x

Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “US Steel” компанийг Японы “Nippon Steel” компанид 14.1 тэрбум ам.доллароор худалдахыг хориглох шийдвэр гаргасны дараа Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба хоёр талын худалдаанд учирч болзошгүй үр дагаврын талаар өнөөдөр анхааруулан ярьжээ.

Үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог Японы ган үйлдвэрлэгч компани Ж.Байдены өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлдэж буй үед дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал мягмар гаригт компани хэвлэлийн бага хурал хийнэ гэдгээ мэдэгджээ.  

Ш.Ишиба даваа гаригт болсон оны эхний хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Ж.Байдены дурдсан үндэсний аюулгүй байдалд учрах эрсдэлийн талаар Ж.Байденаас тодруулга хүсэх болно гэдгээ мэдэгдсэн байна. “Харамсалтай нь, Японы бизнесийн хүрээнийхэн Япон, АНУ-ын хооронд ирээдүйд хийх хөрөнгө оруулалтын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байгаа нь үнэн. Бид үүнийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй болж байна” гэж тэрбээр хэлжээ.

Ж.Байдены шийдвэр нь Японы компанитай холбоотой нэгтгэх, худалдан авах гэрээг хориглосон анхны тохиолдол болсон юм. Тэрбээр хэлэхдээ, уг гэрээ нь “манай үндэсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн чухал сүлжээнд эрсдэл учруулах болно гэж мэдэгдсэн байна. Ж.Байдены энэ мэдэгдэл нь Ардчилсан намын гол дэмжигч байсаар ирсэн, “Nippon Steel”-ийн төлөвлөгөөг эсэргүүцэж байсан Ган үйлдвэрлэгчдийн эвлэлээс дэмжлэг авах гэсэн улс төрийн стратеги гэж үзэж байна.

Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн шийдвэрийг Японы бизнесийн хүрээнийхэн шүүмжилж, АНУ-д худалдан авалт хийхээр төлөвлөж буй Японы бусад компанийг үргээлээ хэмээн үзэж байна. “Washington Post” сонинд ням гарагт бичсэнээр, Ж.Байден “Nippon Steel” компанид “US Steel”-ийг худалдахыг хориглох шийдвэр гаргасан нь Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рам Эмануэль, Сангийн сайд Жанет Йеллен нарын зөвлөгөөг үл тоомсорлосон явдал болсон бөгөөд тэд ерөнхийлөгчийн байр суурийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 3 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 4 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 5 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 32 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 37 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 37 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 40 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 41 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 42 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 46 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 51 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 7 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 12 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 28 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 45 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 48 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 51 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 52 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 53 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 55 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top