“Хойд урсгал” хийн хоолойнуудыг бараг $300 мянгын хөлстэйгээр дэлбэлсэн ба хорлон сүйтгэгчид нь ихэнхдээ энгийн хүмүүс байсан тухай Spiegel сэтгүүл лхагва гаригт мэдээлжээ.
Сэтгүүлийн материалд хорлон сүйтгэх төлөвлөгөөг Украины Зэвсэгт хүчний экс командлагч Валерий Залужный дэмжсэн, харин ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээгүй гэсэн байв.
Ажиллагааг хувийн хөрөнгөөр санхүүжүүлсэн ба хорлон сүйтгэгчдийн бүлгийг Украины зэвсэгт хүчний тусгай ажиллагааны офицер асан Роман Червинский бэлтгэж толгойлсон гэжээ.
Эх сурвалж: iz.ru