x

АНУ-ын тэрбумтнууд хаана суралцдаг вэ: Топ-10 Их сургууль

Америкийн хамгийн баян хүмүүс хөрөнгөө янз бүрээр босгосон. Гэхдээ тэднийг их сургуулийн боловсрол нь нэгтгэдэг. 

Тэрбумтнуудын 80% амьдралынхаа янз бүрийн шатанд боловсрол авсан ба ихэнх нь аль нэг их сургуулийн бакалаврууд юм. 

Тэдний ихэнх нь АНУ-ын шилдэг найм буюу "IVY league"-т багтдаг их сургуулийн нэгийг дүүргэсэн байдаг. Гэхдээ урлаг, шинжлэх ухааны салбарт боловсрол авсан олон тэрбумтнууд байгаа. Улс төр, түүх, сэтгэл зүй, англи хэл, гүн ухааны салбарууд нь тэрбумтнуудын суралцах дуртай салбарууд юм.

Ирээдүйн баячууд боловсрол аваад юу хийдэг вэ? Тэдний 11 хувь нь өөрийн бизнесээ нээж, өөр 19 хувь нь гэр бүлийн бизнесийг эрхлэн карьераа эхлүүлсэн гэнэ. Олон хүн худалдааны салбарын зарим нь армид алба хааж байжээ. 

Одоо тэрбумтнуудын төгссөн Их сургуулиудтай танилцъя.

1. Пенсильванийн Их сургууль

Төгссөн тэрбумтнуудын тоо: 19

Пенсильванийн их сургууль нь Пенсильваний мужийн Филадельфи хотод байрладаг ба түүнийг 1740 онд Бенжамин Франклин байгуулжээ. Пенсильванийн их сургууль нь Америкийн хамгийн эртний сургуулиудын нэг бөгөөд анхны их сургуульд тооцогддог. Мөн "IVY league"-ийн шилдэг найман сургуулийн нэг юм. 

2. Йелийн Их сургууль

Төгссөн тэрбумтнуудын тоо: 13

Йелийн их сургууль нь хувийн судалгааны чиглэлийн сургууль юм. Тусгаар тогтнолын төлөөх Иргэний дайны үеэр үүсгэн байгуулагдсан есөн сургуулийн гурав дахь нь болдог. 

Америкийн хувийн хамгийн нэр хүндтэй найман их сургуулийн нийгэмлэг болох "IVY league"-т багтдаг. Харвард ба Принстоны их сургуулиудын хамт “Топ гурав”  гэх их сургуулийг бүрдүүлдэг.

Түүний бүтцэд 12 салбар байдаг ба Йелийн коллежийн дөрвөн жилийн боловсрол нь бакалаврын  зэрэг авснаар төгсдөг. Аспирантур нь янз бүрийн мэргэжлийн  байгалийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухааныг үздэг. Мөн мэргэжлийн 10 факультетад нь хуульч, анагаах, бизнес, хүрээлэн буй орчны хамгаалалт, шашины онол сургааль, уран барилгач, зураач, хөгжимчид, жүжигчдийг бэлтгэдэг.

3. Стэнфордын Их сургууль

Төгссөн тэрбумтнуудын тоо: 12

Стэнфордын их сургууль нь АНУ-ын хувийн сургууль юм. Дэлхийд болон АНУ-даа нэр хүнд чансаагаар хамгийн дээгүүрт ордог. Пало-Альто хотын ойролцоо байрладаг.

Стэнфордад АНУ болон дэлхийн 6700 оюутнууд 8000 аспирантууд суралцдаг. Олон факультетуудад хууль эрх зүй, анагаах, техникийн болон хөгжмийн зэргийн олон хичээлүүд заагдана. Их сургуулийн бүтцэд нь янз бүрийн сургуулиуд тэдний тоонд Стэнфордын бизнесийн дээд сургууль ба шинжлэх ухааны судалгааны төвүүд багтдаг.

4. Өмнөд Калифорнийн Их сургууль

Төгссөн тэрбумтнуудын тоо: 11

Өмнөд Калифорнийн хувийн судалгааны их сургууль Калифорни мужийн Лос-Анжелес хотод байрладаг. Их сургууль 1880 онд байгуулагдсан ба Калифорнийн хамгийн хөгшин хувийн их сургууль юм.

5. Харвардын Их сургууль

Төгссөн тэрбумтнуудын тоо: 10

Харвардын их сургууль нь АНУ ба Дэлхийд хамгийн нэртэй их сургууль бөгөөд тус орны эртний сургуулиудын нэг. Массачусетс мужийн Бостон хотын бүтцэд багтдаг Кембриж хотод байрладаг. 

Энэ сургуультай ямар нэгэн холбоотой байсан Нобелийн 75 шагналтан бий.  Мөн тэнд төгссөн тэрбумтнуудын тоогоор Харвард улсдаа тэргүүлдэг. Түүний номын сан нь АНУ-д томоохон тооцогдох академик сан бөгөөд улсдаа гуравт ордог байна.

6. Корнеллийн Их сургууль

Төгссөн тэрбумтнуудын тоо: 8

Корнеллийн их сургууль нь "IVY league"-т  багтдаг Америкийн хамгийн нэртэй сургуулиудын нэг юм.  

Байгуулагдсан цанаасаа эхлэн хүйс, сүсэг бишрэл, арьсны өнгө харгалзахгүйгээр сургах зарчмыг барьжээ. Өнөөдөр Корнеллийг төгссөн 245 мянган хүн амьд сэрүүн байгаа ажээ. 

Энэ сургуулийн түүхэнд Маршаллын степендийн 31 шагналтан, Родсын стипендийн 28 шагналтан мөн Нобелийн 41 шагналтан оюутан нь байжээ.

7. Колумбийн Их сургууль

Төгссөн тэрбумтнуудын тоо: 7

Колумбийн их сургууль нь Нью-Йоркт байрладаг хувийн судалгааны сургууль бөгөөд "IVY league"-ийн гишүүн ба АНУ-ын хамгийн нэр төртэй их сургууль юм. 

Манхэттенд байрлах их сургууль зургаан хорооллыг эзэлдэг. Колумбийн их сургуулийн сэтгүүлчдийн сургуулиас сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй Пулитцерийн шагналтангууд төрж байсан юм.

8. Дартмутын коллеж

Төгссөн тэрбумтнуудын тоо: 7

АНУ-ын хамгийн эртний бөгөөд "IVY league"-т багтсан судалгааны хувийн их сургууль юм. Нэр нь коллеж ч гэсэн түүнд аспирантууд суралцаж, шинжлэх ухааны судалгаа явуулдаг. Америкийн Иргэний дайны үеэр үүсгэн байгуулагдсан есөн сургуулийн нэг нь Дартмут юм.

9. Принстоны Их сургууль

Төгссөн тэрбумтнуудын тоо: 6

Принстоны их сургууль нь эртний гэж тооцогдох судалгааны хувийн их сургууль юм.Нью-Жерси мужийн Принстон хотноо байрладаг.

"IVY league"-ийн найман их сургуулийн нэг ба Иргэний дайны үеэр үүсгэн байгуулагдсан есөн сургуулийн нэг юм. Байгалийн, хүмүүнлэгийн, нийгмийн ба технологийн шинжлэх ухааны бакалавр, магистр бэлтгэдэг.

Их сургуулийн бүтцэд анагаах, хууль эрх зүй, бизнес, шашины номнолын сургуулиудтай. Гэхдээ мэргэжлийн зэргийг Вудро Вильсоны нэрэмжит нийгмийн ба олон улсын харилцааны сургууль, инженерийн ба дагуул шинжлэх ухааны болон Уран барилгын сургуулиуд нь олгодог.

10. Мичиганы Их сургууль

Төгссөн тэрбумтнуудын тоо:  6

Мичиган  мужийн Энн-Арбор хотод Мичиганы судалгааны улсын их сургууль байрладаг ба тэр нь АНУ-ын сургалт, шинжлэх ухааны  тэргүүлэх төв юм.

Энэ их сургууль нь "IVY league" мөн Америкийн  их дээд сургуулиудын  эвслийн гишүүн. Дирборн, Флинт хотуудад хоёр салбар сургуультай.

Өдгөө уг сургуулийг дүүргэсэн 460 мянган хүн  амьд байгаа үзүүлэлт нь их сургуулиудын дотор хамгийн дээд гэгддэг аж.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Тѳрбаярын Амина (66.181.161.120)
    сайн байна уу? намайг Амина гэдэг би одоо 8 дугаар анги бѳгѳѳд би жүжигчин болохыг хүсдэг би ѳѳрийн сургуулиаа олсон бѳгѳѳд та нарт үнэхээр их баярлалаа . Бас нэг зүйл асуухад холивуудын их байдаг уу?
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 31 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 34 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 35 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 36 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 37 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 39 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 40 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 43 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 50 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 5 цаг 0 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 5 цаг 2 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 43 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 45 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 59 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 7 цаг 1 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 7 цаг 2 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 7 цаг 3 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 10 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 12 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top