x

Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шоронд хоригдож буй жагсагчдыг суллах тухай Кубын эрх баригчидтай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалтаас тус улсыг хасах шийдвэр гаргасныг Цагаан ордон мягмар гарагт мэдэгджээ. 

Гэхдээ ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ирэх долоо хоногт тангараг өргөсний дараа уг шийдвэрийг цуцалж магадгүй. Учир нь Д.Трамп 2021 онд эхний бүрэн эрхийнхээ сүүлийн өдрүүдэд Куба улсыг энэ жагсаалтад дахин оруулж байсан юм. 

"Шинжээчид дүгнэлтээ гаргаж дууссан бөгөөд Куба улс терроризмыг ивээн тэтгэгч улс гэдгийг батлах мэдээлэл бидэнд алга" гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдэгджээ.

Хэдэн хоригдлыг суллах нь тодорхойгүй байгаа боловч дээрх албан тушаалтны хэлснээр, суллах үйл явц удахгүй эхлэх бөгөөд нийт суллагдах хүний тоо "нэлээд олон" байх болно гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Куба дахь улс төрийн хоригдлууд болон үндэслэлгүйгээр баривчлагдсан хүмүүсийг" хүмүүнлэгийн үүднээс суллах тухай Куба улстай байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд Католик сүм чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж. 

Куба улс 60 гаруй жилийн турш АНУ-ын хоригт байгаа юм. Эдийн засагт үүссэн хямралын улмаас түлш, хүнс, эм тариа, цахилгаан эрчим хүчний хомсдолд орсон нь уг хориг арга хэмжээтэй холбоотой гэж Кубын засгийн газар АНУ-ыг буруутгадаг. 

Эрчим хүчний тасалдал, хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь гурван жилийн өмнө засгийн газрын эсрэг урьд өмнө байгаагүй эсэргүүцлийн ажиллагаа өрнөхөд хүргэсэн юм. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон зуун хүнийг баривчилсан ба тэдний зарим нь олон жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.

2021 оны долоодугаар сард Кубын олон мянган иргэн “Бид өлсөж байна”, “Эрх чөлөө!” хэмээн хашгиран гудамжинд гарчээ. Энэ нь засгийн газрын хувьд томоохон сорилт болж байв. Жагсаалыг АНУ-ын эрх баригчид зохион байгуулсан гэж Кубын засгийн газар мэдэгдэж байсан бөгөөд жагсаалын үеэр нэг хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.

Үүний сацуу “COVID-19” цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар уналтад орж, засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийн буруу бодлого нөхцөл байдлыг улам дордуулсан гэж шинжээчид үзэж байгаа юм.

Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел АНУ-ын хориг арга хэмжээг “геноцид” гэж нэрлээд, Д.Трамп сонгогдсоны дараа улс орон нь “бүр ч хэцүү нөхцөл байдалд” орохоор байна гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Куба улс Америкийн шинэ засаг захиргаатай "яриа хэлэлцээ" хийхэд бэлэн байна гэж тэрбээр Д.Трамп сонгуульд ялснаас долоо хоногийн дараа үг хэлэхдээ мэдэгдсэн байна. 

Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний бүрэн эрхийнхээ хугацаанд /2017-2021 онд/ Кубын эсрэг 1962 оноос хойш хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг улам чангатгасан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав саяхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 6 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 7 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 8 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 35 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 40 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 40 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 43 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 44 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 46 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 49 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 54 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 10 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 15 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 31 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 48 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 51 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 55 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 56 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top