x

Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв

АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Украин дахь сөргөлдөөнийг аль болох хурдан зогсоохын тулд  шаардлагатай бүх  хүчин чармайлтаа гаргахаар амлаж байгаа. Гэхдээ тэр  сонгуулийн сурталчилгаандаа үүнийг 24 цагийн дотор хийхээр  амлаж байсан хугацаагаа  хэдэн сар болгон хойшлуулав. Европын зарим  түншүүд нь  түүний засаг захиргаа Киевыг дэмжихээ  яаралтайгаар зогсоохгүй нь гэж  ойлгож байна. Энэ талаар гадаадын хэвлэлүүд хэрхэн бичнэ вэ?

https://cdn.iz.ru/sites/default/files/styles/900x506/public/news-2025-01/2024-12-22T190003Z_2032335663_RC2GUBACK4MD_RTRMADP_3_USA-TRUMP_0.JPG.jpg?itok=BmAWnabN

Фото: REUTERS/Cheney Orr

Neue Zürcher Zeitung: Украин дахь сөргөлдөөн хурдан дуусах нь аль хэр бодитой вэ?

Энхээр зохицуулах гэсэн санаа одоогоор хэсэгчлэн харагдаж байгаа юм. Дональд Трамп тодорхой дохио өгөн бэлтгэл генерал Кит Келлогийг  Украины асуудлаар тусгай элч болгон томилсон. Келлог  байлдааны ажиллагааг хурдан дуусгахыг уриалсан төлөвлөгөөг бүтээгчдийн нэг юм. Гэхдээ Трамп өөрийн хэлэлцээрийн стратегийн  талаар тодорхой зүйлийг гаргаагүй байгаа.

Neue Zürcher Zeitung:

Ийм тохиолдолд  энхийн төслийн тэр бүрэг бараг зүйлд анхаарал өгөөд хэрэггүй. Илүү чухал асуудал нь  үнэн хэрэгтээ  юуг хэрхэн зохицуулах, ямар асуудлуудыг гаргаж байна вэ гэдэгт л байгаа. Ээдрээтэй  сөргөлдөөнүүдэд  дипломатууд асуудлыг  янз бүрийн чиглэлээр эсвэл багцлан  сагсалдаг  юм.

Шаардлагын дагуу тийм «сагс»  наанадаа зургаа байх ёстой. Үүнд Эвлэрэх нөхцөл, хүмүүнлэгийн болон газар нутгийн асуудал, эвлэрэлийн баталгаа, боломжит хориг ба дайны төлбөр,  мөн  Европын стратегийн тогтвортой байдлыг хангах нөхцөл энд тусгагдсан байх ёстой.

The Financial Times: Дональд Трамп Украин дахь цэргийн сөргөлдөөний төгсгөлийг хойшлуулан Киевыг дэмжих дохиог өгч байна

АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Украин дахь сөргөлдөөнийг “24 цагийн дотор зохицуулна”  гэсэн амлалтынхаа хугацааг хоногоос хэдэн сар болгон хойшлуулсныг Европын түншүүд нь  түүний засаг захиргаа Киевыг дэмжихээ нэн даруй зогсоохгүйн дохио гэж үзэв. Европын хоёр албан тушаалтан мэдээлэхдээ, Трампын багтай  сүүлийн долоо хоногуудад хийсэн яриа хэлцлээр сөргөлдөөнийг хэрхэн яаж зогсоох асуудлыг шийдээгүй, АНУ-ын Ерөнхийлөгчийн инаугурацийн дараа  Украиныг дэмжихээ үргэлжлүүлэх  нь тодорхой боллоо гэж хэлжээ.

The Financial Times:

Шинэ засаг захиргаа нь ерөнхийлөгч Жо Байдены  хийсэн Афганистанаас цэргээ сүйрэлтэйгээр гаргасан алдааг Украинд давтахаас айж байна. Европын лидерүүд ба албан тушаалтнууд Трамп ба түүний багийнханд АНУ-ын цэргийн тусламж зайлашгүй шаардлагатай гэж ойлгуулахаар оролдож байна. Тусламж нь Киевт хэлэлцээрт ороход  хүчтэй байдлыг гарган өгч Москваг хэлэлцээрийн ширээний ард суулгахад хэрэгтэй гэж  тэд үзэж байна

Кремлийн өндөр тушаалтан байсан нэгэн, Путинтэй энэ талаар ярилцаж байсан тушаалтан хэлснээр, Владимир Путины гол зорилго нь хэлэлцээрээр Украин хэзээ ч  НАТО-д элсэхгүйг баталгаажуулсан аюулгүй байдлын  шинэ гэрээ гэнэ. Мөн тэнд АНУ-ын толгойлсон цэргийн эвсэл нь дорно зүгт хийсэн зарим байрлалаасаа татгалзах ёстой. Энэ бүгдийн зэрэгцээ Трамп бас өөрөө дуртай цагтаа эвслийг тарааж  магадгүй. Эдгээрийн үр дүнд юу ч болж магадгүй юм.

Bloomberg: Украин ялагдах нь АНУ-д тусламжаас илүү үнэтэй тусна

Цэргийн сөргөлдөөнд Орос ялах нь одоо Украинд нийлүүлж байгаа америкийн зэвсэг дээр хэмнэлт гаргахыг зогсоох ба Пентагоны зарлагыг 2029 он хүртэл $800 тэрбумаар нэмэгдүүлнэ гэж консерватив судалгааны төв шинэ илтгэлдээ өгүүлжээ.

Bloomberg:

Энэ мөнгө нь АНУ-д Украинаас гадна Оросын цөмийн бус довтолгооныг барьж байхад хэрэгтэй болно.

Энэ мөнгө нь АНУ-ын Батлан хамгаалах яамны урсгал таван жилийн төлөвлөгөөг  2029 он хүртэл өөрчлөхөд  хүргэх ба зардлыг 2029 он хүртэл $4,4 их наядаас $5,2 хүргэх ба жилдээ $165 тэрбумаар  өнөөгийн төлөвлөгөөнд тусгаснаас илүү болгоно. Шинжээчид "Украиныг дэмжиж байх нь санхүүгийн хувьд Америкийн сонирхолд нийцнэ" гэж үзлээ.

Politico: Хэрэв АНУ хүсэхгүй байгаа бол ЕХ Украины  талын санаачлагыг өөртөө авахад бэлэн

Европын холбооны дипломат албаны тэргүүн Кая Каллас  мэдэгдэхдээ АНУ  хүсэхгүй бол ЕХ Украиныг дэмжих санаачлагыг өөртөө авахад бэлэн гэж мэдэгдэв.

Politico:

«ЕХ-ны бүх гишүүд, мөн АНУ Украинд туслахаа үргэлжлүүлэх магадлалтай» гэж Украины холбоотнуудын Германы Рамштайны уулзалтад очих  замдаа Каллас хэлжээ.

Хэрэв АНУ энд лидер байх сонирхолгүй бол Европын холбоо тэр үүргийг өөртөө авахад бэлэн  гэж тэр тэмдэглээд, одоо энэ сэдвээр наймаалцах  хэрэггүй гэсэн байв. Үүнийг хэлж байхдаа Орос дэлхийд хамгийн хүчирхэг байхыг Америк өөрөө хүсэхгүй гэдэгт Каллас итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав саяхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 6 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 7 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 8 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 35 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 40 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 40 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 42 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 44 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 45 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 49 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 53 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 10 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 15 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 31 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 48 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 51 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 54 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 56 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top