x

Калифорнийн түймэр “галзуурч” байна

Фото David McNew / Getty Images

Америкийн Калифорни мужийн ойн түймэр дарагдалгүй улам  тэлсээр Холливудыгн толгодод хүрлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден  мужид  гамшгийн онцгой дэглэм тогтоов. Хохиролын урдчилсан тооцоо $57 тэрбум болов.

Калифорнийн энэ ойн түймрийг  эдийн засгийн болон устгагдсан байр сууцын тоогоор мужийн түүхэнд хамгийн том гамшиг гэж үзлээ. AccuWeather дүгнэн тоолсноор галын хохирлын хэмжээ $52–57 тэрбум болоод байна.

Сүүлийн мэдээгээр, гал бараг 11 мянган га талбайг эзэлсэн ба амь үрэгдэгчдийн тоо арав орчим болов. Наад захдаа  мянга орчим барилга байгууламж шатжээГэр орноо орхин дүрвэх анхааруулгыг 130 мянган хүн аваад байна. Гал Холливудын алдрын модот  гудамж, Оскарын жил тутмын шагналыг гардуулдаг Dolby Theater зэргийн соёл урлагийн түүхэн газруудад аюул учруулахаар болж байна. Оскарын шагналын нэр дэвшигчдийг зарлах арга хэмжээг хоёр хоногоор хойшлуулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Калифорнид  өргөн цар хүрээтэй гамшгийн онцгой дэглэм тогтоов. Тэр Италид хийх айлчлалаа хойшлуулжээ. Гэлээ гэсэн түүнийг Дональд Трамп  шүүмжлэн  ажилгүй, чадваргүй гэжээ. “Даатгалын компаниудад  энэ сүйрлийг төлөх мөнгө байгаа гэдэгт эргэлзээтэй” хэмээн тэр хэлээд дээр нь Калифорнийн захирагч Гэвин Ньюсомыг огцрохыг шаардлаа.

Шатан дүрэлзэж байгаа Калифорнийн кадрууд Forbesийн гэрэл зургийн сурвалжлагад

 

Пасифик Палисейдс район дахь Уилл Рожерсийн наранд шарлагын газраас холгүй орших Pacific Coast Highway шоссейн ойролцоо шатаж буй байшингууд

Jeff Gritchen·Orange County Register via Getty Images

Лос-Анжелесын Сансет модот гудамж

Apu Gomes·Getty Images

Пасифик-Палисейдс районд ус асгаж байгаа нисдэг тэрэг

Brian van der Brug·Los Angeles Times via Getty Images

Орон гэргүй эмэгтэй

Wally Skalij·Los Angeles Times via Getty Images

Лос-Анжелесийн Пасифик Палисейдс бүрэн шатжээ

Eric Thayer·Getty Images

Хүчтэй салхи, мөн ус  хураах байгууламжууд хоосон байгаа нь байдлыг улам хүндрүүлэв

Qian Weizhong·VCG via Getty Images

Калифорнийн галын албаны тэргүүн Энтони Марроне хэлснээр гал сөнөөгчдийн нөөц нь дөрөв биш, хоёр хүчтэй түймэртэй тэмцэх хүчин чадалтай байжээ

Apu Gomes·Getty Images

Хэдэн арван мянган хүмүүсийг  заавал  нүүлгэх хэрэг гарлаа

David Crane·Los Angeles Daily News via Getty Images

Байдены тогтоосон онцгой дэглэмийн буянаар нутгийн хүмүүс түр суух байр, байшин барилгаа засаж босгох, даатгалын нөхөж чадахгүй байгаа бага хүүтэй зээл авах боломжтой болжээ

Apu Gomes·Getty Images

Мөн хохирогчдын бизнесийг сэргээх холбооны тусламжийг гаргана

Mario Tama·Getty Images

Пасифик Палисейдс дэх америкийн жүжигчид Лейтон Мистер, Адам Броди (зурагт) нарын гэр орон бүрэн шатжээ. Пэрис Хилтоны зуны байр, жүжигчид  Энтони Хопкинс, Билли Кристал, Жеймс Вудс, Жон Гудман, Южин Леви нарын олон хүний сууц бас галд үгүй болов.

Пасифик Палисейдс нь хотын элитийн район ба тэнд Рианна, Том Хэнкс (азаар байр нь  бүтэн үлдэв), Бен Аффлек, Женнифер Энистон, Брэдли Купер, Гвинет Пэлтроу нар мөн экс дэд ерөнхийлөгч Камала Харрис амьдардаг.

Дроноос авсан Пасифик Палисейдс районы зураг. Бүхэл бүтэн район үгүй болжээ

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.182.17)
    хандив өгч туслая гэж солиорох вий дээ магадгүй л улсууд шүү!
    2025 оны 01 сарын 13 | Хариулах
  • Мянгуужин хочит хөдөөний Нямбаатар (113.166.92.140)
    Монголд сүүлийн 40 жил тусалж,тэтгэж ирсэн АНУ-д гамшиг тохиолдсонд маш харамсаж байна, хөдөлмөрч Америкчууд үүнийг дор нь даваад гарах нь ойлгомжтой, Харин бага багаар буцаад коммунист засаглалтай болон хувирч, Эдийн Засаг нь сүйрэх эхлэл тавигдаж байгаа хорт утааны эх орон Монголд байдал улам хэцүү л болоод байндаа.
    2025 оны 01 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 4 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 5 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 6 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 33 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 38 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 38 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 41 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 42 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 44 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 47 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 52 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 8 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 13 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 29 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 46 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 50 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 52 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 53 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 54 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 56 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top