x

Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт

Фото: Global Look Press/Claudio Furlan

Шведийн эко идэвхитэн Грета Тунберг нэгдүгээр сарын 3-нд 22 нас хүрэв, тэр 2018 онд хамгийн алдартай өсвөрийн насны охин болж байлаа. Харин тэр сүүлийн жилүүдэд  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үг хэллэгтээ  улс төрийн  уриаг ихээр оруулах болов. Түүнд хандах хэвлэл мэдээллийн  хандлага мэдэгдэхүйцээр өөр болов.

Палестинчуудыг дэмжсэний дараа барууны хэвлэл түүнийг антисемитизмд сэжиглэж эхэлжээ. Антисемити́зм (нем. Antisemitismus) гэдэг нь энгийн  үгээр бол еврей нарын эсрэг чиглэгдсэн улс төрийн хөтөлгөөн буюу үзэл суртал юм.

Баримт1. Аутистик спектрын гажигтай гэсэн онштой

• Эмч нар Грета Тунбергт Аспергерын синдром онош тавьсан байгаа. Энэ синдромыг  бас аутистикийн  мэдрэлийн гажиг гэнэ. Тэр нь бусад хүмүүстэй харьцаж чадахгүй, өөрийн  санаа бодлоо тодорхойлж чадахгүй, бусдын  сэтгэл хөдлөлийг ойлгодоггүй болгодог. Мөн  ертөнцийг зөвхөн хар, цагаан өнгөөр харж, сонирхол, сургалтын  давтагдсан хязгаарлагдмал орчинтой гэдэг. Тунберг өөрөө хэлснээр, түүнд бусад хүмүүстэй харьцахад үнэндээ хүндрэлтэй, харин эсэргүүцлийн идэвхээр   харьцах боломжийг авсан гэжээ.

• Гретагийн хувьд  гол сонирхол нь уур амьсгалын өөрчлөлттэй  хийх тэмцэл болжээ. Даяарчлалын дулаарлын тухай  тэр анх найман настайдаа сонсоод  энэ асуудалд татагдан оржээ. Швед сурагч 15 настайгаасаа өөрийн нэрлэсэн “Ирээдүйн төлөөх баасан гариг” гэсэн ажил хаялтаа хийж эхэлснээс хойш олны танил болсон юм. Тэдний ангийнхнаас  хэн нь ч энэ  тэр санааг дэмжээгүй учир Грета парламентын өмнөх  ажил хаялтын манаандаа ганцаараа гарчээ.

• Сургуулийн ажилтан гэгдэх эсэргүүцлийн арга хэмжээнээсээ болоод охин нь ихээхэн аз жаргалтай болсон, шинэ найз нөхөдтэй болсон гэж эцэг эх нь ярьсан. Гретагийн үүсгэн байгуулсан “Ирээдүйн төлөөх баасан гариг” хөдөлгөөнд оролцогчдоос цөөнгүй нь аутистик спектрын синдромтой,  нийтлэг сонирхол  нь тэдний нийгэмд оролцох  замыг нээж өгчээ.

Баримт 2. Бараг бүгдийг нь буяны үйлст  зориулдаг

• Грета Тунберг идэвхтэй үйл ажиллагаа явуулсан зургаан жилд олон янзын эх сурвалжаар, $1–5сая долларын ашигтай байв. Гол нь  шагналуудын мөнгө, номын  шагнал мөн “Ирээдүйн төлөөх баасан  гариг” санд өргөсөн хандив  болжээ. Үүний зэрэгцээ, мөнгө олох гээд ярьж, бичдэггүй харин түүнээс орсон ашиг орлогоо  буяны ажилд зарцуулдаг гэж өөрөө хэлсэн.

• Ашгийн ихэнхийг хандивт зарцуулдаг гэдгийг  тооцоод гадаадын хэвлэлээр эко идэвхитний цэвэр хөрөнгө нь зарлагуудаас гадна $100 мянган доллар гэж бичжээ. Грета Тунберг 2022 онд мэдэгдэхдээ түүний ашгийн ганц эх сурвалж нь  их сургуульд суралцах оюутны  баталгаа (үнэнээр бол тэр их сургуульд орсонгүй) гэсэн байв. Мөн тэрээр номын шагналынхаа хэсгийг өөртөө үлдээн  өөрийн бүтээлийг швед хэлнээ хөрвүүлсэн цагийн хөлс хэмээн тайлбарласан байгаа.

• Тэр мөнгөнөөсөө Грета торгуульд төлдөг. 2024 оны тавдугаар сард түүнийг парламентын  орох хаалгыг хааж, эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаа нарт захирагдаагүй гээд 6000 швед кроноор торгожээ. Шүүх бас дээр нь хохирлын төлбөр гээд торгууль дээр 1000 крон нэмжээ.

• Грета Тунберг өөрийн сайтад бүх ашгаа нийтлүүлдэг ч  түүний цалин хөлсний талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Шүүхийн түүнд ноогдуулсан торгууль нь  буруутгаж байгаа хүнийхээ  дундаж цалингаас хамааран тогтоогддог журмын дагуу  өгөгджээ. Шүүгч 2023 онд Грета тунбергийн  ашиг нь өдөрт 50 крон гэж үзжээ.  Тэгэхлээр тэр сард 1500 кроны  орчим мөнгөний  орлоготой болж таарав. Шведийн улстөрчид тийм байх ёсгүй  гэж шүүмжилж байгаа.

• Грета Тунберг өөрийн алдар нэрээ  ирээдүйд  хөрөнгөжүүлэх боломжтой. Тэрээр өөрийн нэрээ мөн сангаа 2020 онд  худалдааний марк болгон патентжуулжээ.

Баримт 3. Грета Тунбергээр пиар хийгч түүгээрээ $2 саяыг олсон

• Гретагийн эсэргүүцлийг хамгийн түрүүнд шведын ажил хэрэгч бөгөөд бизнесмен, эко идэвхитэн, PR-мэргэжилтэн Ингмар Ренцхог  мэджээ. Тэр л Гретагийн брэндийг хэвлэлээр  тараасан ба сурагч охин  маркетингийн элемент нь болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 5 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 6 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 7 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 34 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 39 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 39 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 41 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 43 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 44 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 48 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 52 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 9 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 14 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 30 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 47 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 50 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 53 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 53 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 55 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 57 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top