x

Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ

Шинэ Орлеан. Фото: USA Today

Шинэ оны эхний өдрүүд дэлхийн янз бүрийн хэсэгт хэд хэдэн эмгэнэлт дуулиантай хэргүүдийг авчирлаа. Шинэ Орлеонд ачааны машинаар  цугларсан олныг дайрсан террор, Монтенегрод нэгэн эр зоогийн газарт олныг буудаж, Нью-Йоркт шөнийн клубт бас л олныг буудлаа. Эдгээр хэргүүдийг товчлон цуглуулбал...

Нэгдүгээр сарын 1-ний шөнө Америкийн Луизиана мужийн төв Шинэ Орлеон хотод пикап хөлөглөсөн  эр төв гудамжинд цугларсан олныг дайраад дараа нь машинаас гарч буудсан хэрэг гарав. Одоо тодорхой болсноор, хэргийг зэвсэгт хүчний ахмад дайчин 42 настай Шамсуд-Дин Жабар үйлдсэн гэж сэжиглэгдэж байна. Түүнийг баривчлахдаа буудан хөнөөжээ. Өнөөдрийн байдлаар энэ  террорт  амь үрэгдэгчдийн тоо 15 хүн болоод байна. Холбооны  мөрдөх товчоо хэрэгт өөр дөрвөн хүн хамаатай гэж үзэж байна.

Мөн л 1-ний өдөр Лас-Вегас дахь Trump International Hotel буудлын дэргэд Cybertruck  машин дэлбэрэн шатаж, нэг хүн  үрэгдсэн нь түүний жолооч болов. Өөр долоон хүн шархаджээ. Машинд хийн баллон, галт сумуудыг авч явжээ. Тэрбумтан Маск, дараа нь  Ерөнхийлөгч  Жо Байден энэ хоёр хэргийг холбоотой байж болох юм гэж мэдэгдсэн. Хожим машиныг дэлбэлсэн хүн амиа хорлосон болж таарлаа. Энэ хоёр хэргийг үйлдэгчид исламын террористуудыг дэмждэг үзэлтнүүд болж байна.

Нэгдүгээр сарын 2-ны шөнө үл танигдах хүн Нью-Йоркийн шөнийн клубын дэргэд хүмүүсийг бууджээ. Арав гаруй хүн шархадсан байв. Тэдний нэгийн биеийн байдал  хүнд байна. Хэрэгтнийг одоо болтол барьж чадаагүй.

Мөн л нэгдүгээр сарын 2-ны  шөнө Монтенегро улсын Цетин хотын зоогийн газар нэгэн эрэгтэй гал нээж арваад хүнийг хөнөөв. Тэдний хоёр нь хүүхэд. Хэвлэлд гарч буй мэдээгээр,  амь үрэгдэгчдийн дунд түүний гэр бүлийнхэн байв. Дараа нь тэр өөрийгөө буудсан ба эмнэлэгт хүргэгдэх замдаа  амь нь тасарчээ. Одоо тус оронд галт зэвсэг эзэмшихийг бүрэн хориглох талаар хэлэлцэгдэж байна.

Европын хотуудад шинэ оны шөнө автомашин шатаасан хэрэг олноор гарлаа. Хамгийн олон мянгаад машиныг Францад хулигаанууд шатаажээ. Иймэрхүү  террор, танхайн дуулиантай хэргүүдээр 2025 он эхэллээ...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав саяхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 6 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 7 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 8 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 35 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 40 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 40 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 43 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 44 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 46 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 49 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 54 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 10 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 15 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 31 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 48 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 52 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 55 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 56 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top