x

Мишель Обамагийн хүчирхэг 12 ишлэл

АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “Becoming” ном дэлхий дахиныг шуугиулж байна. Худалдаанд гарсан эхний өдрөө 725.000 хувь борлогдож рекорд тогтоосон энэхүү ном хэдийнэ 24 хэлээр хэвлэгдэхээр болоод байгаа билээ. Уг номын эрхийг нэгэн монгол хэвлэлийн газар авсан гэсэн албан бус мэдээ байна. “Becoming” номын зарим сонирхолтой ишлэлийг хүргэж байна.

1. Америкийн тухай, амьдралын тухай, ирээдүйд юу тохиох тухай надад мэдэхгүй зүйлс олон бий. Гагцхүү би өөрийгөө, би хэн бэ гэдгээ л сайн мэднэ. 

2. Өөрийн түүхээ хүлээн зөвшөөрөхийн чухлыг эцэг эх маань надад заасан. Тэр гоё биш, төгс бус байж болно. Гэхдээ л тэр бол цор ганц, дахин давтагдашгүй чиний л түүх.

3. Эгнэшгүй гайхалтай олон хүнтэй уулзаж байсан нь амьдралд минь тохиосон аз завшаан гэлтэй. Тэднийг нэгтгэдэг нэг зүйл бий. Тэд аливаад үргэлж зөв эргэлздэг.

4. Бүх цаг мөчийг аз жаргалтай болгох гэж хичээхээс, байгаадаа жаргаж сурах нь хамаагүй илүү гэдгийг би ойлгосон. 

5. Миний амьдралын хамгийн чухал ажил бол өөрөөрөө байх, өөрийнхөөрөө сэтгэх. Энэ ажлаа би сайн хийж ирсэн гэж боддог шүү.

 

6. Өөрчлөлт, хөгжилт маш удаан явагдаж болно гэдгийг амьдрал надад заасан. Өөрчлөлтийн үрийг тарьсан нь л бол жимсийг нь хүртэх гэж яарахын хэрэггүй. Тэвчээр танд туслах болно. 

7. Зорьсон, санасандаа эрс шийдэмгий байхыг энэ цаг үе биднээс шаардаж байна.

8. Эрэгтэй оюутнуудын эзэрхийлэл дунд дасаж, дарагдахгүйн тулд би их хичээдэг байсан. Яагаад гэвэл яг цагаа тулбал тэд надаас, бусад эмэгтэй оюутнаас илүү ухаалаг биш гэдгийг мэдсэн. Эрчүүдийн үг илүү хүчтэй, илүү ухаалаг мэт санагддагт түүхийн турш биднийг итгүүлж, хүлээн зөвшөөрүүлж ирсэн байж шүү дээ.

9. Цагаан ордонд хөл тавьсан хамгийн анхны өнгөт арьст Тэргүүн хатагтай болсон нь бүх талаар “өөр” байв. Хүмүүсийн хандлага, өмнөх Тэргүүн хатагтай нарын өвлүүлсэн уламжлал, бусдын харах өнцөг гээд бүгд л. Тиймээс би ч “өөр” байя гэж бодсон. Илүү сайн, илүү ухаалаг, илүү хүчирхэг.

10. Ерөнхийлөгч болоод Барак Обама өөрийг нь бурхан шиг шүтэж, бүхнийг хүсэлд нь нийцүүлэхийг хичээгчдийн дунд орсон. Энэ нь надад өрх гэрийн амьдрал бүхэлдээ аавуудын, эрчүүдийн хүсэл, хэрэгцээнд тулгуурлан оршиж асан өмнөх үеийг санагдуулам. Охиддоо би энэ байдлыг үл хүлээн зөвшөөрөхийг сургах хэрэгтэйгээ тэгэхэд ойлгосон.

11. Дээрлэхүү амьтдын эсрэг дуугарах, гэхдээ тэдний зиндаанд бууж доош орохгүй байхыг би ахлах сургуульд байхаасаа л хичээж ирсэн.

12. “Том болоод ямар хүн болохыг хүсч байна вэ?” гэж хүүхдээс асуух нь маш дэмий асуулт гэж боддог. Энэ асуулт тэднийг хэн болох, юу хийх тухай тэмүүлэл, шинэ боломжийг хаадаг.

Эх сурвалж: ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 5 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 6 цаг 3 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 6 цаг 28 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 6 цаг 37 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 42 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 7 цаг 16 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 7 цаг 48 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 11 цаг 11 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 11 цаг 24 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 11 цаг 32 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 11 цаг 48 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 12 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 12 цаг 38 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Өчигдөр 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Өчигдөр 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Өчигдөр 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Өчигдөр 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Өчигдөр 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Өчигдөр 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top