x

Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он

Фото: Global Look Press/Heiko Rebsch

Шинэ 2025 онд Герман, Канад, Чех, Молдав парламентын шинэ бүрэлдэхүүнээ харин Белорусь, Польш, Румын  зэрэг орнуудад  иргэд нь ирээдүйн төрийн шинэ тэргүүнээ сонгоно. Сонгуулиуд дэлхий даяар өргөн цар хүрээтэй өөрчлөлт гарч байгаатай давхцаж байна.

Герман  ээлжит бус санал хураалттай

Европын холбооны улс төрийн улирлыг Германы парламентын ээлжит бус сонгууль хоёрдугаар сарын 23-нд эхлүүлнэ. Эхнээсээ  сонгууль 2025 оны намар явагдах ёстой  байсан гэтэл  арваннэгдүгээр сард эрх баригч социал демокатуудын улаантнууд, чөлөөт ардчилагч нарын  шарууд, ногоонтнуудын ногоонуудас бүрэлдсэн “гэрлэн дохионы”  эвсэл задрав. Дараа нь арванхоёрдугаар сарын 16-нд парламент Олоф Шольцийн засгийн газарт итгэл үзүүлсэнгүй. Ерөнхийлөлөгч Штейнмейер ээлт бус сонгуулийг зарласан юм.

Сонгуулийн өрсөлдөөнд ХАХ/ХНХ эвслийг сонгогчдын  гуравны нэг орчим дэмжиж байгаа учир ялах магадлалтай байна. Христийн Ардчилсан  холбооны (ХАХ)   лидер Фридрих Мерцийг  канцлер болох гол хүн гэж байгаа. Хоёрт нь «Германы төлөөх Альтернатив» (ГтА) нам 19% санал авахаар байгаа ба тэд канцлерт намыг хамтран удирдах дарга нарын нэг Алиса Вайделийн нэрийг канцлерт дэвшүүлжээ.

Фото: REUTERS/Annegret Hilse

ГСДН одоогийн канцлер Олаф Нольцтайгаар, “Ногоонтнууд” канцлерт өнөөгийн дэд канцлер Роберт Хабекийг дэвшүүлээд явна. Парламентад орох намуудын жагсаалтад Зүүний намуудын ихэнхий сонгогчдыг татах чадвартай "Сара Вагенкхнехтын холбоо” багтаж байна.

Эдгээр сонгуулиас өнөөдөр хорионд байгаа Орост ямар нь аштгтай вэ гэдэг асуудал ихээхэн сонирхолтой.

Германы сонгуулиас ГтА ба Сара Вагенкнехтын холбоо  Оростой  холбоогоо сэргээхийн төлөө  байгаа ч тэд парламентын олохи болох мөн засгийн газарт багтах  боломж бага байхгүй. Харин  ХАХ/ХНХ эвсэл Украинд алсын тусгалын Taurus пуужинг нийлүүлэхээр амласан ба тэд АНУ-ын  зохицон ажиллахын төлөө байгаа. Одоогийн засгийн газар сөргөлдөөнийг хурцатгана гээд  пуужинг нийлүүлээгүй. Герман хүмүүнлэгийн шугамаар гээд Украинд €32 тэрбум орчим еврогоор дэмжлэг үзүүлжээ.

Польшийн  Ерөнхийлөгчийн сонгууль

Тавдугаар сард Польшид Ерөнхийлөгчийн сонгуультай. Өнөөгийн төрийн тэргүүн «Хууль ёс ба шударга ёс» (ХЁ ба ШЁ) намыг төлөөлсөн Анжей Дуда өөрийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааг дуусгаж байгаа учир дахин  нэр дэвшихгүй. Сануулахад 2023 оны парламентын сонгуульд сөрөг хүчний «Иргэний эвсэл»  Дональд Тускаар удирдуулан ялсан билээ.

Сонгуулийн гол өрсөлдөгч нар нь нь “Иргэний эвслийн” нэр дэвшигч Варшав хотын мэр Рафал Тшасковский  ба  Дудагийн намын дэмжлэгтэй Үндэсний дурсгалын хүрээлэнгийн ерөнхийлөгч  Кароль Навроцкий. Сүүлийн олон нийтийн асуулгаар Тшасковский энд тэргүүлж байгаа ч сонгуулийн эхний шатанд ялах магадлал өндөр биш, хоёр дахь шатны санал хураалтад  тэдний боломж тэнцүү байх болов уу. Гол нь засгин газрын үйл ажиллагаанаас хамаарна. Тэр үед нийгэм  тэднээс аль хир ядарсан залхсан зэргээс л сонгуулийн дүн хамааралтай.

 

Варшавын мэр Рафал Тшасковский

Фото: Global Look Press/Marcin Banaszkiewicz/Fotonews

Оросын хувьд бол Польшийн удирдлагуудын хооронд зөрөлдөөнтэй байх нь тэдний гадаад бодлогын асуудлыг  сулруулах учраас  ашигтай. Гэхдээ нөгөө талаасаа өнөөдрийн засгийн газар нь Украин, Орос хоёрт хандах бодлогоо Брюссельтэй тохиролцохын төлөө байгаа юм. Трамп засагт гарч ирж буй нь Польшийн бие даасан бодлого явуулахыг яав ч дэмжихгүй. Тиймээс  сөрөг нам нь илүү тэрмгий бодлого явуулж байснаас Тускийн засгийн газар нь ашигтай.

Чехийн парламентын сонгууль

Аравдугаар сард Чехад Засгийн газар солигдоно. Одоо  засгийг Петр Фиалын засгийн газар барьж байгаа түүний гол өрсөлдөгч нь Андрей Бабишийн ANO 2011 нам. Тэр 2017- 2021 онуудад ерөнхий сайд байв.

 2021 онд консерватив эвсэл  Spolu 27,8%-ийн санал авч Бабишийн нам сөрөг хүчин болсон. Бабиш Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд  генерал Петр Павелд ялагдсан.

 

Фото: Global Look Press/Monika Skolimowska

Одоо ANO 2011 намыг Чехийн сонгогчдын гуравны нэг дэмжиж байна.

Башиш засагт гарахад тэр одоогийн Унгар, Словак шиг адил  бодлогыг Украины хувьд барих байх. Тэр нь Оростой  хэлэлцээр явуулах тайван прагматикийг явуулах болов уу.

Украины сөргөлдөөн эхэлснээс хойш Чех Украиныг дэмжихээ илэрхийлж 1,6 мянган нэгжийн цэргийн техник  ойролцоогоор $305 сая орчим долларын үнэтэй хэдэн сая сум, цэнэгийг Украинд өгөөд байгаа. Унгар, Словак хоёр бол Украинд туслахаас  татгалзсан.

Белорусийн Ерөнхийлөгчийн сонгууль

Белорусийн Ерөнхийлөгчийн сонгууль нэгдүгээр сарын 26-нд явагдана. Өнөөгийн  ерөнхийлөгч Александр Лукашенко  энд үг дуугүй лидер бөгөөд  түүний санаачлагчдын  групп сонгогчдын 1,5 сая гарын үсгийг цуглуулсан бол  бусад нэр дэвшигчид нь түүнээс хамаагүй бага гарын үсэгтэй Коммунист намын  нэгдүгээр нарийн бичгийн дарга Сергей Сыранков, Хөдөлмөрийн намын дарга Александр Хижняк, Либерал ардчилсан намбн Олег Гайдукевич нар.

Ерөнхийлөгчийн  талаар Сонгуулийн хуулинд засвар оруулсны дараах  анхны сонгууль нь энэ болно.

 

Фото: Global Look Press/x99

Өнгөрсөн 2020 оны сонгуульд Лукашенко сонгогчдын 80 хувийн саналаар ялсаныг түүнтэй өрсөлдөгч Светлана Тихановская хүлээн зөвшөөрөөгүй ба  тэр гадаадад орогнол авч тус оронд эсэргүүцэл гарсан гарсан билээ. Системийн бус сөрөг хүчнийг  дэмжиж байсан баруун энэ удаа  мөн л эсэргүүцэл зохион байгуулах магадлалтай ба гэхдээ энэ оролцоо  явахгүй нь тодорхой. Учир нь эрх баригчид ба холооны улс болж байгаа Орос үүнд сайтар бэлтгэсэн нь тодорхой.

Румыны давтсан сонгууль

Румыны Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сард  явагдсан ч ҮХ-ийн цэц түүнийг хүчингүй болгоод одоо дахин санал хураалт явагдана. ҮХ-ийн Цэц эхлээд арванхоёрдугаар сарын 2- нд сонгуулийн эхний шатны дүнг хүлээн зөвшөөрч батлаад дараа нь тус орны Ерөнхийлөгч Клаус Йоханнис гадны оролцооны тухай мэдээллийг  ил гаргахыг зөвшөөрсний дараа  шийдвэрээ 100 хувь өөрчилсөн юм.  Үүний үндэс нь кибер орон зайд Оросын идэвхи нэмэгдсэн,  бие даасан нэр дэвшигч Кэлин Жоржескуг TikTok-т “Москвагийн  зохицуулалттай аккаунтууд дэмжсэн” гэж Румыны Батлан хамгаалах дээд зөвлөл үзсэн нь болжээ.

Сануулахад, Жоржеску  сонгуулийн эхний шатанд 23%ийн саналтай тэргүүлсэн байв. Улстөрч нэг биш удаа ЕХ ба НАТО-г шүүмжилж  харин Орос ба Путины талаар  өөдрөг үгтэй байв. Түүнтэй Украинд цэргийн тусламжийг нэмэгдүүлэх НАТО-д Румыны байр суурийг бэхжүүлэхийн төлөө байгаа  сөрөг хүчний төлөөлөгч Елена Ласкони өрсөлдөхөөр байв.  Энд бол Жоржескуг сонгогчид илүүтэйгээр дэмжиж байлаа.

 

Фото: REUTERS/Louisa Gouliamaki

Одоо бол Жоржескуг сонгуульд оролцуулах гэсэн  боломж их байгаа. Арай зөөлөн евро скептик Жорж Симион ялах байх, тэр Орос, Украин хоёрт  аль алинд нь  адилхан  муу ханддаг. Бүх  эсэргүү санал түүнд очиж байгаа.

ЕХ мэдээжээр, засагт Киевт зэвсэг нийлүүлэхийн эсрэг байгаа системийн бус хүнийг засагт гаргахгүй нь ойлгомжтой.

Молдавын парламентын сонгууль

Энэ жилийн долоодугаар сард Молдавт парламентын сонгуультай. Сонгогчид  парламентын 101 гишүүнийг  бүрэлдүүлнэ. Одоо олонхийг Майя Санду-г дэмжсэн Үйл ажиллагаа ба эв нэгдлийн нам бүрдүүлж байна.

2024 оны намар Майя Санду сонгуулийн хоёрдугнаар шатанд 55%-ийн санал авч ялсан. Түүний ялалтыг ЕХ-ны орнууд дахь Молдавын иргэдийн санал бүрдүүлж өгчээ

 

Молдавын Ерөнхийлөгч Майя Санду

Фото: Global Look Press/IMAGO/ARCHEOPIX

Өнгөрсөн парламентын сонгуульд Сандугийн нам 539-ийн саналаар ялсан ба одоо түүнийг сонгогчдын 40%, сөрөг хүчний коммунистууд ба социалистуудын блокыг асуугдагчдын 22%, “Ялалт” намыг 14% дэмжиж байна.  Сөрөг хүчний эсрэг засаг захиргааны нөөцийг  сайтар ашиглаж байгаа ба мөн  эрх баригчид орос хэлний Primul in Moldova, RTR Moldova, Accent TV, NTV Moldova, TV6, Orhei TV  сувгуудын лицензийг  зогсоожээ.

Молдавын парламентын сонгуулийн дүн нь Майя Санду-д Брюссель юу хэлэхээс  хамаарах бөгөөд тэрээр ЕХ-ны багтай байх юм бол сонгуулийг  хуурамч гээд зогсоож чадна. Ийм байдал нь Румыны нөлөөн дор явагдаж байгаа юм. Сандугаас эхлээд  молдавын бүх удирдлага нь  румыны иргэд юм.

Трюдогийн засгийн газрын төгсгөл

Канадын нийгмийн танхмын төлөөх тэмцэл нь Жастин Трюдогийн эрх баригч Либерал нам, Пьер Пуальеврын Консервативын намын хооронд явагданаСанал асуулгаар  либералууд консерватив намаас 20%-иар хоцорч явна.

Трюдо ялагчид Квебекийг  хяналтдаа авах ёстой гэсэн канадын улс төрийн бодлогын  эртний  уламжлалыг  мартснаас хэрэг явдал үүдэлтэй. Сонгуулийн зураглал нь либералуудад таатай болжээ. Тэдний талд  Канадын хүн ам ихтэй хотууд  орж байгаа.

 

Фото: Global Look Press/Chad Hipolito

Консерватив нам яллаа гэхэд Оросын хувьд бодлого өөрчлөгдөхгүй харин ч чангарна. Одоогоор  тус оронд Оросын эсрэг тогтсон  зохицолдоон байхгүй.

Өөр хаана сонгуультай вэ?

Дээр хэлэгдсэн орнуудаас гадна дэлхий даяар янз бүрийн төвшний сонгууль явагдана Тухайлбал, Аргентины завсрын гэх  сонгууль тус орны Ерөнхийлөгч Хавьер Милейн  алдартай байгаагийн анхны шалгалт нь болно. Харин Боливийн  иргэд  ерөнхийлөгчөө сонгоно. Энд өнөөгийн ерөнхийлөгч Луис Арсе, түүнтэй нам нэгтэй ерөнхийлөгч асан Эво Моралес өрсөлдөхөөр байгаа. Гэхдээ ҮХ-ийн цэц Моралест нэрээ дэвшүүлэхийг одоогоор хориглоод байгаа.

Украинд Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сард явагдаж болох юм. Хугацаа нь дууссан  ерөнхийлөгч Владимир Зеленский Англид суугаа Элчин сайд Валерий Залужныйтай өрсөлдөх магадлалтай.

Фото: Global Look Press/Christian Charisius

Сонгууль явагдах магадлал өндөр ч  хоёрдугаар сарын 7-нд дуусах  дайны байдлыг сунгавал  сонгууль явагдахгүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Brooklyn Gray (89.187.163.160)
    Би АТМ картаа аль хэдийн програмчлагдсан бөгөөд өдөрт хамгийн ихдээ 20 хоногийн турш 1000 доллар авах боломжтой болсон. Би өнгөрсөн долоо хоногт өөрийнхийгөө аваад 20,000 доллар авахад зарцуулсан болохоор үнэхээр баяртай байна. Майк Фишер Хакерс энэ картыг зөвхөн ядуу, гачигдалтай хүмүүст туслах зорилгоор олгож байгаа боловч энэ нь хууль бус боловч сайхан зүйл бөгөөд хоосон АТМ карттай гэж мэдэгддэг бусад луйварчдын адил биш юм. Мөн хэн ч карт ашиглан баригддаггүй. Өнөөдөр Майк Фишер Хакеруудаас өөрийнхийгөө аваарай! Зүгээр л [aileenbeacker@gmail.com] руу имэйл илгээнэ үү.
    2025 оны 01 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 7 цаг 7 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 8 цаг 14 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 8 цаг 32 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 8 цаг 34 мин Сэрэмжлүүлэг 8 цаг 36 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 8 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 8 цаг 38 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 8 цаг 40 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 8 цаг 41 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 9 цаг 42 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 9 цаг 45 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 9 цаг 52 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 10 цаг 2 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 10 цаг 2 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 10 цаг 6 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 12 цаг 27 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 12 цаг 42 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 13 цаг 28 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 13 цаг 32 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 13 цаг 46 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top