x

Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ?

Фото: REUTERS/Rachel Wisniewski

Испанийн El Mundo сонин Маскийг оны хүн гэж нэрлээд Юлий  Цезарьтай зүйрлэжээ.

El Mundo  сонин Илон Маскийг оны хүнээр сонгоод түүнийг  XXI зууны "Юлий Цезарь" гэж нэрлэв. Өмнөх жилд тэр хүнийг Time оны хүнээ болгосон, харин энэ жил редакци нь түүний шинэ боос Дональд Трампыг оны хүнээ болгов. Гадаадын хэвлэл Маскийг суутан, алиалагч, хэтрэлтийг жолоодогч гэх зэргээр нэрлэнэ... Илон Маскийн талаар бидэнд юу тодорхой байна вэ?

Баримт 1. Дэлхийн хамгийн баян хүн

• Өөрийн хамгийн анхны бүтээгдэхүүн компьютерын тоглоомыг тэр 12 насандаа бүтээгээд 500 доллартай болжээ. Максийг  2021 онд Форбс хамгийн баян хүн  гээд Forbes өөрийн чинсааны түүхэнд анхдагч болгоход түүний хөрөнгө $300 тэрбумд ойртсон байлаа. Харин өнөөдөр тэр долоон томоохон компанийг эзэмшдэг ба хөрөнгө нь $400 тэрбумын босгыг алхжээ. Тэр цагаас хойш Маск чинсааны тэргүүн эгнээнд дандаа бичигдсээр ирэв.  Одоо түүний хөрөнгө $454 тэрбум болсон байгаа нь Чинсааны хоёрт байгаа  Amazon компанийн эзэн Жефф Безосын хөрөнгөөс бараг хоёр дахин их гэсэн үг. Маскийн  2022 онд $44 тэрбумаар худалдан авсан  Twitter (X) олон нийтийн сүлжээнээс бусад үйлдвэрүүд эхний ээлжинд автомашин бүтээх, компьютерын ба сансарын технологийг хөгжүүлэн явуулдаг.  

• Зах зээл Маскийн хэлсэн ярьсанд  мэдрэмжтэй хандана. Маскийн ямар ч үг нь компаниудын хувьцааны үнийг унагана эсвэл хөөрөгдөнө. 2016 онд "Tesla цахилгаан машинд Samsung зайг хэрэглэнэ" гэсэн дам ярианд Маск хариулахдаа "компани зөвхөн Panasonic компанийн эд ангийг ашиглаж байгаа" гэж хэлээд Samsung-ийн  хувьцааг 8,02%-иар, компанийн хөрөнгөжилтийг $580 саяар унагаж байлаа. Харин Panasonic-ийн хувьцаа өсч, компанийн хөрөнгө $800 саяар нэмэгдсэн түүх бий.  Түүний үг Маскийн өөрийнх нь Тесла компанийг баяжуулахаасаа илүүтэйгээр хоосруулж байсан  юм.

Баримт 2. Онолын хуйвалдааний талыг баригч

• Илон Маск COVID-скептик гэдгээр нэртэй ба вакцинжуулалтын эсрэг байж ирэв. Тэр 2023 онд домогт сагсан бөмбөгчин Леброн Жеймсийн хүүгийн зүрх зогссоныг миокардит гэдэг нь COVID-19 халдварын эсрэг вакцины  сөрөг дагавар  гэх тайлбар өгсөн юм.

• Маск  мөн л 2020 оны  ерөнхийлөгчийн сонгуулийг  худал хуурмаг  явагдсан гэх  дам  яриаг тараасан.  Сая Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр санал хураагч машинууд  тооллогыг буруу явуулдаг гэж сонгогч нарт ярьж байв. Гадаадын хэвлэлээр тэрбумтны хүрээнийхэн ба түүнтэй сүлжээгээр харилцагчид  хэт барууны үзэл санаа  ба онолын хуйвалдаан гэгчид итгэдэг хэмээн бичиж ирлээ.

Баримт 3. Чадварлаг бизнесмен ба гүйцэтгэгч захирал

• Маск хэвлэлээр тогтмол шүүмжлүүлдэг ч түүний өрсөлдөгч нар "ямар ч ажлыг бариад авсан амжилт гаргадаг" хэмээн үнэлдэг. Калифорни дэх Тesla үйлдвэр General Motors компанийнх байхдаа олигтойд тооцогдохгүй байсан бол Илон Маскийн удирдлага дор хамгийн үр  үр бүтээлтэй үйлдвэр болов.

• Маск  ирснээр  SpaceX компани  сансарын ачааны бизнесийн  сул талаа мэдэгдэхүйцээр сайжруулж, ОУСС-д хувь хүмүүсийн аяныг явуулсан анхны компани болов. Илон Маскийн удирдлагаас олсноосоо илүү хохиролтой  цорын ганц бизнес нь олон нийтийнX (хуучинTwitter) сүлжээ. Гэхдээ тэр хэлснээр, энэ хөрөнгийг ашиг олохын тулд биш үгийн эрх чөлөөг дэмжихээр авсан гэжээ. Гадаадын  тоймч, шинжээчид ярихдаа, Дональд Трампын эсрэг Цагаан ордон  өөрийн бүх нөөцийн сүлжээг ашигласан ч Трампын ялалтыг Х сүлжээ түүнд маш идэвхтэй талбарыг гарган өгснөөр авчирсан гэж дүгнэсэн байгаа.

Баримт 4. Төрөлтийг нэмэгдүүлэх талыг дэмжигч бөгөөд олон хүүхэдтэй эцэг

• Илон Маскийг "пронаталист" гэх хүүхэд төрүүлэлтийг хөхиүлэн дэмжигч  талынхныг дэмжигч хамгийн баян нөлөө бүхий хүн гэдэг. Тэрбумтан 2021 онд бага төрөлтийн аюулыг үзүүлэх судалгаанд зориулан Остины Техасын их сургуульд 10 сая долларыг нэрээ нууцлан хандивлажээ.

• Янз бүрийн эх сурвалжаар тэр өөрөө 11 эсвэл 12 хүүхдийн эцэг.  Нэлээдгүй хуучинсаг ёсыг баригч гэсэн түүний бүх хүүхдүүд ЭКО-гийн тусламжтайгаар  төржээ. Анхны эхнэртэй  байхдаа эхний хүүхэд нь эндсэн учир тэд энэ аргад шилжин хиймэлээр үр тогтоолгосон байв.

• Маск өөрөө хиймлээр үр тогтоох ЭКО нь эцэг эхэд нь хүүхдийн тоогоо тогтоох боломжийг өгдөг хүүхэд төрүүлэх үр дүнтэй арга гэж үздэг

Баримт 5. Улс төрийн үзэл баримлалаа үндсээр нь өөрчилсөн

• Илон Маск улс төрийн ямар нэгэн намд байдаггүй, өмнөх бүх сонгуулиудад зүүний  баримжаатай намыг дэмжиж иржээ. Өмнөх жилүүдийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэр Ардчилсан намын Барак Обама, Хилари Клинтон, Жо Байден нарын төлөө санал өгсөн байв. Энэ жилийн сонгуульд тэр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар зөрөлдөөнтэй байсан БНН-ын нэр дэвшигч Дональд Трампыг дэмжихээр шийдсэн нь гэнэтийн зүйл болов. Маск  2022 онд “нийтлэг утгаар тэр баруунтан эсвэл зүүнтэн огт биш”  гэж мэдэгдэж байснаа цар тахлыг дагаад татвар өсч байгаагаас тэр Ардчилсан намд дургүйцэх болжээ.

• 2024 оны  сонгуулийн компанийн явцад  бизнесмений зүгээс Байдены  командын хаягаар “болжмор нисгэж” ирсэн гэж гадаадын хэвлүүдэд бичсэн. Илон Маск өөрөө "ардчилагч нарын зүгээс  үг хэлэх эрх чөлөөнд аюул учруулж байгааг харж  байгаа" гээд тэр бүгд нь улс төрийн бүхий л асуудлаас даваад “ирээдүйн иргэншлэлийн төлөөх тулааныг” өдөөлөө гэсэн юм.

Баримт 6. Орос, Украин хоёрын хооронд энх тайван тогтоохын төлөө тэр үгээ хэлсэн үү

• 2022 оны аравдугаар сард Маск Орос, Украин хоёрын хооронд  энх тайван тогтоох шаардлагатайг хэлээд сөргөлдөөнийг зогсоох дөрвөн нөхцлийг заасан байв. Үүнд нь НҮБ-ын хяналт дор ОХУ-ын шинэ нутаг дэвсгэрт бүх нийтийн санал асуулга явуулах, Крымыг Оросынх гэж зөвшөөрөх, Украиныг төвийн сахисан статустай болгох, Крымыг ундааны усаар хангах баталгааг  өгөх гэж заажээ. Энэ твитийн дараа Цагаан ордон түүнийг болон компаниудыг нь “Орост хэтэрхий нөхөрсөг хандан үндэсний аюулгүй байдалд занал гаргаж байна уу" гэдгийг шалгах боломжийн талаар ярьж эхэлсэн байлаа.

• 2024 оны арваннэгдүгээр сард тэр, Украин дахь байлдааны ажиллагаа нь “ахиц үл харагдсан”  төгсгөлгүй  сөргөлдөөн болон хувирч  ямар нэгэн газар нутгийн ашиггүйгээр залуу украинчуудаар тахил өргөн хөнөөсөн хэрэг боллоо гэсэн юм. Тэрээр Трампын команд  ирснээр сөргөлдөөн зогсоно гэж итгэдэг. Тэгээд ч Жо Байдены засаг захиргаанаас Оросын гүнд холын тусгалын пуужингаар цохилт өгөхийг зөвшөөрсөнтэй санал нийлэхгүй байна.

Баримт 7. Илон Маскийн нөлөө нь АНУ-д ерөнхийлөгчийнх  шиг

• Гадаадын хэвлэлүүд бичиж байгаагаар, Маск таван стратегийн чухал компанийг хянаж байна. Тээврийн(Tesla), сансарын аж үйлдвэриийн (SpaceX), эрүүл мэндийн  (Neuralink), телехолбооны (Starlink) ба олон нийтийн сүлжээ (X) зэрэг нь  энд хамаарсан. Энэ бүгд нь засгийн газрын  үйл ажиллагаатай  солбилцож, Маскт маш  маш их нөлөөг гарган өгч байгаа юм. Улсын гол гүйцэтгэгч SpaceX пуужингийн компанийг удирддаг нь Маскт  холбооны нууц мэдээлэлд орох  эрхийг өгч байгаа.

• Хиймэл дагуулын  шуурхай холбоо, Starlink интернетын үйлчилгээг Украинд  ямар хэмжээгээр ашиглах нь Илон Маскаас бүрэн хамааралтай бөгөөд тэр бүрэн эрх нь ерөнхийлөгчийн үүрэгтэй эн зэрэгцэхээр.  Байдены засаг захиргаа  Маскийн бизнесийн эзэнт улс өсөн нэмэгдэж байгааг аюултай гэж үзэж ирсэн. Яагаад гэвэл Маск олон улсын тайзнаа  улс төрөөс илүүтэйгээр үр дүнтэй хамтын ажиллагааг илүүд үздэг. Тухайлбал, Tesla компанийн автомобилийг  үйлдвэрлэдэг Хятадтай Маск нягт холбоотой бөгөөд 2022 онд Тайвань, эх газрын Хятад хоёр нийлэх ёстой гэж мэдэгдсэн нь АНУ-ын албан ёсны бодлоготой зөрөлдөж байгаа юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав саяхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 6 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 7 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 8 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 35 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 40 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 40 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 42 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 44 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 45 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 49 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 53 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 10 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 15 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 31 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 48 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 51 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 54 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 56 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top