x

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөв.

Өнгөрсөн оны долдугаар сард болсон төрийн тэргүүний сонгуулийн дараа 6 сар үргэлжилсэн зөрчил маргаан, олон улсын шүүмжлэлийн эцэст баасан гаригт дахин Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Энэ нь Мадурогийн хувьд Венесуэль улсын төрийн тэргүүний дараалсан 3 дахь бүрэн эрхийн эхлэл болж байна.

Гэвч түүний тангараг өргөх ёслолыг жагсаал цуглаан, шүүмжлэлээр угтав. Жагсаал цуглаан зөвхөн тус улсад төдийгүй Испани, Чили, Эквадор, Мексик, Эль Сальвадор зэрэг улсад болжээ. “Мадурогийн Засгийн газар улс төрийн идэвхтнүүд болон сөрөг хүчний улстөрчдийг хэлмэгдүүлсэн, сонгуулийн луйвар хийсэн” гэж тэд шүүмжилж байна. Өмнөх түүний бүрэн эрхийн 12 жилийн хугацаанд тус улсад эдийн засаг, нийгмийн гүн хямрал нүүрлэснийг хэвлэлүүд дурдаж байна.

Олон улс Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд Испани руу зугтсан Эдмундо Гонзалесийг үнэмлэхүй ялалт байгуулсан гэж сөрөг хүчнийнхний мэдээлснийг дэмжин, түүнийг төрийн тэргүүн байх ёстой хэмээв. Николас Мадурог тангараг өргөхийн өмнө сөрөг хүчний улстөрчид, тэдний дотор Гозалесийг хүчтэй дэмжиж байсан гол холбоотон Мария Корина Мачадо хулгайлагдан, богино хугацаанд баривчлагдсаныг эш татан шүүмжилж байна.

АНУ-ын удахгүй ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар 2020 онд Мадуро болон Венесуэлийн бусад албаны хүмүүсийг хар тамхи, авлигын хэрэгт буруутгаж, баривчлах мэдээлэл өгсөн тохиолдолд нөхөн төлбөр өгөхөө амлан, хэмжээг нь өсгөөд байна. Мөн тэдэнд хориг арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Гэвч Мадуро өөрт нь үүсгэсэн хэргийг няцааж байгаа юм. Тэрбээр "АНУ-ын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа Засгийн газар биднээс хэрхэн өшөө авахаа мэдэхгүй байна" гэж тангараг өргөх үеэрээ хэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав саяхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 6 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 7 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 8 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 35 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 40 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 40 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 42 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 44 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 45 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 49 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 53 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 10 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 15 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 31 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 47 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 51 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 54 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 56 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top