x

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 200 оюутанд олголоо

МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвх чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг /2018.11.16/ МУИС-ийн Эрдмийн танхимд гардууллаа.

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “Бид энэ хичээлийн жилээс Оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан 11 дүгээр сарын 16-ны өдрийг “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох өдөр” болгон зарлаж мэргэжлийн ур чадвар, сурлага, урлаг, спортоор сургуульдаа төдийгүй улсдаа манлайлсан оюутнууд, олон улсын чанартай олимпиадуудад тэргүүлсэн, ЭЕШ-аа амжилттай өгч хамгийн өндөр оноогоор сургуульдаа элсэн орсон оюутнууддаа тэтгэлгийн батламжийг гардуулах санаачилгыг эхлүүлж байна” гээд нийт тэтгэлэг гардан авч оюутнуудад багш нар, эцэг эх, ах дүүс, найз нөхдөө баярлуулж буйд нь талархал дэвшүүллээ.

МУИС-ийн захирлын  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/405 тоот тушаалаар МУИС-д суралцаж буй оюутнуудад олгох тэтгэлгийн шалгуурыг илүү тодорхой болгож, тэтгэлгийн хамрах хүрээ, төрөл, хэмжээг нэмэгдүүлсэн журам батлагдсан юм.

Энэхүү шинэчлэгдсэн журмаар Олон улсын болон улсын олимпиадад байр эзлэн МУИС-д элссэн элсэгчид, ЭЕШ-ын өндөр оноогоор МУИС-д элссэн элсэгчид, Байгаль-Эх лицей сургуулийн өндөр оноотой элсэгчид, Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагчид, Амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчид, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний суралцагчид, Олон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-3 дугаар байр эзэлсэн суралцагчид, Улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-р байр эзэлсэн суралцагчид, Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагчид зэрэг төрлүүдээр нийт 200 оюутанд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” олгов.

Түүнчлэн Япон Улсын Мицүбиши Юу Эф Жи корпорацийн нэрэмжит тэтгэлэг, БНСУ-ын Апру Эф Жи сан, Ок Bae Jung-ийн нэрэмжит тэтгэлгийг мөн гардуулсан юм.

Мөн энэ үеэр МУИС-ийн суралцагчдад олгодог тэтгэлгүүдийг танилцуулах, сурталчлах үйл ажиллагааг тухайн тэтгэлгийг өмнө нь хүртсэн оюутнууд өөрсдийн туршлагаас хуваалцан зохион байгууллаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 24 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 26 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 28 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 29 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 30 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 32 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 33 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 36 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 43 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 53 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 55 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 36 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 38 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 52 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 54 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 6 цаг 55 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 6 цаг 56 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 3 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 5 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top