x

Ирээдүйд хамгийн эрэлттэй байх арван мэргэжил

Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс “Ирээдүйн ажил мэргэжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь оюутан залуучуудын судалгааны ажлыг дэмжих, арга зүйг хэлэлцүүлж, бүтээлийг нь олон нийтэд түгээн танилцуулах замаар хөдөлмөрийн хүрээний ойлголт, мэдлэгийг сурталчлан дэлгэрүүлэх явдал аж.

Орчин үеийн аж үйлдвэр, техник технологийн хурдацтай хөгжил дэвшил, эдийн засгийн даяарчлал, орон зай, цаг хугацааны шийдэл, цаг уурын өөрчлөлт зэрэг нийгэм, эдийн засгийн хувьслыг даган хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага хурдтайгаар өөрчлөгдөж байна.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн зарим ажил, мэргэжлийн хэрэгцээ багасах, өрсөлдөх чадвар буурах, бүр устан алга болох тохиолдол дэлхий нийтэд харагдаж байгаа бол шинэ ажил мэргэжил бий болж, хэрэгцээ шаардлага нь нэмэгдэх ч хандлага харагдаж байгааг онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал М.Алтансүх “Орчин үеийн хөдөлмөрийн зах зээл хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна.Үүнтэй уялдуулан манай институтээс хөдөлмөрийн зах зээлийн судалгааг жил бүр тогтмол хийж гүйцэтгэдэг.

Жил бүрийн судалгаанд тухайн жилд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байх ажил мэргэжлийг судлан, олон нийтэд зарлаж, таниулах ажлыг бид хийж байна. Ирэх 2019 онд эрэлттэй байх ажил мэргэжлийг он гарган, нэгдүгээр сард зарлахаар ажиллаж байна.

Энэ жилийн хувьд манай улсын хөдөлмөрийн зах зээлд нийт 74,600 шинэ ажлын байр бий болохыг тооцон гаргаж байсан.

Эдгээр шинэ ажлын байрын дийлэнх хувийг барилгын салбарын мэргэжилтнүүд эзэлж буй хандлага ажиглагдсан. Үүнээс гадна үйлчилгээ, боловсруулах үйлдвэрийн салбарт тодорхой эрэлттэй ажлын байрууд буй талаар бид бодлого боловсруулагчдад тухайн үед мэдээлж байсан. 

Олон жилийн дунджаар манай улсын хөдөлмөрийн зах зээлд нарийн мэргэжлийн, барилгын инженер, барилгын туслах ажилтан болон эмчийн мэргэжлийн ажлын байр илүү эрэлттэй байна.

Эдгээр эрэлттэй мэргэжилд шилжих хөдөлгөөн, улирлын хувьсах шинж чанар зэрэг нөлөөлдөг гэж хэлж болно."

Мөн манай улсын хэмжээнд эдийн засагч, хуульч, бизнесийн удирдлага зэрэг ерөнхий мэргэжлээр мэргэшсэн боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй, эдгээр мэргэжлээр төгссөн төгсөгчид тэр бүр төгссөн хойноо ажлын байранд гарахгүй, хүлээлттэй байх хандлагатай байдаг. Энэ талаар мөн тодруулсан юм.

М.Алтансүх "Манай институтийн зүгээс их, дээд сургуулиудад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзаж үзсэний үр дүнд оюутнуудад олгох мэргэжлийн квот хийхийг зөвлөдөг.

Гэвч сургуулиуд оюутнуудад олгож буй мэргэжил сонголт, мэргэжлийн квотыг тэр бүр зах зээлийн судалгааны дагуу явуулж, хийдэггүй хандлага их бий.

Жишээ нь, өнгөрсөн жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль төгсөгчдийн 1/3 нь бизнесийн удирдлагаар бэлтгэгдэн төгссөн байсан.

Гэтэл энэ мэргэжил нь хөдөлмөр эрхлэлтийн түвшинд гарч ирэхээр аль хэдийн илүүдэл болсон мэргэжил байх жишээний. Иймд их, дээд сургуулиудын удирдлага суралцагчдын мэргэжлийн квотыг тогтооход илүү хариуцлагатай хандаж, хөдөлмөрийн зах зээлийн судалгаан дээр үндэслэн хөдөлмөрийн зах зээлд илүү нийцсэн сонголт гүйцэтгэхийг бид бүхэн хүссээр ирсэн" гэлээ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон судлаач, оюутнуудын судалгаагаар ирээдүйд хамгийн эрэлттэй байх арван мэргэжил:

  1. Зах зээлийн судалгааны мэргэжилтэн

  2. Сэтгэл зүйч, зөвлөх

  3. Шинжлэх ухааны судлаач

  4. Компьютерийн систем аналист

  5. Малын эмч

  6. Байгаль орчин судлаач

  7. Нягтлан бодогч, аудитор

  8. Энтрепренер

  9. Сувилагч

  10. Үйл ажиллагаа хариуцсан менежер

Тус эрдэм шинжилгээний хуралд “Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлага” сэдвээр судалгааны ажил гүйцэтгэсэн Санхүү, эдийн засгийн Их сургуулийн IV ангийн оюутан Э.Анхбаяраас хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлагын талаар тодруулсан юм.

Санхүү, эдийн засгийн Их сургуулийн IV ангийн оюутан Э.Анхбаяр “Манай багийн судалснаар улс орнуудын иргэдийн ажил эрхлэлт хөдөлмөрийн зах зээлд "үл тэнцэл" хэмээх асуудал үүссэнээс болж ажил эрхлэлт буурах төлөвтэй байна хэмээн гаргаж ирсэн.

Жишээ нь, ажил олгогчид ажилчдадаа ур чадварт нь нийцэхгүй ажлыг өгөх эсвэл ажилчид ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэхгүй байх зэрэг нь хөдөлмөрийн зах зээлийн үл тэнцэл юм.

Ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд илүү ур чадвар шаардсан ажлын байр эрэлттэй байх хандлагатай байна. Мөн туслах мэргэжлийн оёдолчин, тогооч, цахилгаанчин зэрэг мэргэжлүүд байнгын эрэлт хэрэгцээтэй байсаар байна” гэлээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд оюутан, судлаачдаас нийт найман шилдэг илтгэлийг сонгон шалгаруулан хэлэлцсэн юм. Эдгээр илтгэлээс шилдэг гурван илтгэлийг шалгаруулж, ирэх 23-ны өдөр болох "Ирээдүйн ажил, мэргэжил" баярын арга хэмжээний үеэр шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 31 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 33 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 35 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 36 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 37 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 39 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 40 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 43 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 50 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 5 цаг 0 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 5 цаг 2 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 43 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 45 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 59 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 7 цаг 1 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 7 цаг 2 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 7 цаг 3 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 10 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 12 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top