x

Таеквондогийн холбооны ерөнхийлөгчид өмнөх удирдага нь дахин нэр дэвшжээ

Ойрын өдрүүдэд Монголын спорт холбоод Их хурлаа товлож, шинэ удирдлагаа сонгож байна. Тухайлбал, саяхан Монголын цанын холбоо хуралдан, өмнөх ерөнхийлөгч Д.Хишигжаргал ажлаа хүлээлгэн өгч, Р.Хатан тус холбоог удирдахаар болсон.

Тэгвэл энэ бямба гаригт буюу 2018 оны арваннэгдүгээр сарын.24-нд Монголын олимпийн Таеквондогийн холбоо Ээлжит бус Их хурлаа хийх гэж байна. Тус хурлаар таеквондочид холбооны шинэ дүрмээ баталж, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах удирдлагаа сонгох юм. Өнөөдрийн байдлаар Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор тодорхой болсон байна.

Нэр дэвших эрхийг холбоод болон клубуудэд нээлттэй зарласан бөгөөд заасан хугацаанд тус холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Монголын Оюутны Таеквондогийн холбооноос Б.Онон, Арслан клубээс өмнөх ерөнхийлөгч Д.Энхбат нар нэрээ дэвшүүлж, мандатаа гардан авсан байна.

Д.Энхбатын хувьд 2006 оноос 2018 оныг хүртэлх 12 жилийн хугацаанд Монголын таеквондогийн холбоог удирдаж байгаад одоогоос сар гаруйн өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 17-нд ёс зүйн хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.  

Тодруулбал, энэ оны наймдугаар сард пара таеквондогийн тамирчин У.Сүрэнжав БНСУ-д болсон олон улсын тэмцээнд оролцохдоо допингийн төрөлд хамаарах эм бэлдмэл /Фурсамид/ хэрэглэсэн нь тогтоогдож, допингийн эсрэг зөрчил гаргасан тохиолдол тус холбоонд бүртгэгдсэн. Энэ явдалд тэрбээр хариуцлага хүлээж, баг тамирчдыг зохион байгуулж чадаагүй тул холбооны Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнийн хамт үүрэгт ажлаас чөлөөлөгдөн, Монголын үндэсний олимпийн хороо болон Биеийн тамир, спортын газарт энэ тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байдаг. Ийнхүү Монголын Таеквондочид 12 жилийн дараа ээлжит бус Их хурлаа зарлаж шинэ удирдлага сонгохоор ажиллаж байгаа юм. 

Гэтэл алдаа гаргаж, хариуцлагаа хүлээсэн өмнөх удирдлага дахин холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр өөрийгөө санал болгосон нь энэ спортынхны гайхширлыг төрүүлсэн үйл явдал болж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 цаг 19 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 29 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 30 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 30 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 34 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 35 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 37 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 38 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 40 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 42 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 22 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 24 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 25 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 27 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 31 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 33 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 34 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 18 цаг 57 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 19 цаг 5 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 19 цаг 6 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top