x

БРИКС гэж юуг хэлнэ вэ: түүх, зорилго, нэгдлийн зорилго, эрмэлзэл

БРИКС — энэ нь Бразиль, Орос, Энэтхэг, Хятадаас эхлэлтэй дэлхийн хөгжиж буй томоохон эдийн засгийн нэгдэл юм. Өнөөдөр түүнд есөн орон нэгдсэн ба хориод орнууд  нэгдэх хүслээ гаргасан байгаа. Өнөөдөр БРИКС нь даяарчлалын хамтын ажиллагааны хүчирхэг платформ болон хувирч олон туйлт дэлхийн тогтолцоог зориж байна.. 

БРИКС гэж юуг хэлнэ вэ
БРИКС   бол Бразиль, Орос Энэтхэг Хятад, Өмнөд Африкийн улс  (уг нэгдлийг санаачлагч нь Орос учраас нэрний товчлол нь Бразилия, Россия, Индия, Китай, Южно-Африканская Республика гэсэн орос үгнүүдэийн эхний үсэг юм)  гэсэн таван орныг нэгтгэсэн олон улсын бүлэг буюу нэгдэл юм. Түүнийг эдийн засгийн хамтын ажиллагаа,  худалдаа, хөрөнгө оруулалт, хөгжиж буй орнуудын хоорондын технологийн  солилцоог дэмжих  зорилгоор үүсгэн байгуулжээ. Мөн энэ нэгдлийг дэлхийд улс төрийн бас нэг альтернатив адилхан  хувилбар байгаасай гэж бий болгосон гэж болно.
****************************************************************************************************
Нэр нь оролцогч таван орны нэрийн эхний үсгээс бүрэлджээ. Тэр brick гэсэн үг нь “тоосго” гэж орчуулагдана. <...> БРИКС нь харилцан сонирхолоос гадна харилцсан зөрөлдөөнтэй. Гэхдээ тэднийг  улс орнууд дахь  хөгжиж буй эдийн засаг нь нэгтгэдэг. Өнөөдөр  энэ томъёолол   тэр болгон таарахгүй. Учир нь Хятад бол дэлхийн нэгдүгээр эдийн засаг болсон байгаа. Уг нэгдлээс дэлхийн яриа хэлцлийн альтернатив хандлага харагдаад байгаагаас улс орнууд  нэгдэлд дуртайяа орж байгаа. Улс бүр нь өөрийнхөөр үлдэж байгаа ч асар их бараа худалдаа, мөнгөний  солилцоогоор томоохон ашиг авч  байна.
Марк Непша
улс төрийн зөвлөх
****************************************************************************************************
2024 оны эхээр БРИКС-т Египет, Иран, АНЭ, Этиоп нэгдснээр, анхдагч тав илүү өргөн цар хүрээтэй, олон янзын шинж тэмдэгтэй хөгжиж буй эдийн засгийн нэгдэл болон  хувирч дэлхийн тавцнаа том нөлөөтэй болж эхлээд байна.  Гэхдээ зарим шинжээчид БРИКС үр дүнтэй нэгдэл болж чадахгүй гэж хэлэхдээ  тэдний дотоодын зөрчил, янз бүрийн орнуудын  хоорондыг зохицуулалт хийхэд хүндрэлтэйг заадаг.
 

БРИКС нэгдлийн орнууд дэлхийн газар нутгийн 30%-ийг эзэлсэн, хүн амын 42%-ийг   бүрдүүлж байна.

2024  онд Саудын Араб БРИКС-т нэгдэнэ гэж төлөвлөгдөж байсан ч  тус орон байгууллагад албан ёсоор нэгдсэнгүй байгаа. Гэхдээ тус орон хэлэлцээр явуулж байгаа.  Түүний боломжит нэгдэлт нь  чухал сэдвийн нэг юм. Хэрэв тэд нэгдвэл  нэгдлийн эдийн засгийн  холбоог нэн түрүүнд эрчим хүчний салбарт мэдэгдэхүйцээр бэхжүүлнэ.
Дэлхийн банкны 2023 оны мэдээгээр, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд БРИКС-ийн оруулж байгаа хувь нэмэр нь  ойролцоогоор 32,1% болж байна. БРИКС энэ хэмжээгээр Их долоогийн 29,9%-иас давжээ. 2029 хувь нь дахин 11-ээр нэмэгдэх хүлээлттэй байна.
БРИКС-т  одоогоор  байнгын төв байр байхгүй.  Гэхдээ  нэгдэлд ордоггүй Төв Африкийн улсын нийслэл Банги  хотод  түүнийг байгуулах талын яриа явагдсан.

БРИКС-т ямар орнууд ордог вэ
B — Бразилия.  Гол  хандлага нь  газар тариалангийн болон эрчим хүчний салбарт. Бразиль нь хүнсний аюулгүй байдлаар  хувь нэмрээ оруулж, сэргээгдэх эрчим хүчний  салбарт хамтын ажиллагааг явуулж байна.
R — Россия. Гол үүрэг нь эрчим хүч ба геополитикт чиглэгдсэн. Орос нь  байгалийн нөөцаар  түншлэлийг идэвтэй явуулахын зэрэгцээ  аюулгүй байдлаар ажилладаг. 
I — Индия.  IT төвүүд ба эмийн технологийн салбарт ажиллан дижитал болон иновацийн хөгжилд чухал байр эзэлдэг. 
C — Китай. Нэгдлийн томоохон эдийн засаг ба дэд бүтцийн төслүүд, худалдааны  салбарт тэргүүлнэ. Хөгжил, хөрөнгө оруулалтын санаачлагыг идэвхитэй явуулдаг 
S — ЮАР.  Уулын баяжуулах аж үйлдвэр ба санхүүгийн  салбарын Африкийн лидер. ӨАБНУ нь  Африктай БРИКС-ийг холбоход чухал үүрэгтэй. 
Египет.  Ойрхи Дорнодын хамгийн хүн ам шигүү орон ба жуулчлал,  хөнгөн  аж үйлдвэр, ХАА-н хөгжил сайтай.
Эфиопия-Этиоп. Африкийн  хүн амын тоогоор хоёр дахь орон ба ХАА-г хөгжүүлэхээр эрмэлзэж байна.
Иран. Ойрхи дорнодын  нөлөө бүхий, технологийн хөгжилтэй орон ба  нефтийн нөөцөөр дэлхийн топ-5-д ордог.
Объединенные Арабские Эмираты (Арабын Нэгдсэн Эмират). Эмиратуудын эдийн засаг нь ихээхэн нөөцтэй нефтийн экспортоос хамааралтай. 

Одоогоор БРИКС-т нэгдэх сонирхолтой 25 улс байгаа. Түүнд элсэхээр албан ёсны  өрөгдлөө гаргасан онуудаас нэрлэвэл — Алжир, Бахрейн, Бангладеш, Белорусь, Боливи, Венесуэла, Вьетнам, Гондурас, Кувейт, Марокко, Нигери, Палестина, Пакистан, Сенегал, Таиланд, Турк зэрэг. 

БРИКС-ийн зорилго, эрмэлзэл
•    Эдийн засгийн тогтвортой хамтын ажиллагаа.
•    Санхүүгийн тогтвортой байдал.  БРИКС-т Хөгжлийн шинэ банк бий.
•    Олон талт Баруунаас үл хамаарах тусгаар тогтнол. Энд одоогоор үндэсний валютыг харилцан тооцоондоо ашиглах асуудал эрчимтэй байгаа.
•    Даяарчлалын нөлөө ба улс төрийн үйл ажиллагаа. БРИКС  энд олон улсын байгууллагуудтай  хамтрахыг чухалчилдаг.
•    Технологи, иновацийн салбарын хамтын ажиллагаа.
•    Тогтвортой хөгжил. 

БРИКС хэрхэн гарч ирэв
BRIC нэрийг 2001 онд эдийн засагч Жим О'Нил Goldman Sachs  банкинд  хийсэн дүгнэлтдээ Бразиль, Орос, Энэтхэг, Хятадыг 2050 он гэхэд дэлхийн  эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болно гээд тэднийг нэрийг заан гаргаж иржээЭдгээр орнуудын нэрний эхний үсээс БРИК үүсчээ. 
О'Нилийн илтгэлийн дараа эдгээр орнуудыг заасан  томъёо болсон байсныг 2006 онд Петербургийн эдийн засгийн чуулга дээр нэгдлийг байгуулан нэрийг нь авчээ. Дараа нь Хятадын санаачлагаар Өмнөд Африкийн улсыг нэгдэлд хүлээн аваад БРИКС нэр үүсчээ. Одоо нэгдэл  өргөжиж байгаа ч хуучин нэрийг брэнд болсон гэж үлдээн ард нь зөвхөн +  тэмдэг тавих болосон байгаа. 

БРИКС-ийн бүтэц
•    Төрийн тэргүүн нарын саммит.
•    Сайд нарын зөвлөл. 

Эх сурвалж: www.gazeta.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 1 цаг 45 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 2 цаг 33 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 2 цаг 44 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 3 цаг 3 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 3 цаг 10 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 3 цаг 21 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 3 цаг 31 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв 16 цаг 58 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 17 цаг 16 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 17 цаг 46 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 17 цаг 52 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 17 цаг 57 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 18 цаг 41 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 18 цаг 54 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ Өчигдөр 10 цаг 05 мин Мэдээж “Ар нь түүз!” Өчигдөр 09 цаг 53 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна Өчигдөр 09 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 28 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна Өчигдөр 09 цаг 25 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Өчигдөр 09 цаг 20 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top