хэлэлцээ хийх үеэр илэрхийлэх байр сууриа бэлтгэж байна" гэж “JTD Energy” компанийн захирал Жон Дрисколл хэлээд, энэ нь газрын тосны зах зээлийг тогтворгүй болгож байна гэдгийг нэмж дурдсан байна.

Түүний хэлснээр, Цагаан ордны шинэ тэргүүн гадаад зах зээл дэх Америкийн газрын тосны эзлэх хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-д олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Д.Трампын бодлогыг харгалзан үзвэл газрын тосны зах зээл дэх эрсдэл бага зэрэг буурч магадгүй юм. "Д.Трамп ОПЕК-ийн зах зээлийн зарим хувийг эргүүлж авахыг хүсэж байгаа, тиймээс тэр бол өрсөлдөгч юм" гэж Дрисколл ярьжээ. 

ОПЕК болон түүний холбоотнууд, тэр дундаа Орос улс Трампын уриалгад хараахан хариу өгөөгүй байгаа бөгөөд тус байгууллагын гишүүн орнууд дөрөвдүгээр сараас олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 2 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 13 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 13 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 14 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 17 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 18 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 19 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 21 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 25 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 16 цаг 5 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 16 цаг 7 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 16 цаг 8 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 16 цаг 10 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 16 цаг 14 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 16 цаг 16 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 16 цаг 17 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 40 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 48 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 49 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top