x

У.Хүрэлсүх: Монголчуудын XIII зуунаас хэрэглэж байсан “Гэрэгэ” нь өнөө цагийн дипломат паспортын эхлэл байв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үзэл санаа, хүсэл эрмэлзлийн дуу хоолойг түгээх хамгийн чухал, эрхэм хүндтэй энэхүү индэр дээрээс хэлсэн үгээ НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг монгол уран бүтээлчийн “Ухамсар” баримлын тухай үгээр эхлүүлсэн юм. 

Тэрбээр, “Миний бие Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох бүрдээ НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг Монголын нэрт уран бүтээлчийн бүтээсэн “Ухамсар” хэмээх баримлыг зорин очих дуртай. Энэхүү баримал дээр очих бүрд бид бүхэн хүн төрөлхтний түүх, ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай, ухамсартай, нэр төртэй байх ёстой гэдгийг эргэцүүлэн бодох гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг. Гүн утга төгөлдөр энэхүү баримлыг дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг баталсан, Парисын уур амьсгалын хэлэлцээр хэмээх зорилтыг дэвшүүлсэн түүхэн цаг үеийн бэлгэдэл болгон бүтээсэн юм.

Энэ удаа очиход энэхүү гайхамшигт бүтээл Та бидний ирээдүй хойч үеийнхээ төлөө дэвшүүлсэн зорилт, амлалтын хариуг нэхэх мэт дүнсийн зогсож харагдлаа" хэмээн өгүүлээд, Монгол Улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг. Түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэгийг онцлон тэмдэглэлээ.

Монголын Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх уг бүтээлийг 2017 оны 10 дугаар сарын 13-нд НҮБ-ын гадна талбайд байршуулсан юм.


Тус бүтээлийн ар тал дахь зүлгэн дээр тусгайлан байршуулсан хавтан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар 2017 онд Монгол Улсаас бэлэглэсэн хэмээн бичиж мөнхөлсөн байдаг. Уг хөшөө нь НҮБ-ын үзэл санааг илэрхийлэхүйц бүтээл хэмээн үнэлэгддэг юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хүндэт ногоон индэр дээрээс хэлсэн үгэндээ мөн өнөөгийн дэлхий ертөнцөд дипломат харилцааны түүхэнд монголчуудын оруулсан чухал хувь нэмрийг  онцлон тэмдэглэлээ. 

 

“Гэрэгэ бол монголчуудаас дэлхийн хамтын нийгэмлэгт өгсөн үнэт өв юм. Монголчуудын өвөг дээдсийн мэргэн ухаанаас өнөөгийн бидэнд суралцах зүйл их байна” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны 2000 онд хэлсэн үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч иш татаад, "Энэхүү түүхэн “Гэрэгэ” өнөөдөр ч НҮБ-ын төв байранд түүхэн үнэт дурсгал болон хадгалагдаж байна. 


Олон зууны тэртээгээс Их Монгол Улс хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцахдаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, гэрээ хэлэлцээр байгуулах, найрамдах, зөвшилцөх зэрэг улс төр, дипломатын аргуудыг хэрэглэж, асуудлыг эвээр зохицуулахыг эрмэлздэг байсан нь эдүгээ ч Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна. Үүний түүхэн нотолгоо бол элч төлөөлөгчийн итгэмжлэл, өнөө цагийн дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ” байсан. Монголчууд бидний өвөг дээдэс тэртээх XIII зуунаас улс хоорондын харилцаанд анх удаа үүнийг хэрэглэж ирсэн түүхтэй.

 

Манай өвөг дээдсийн эв эеийг сахин, эв найртайгаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг энэхүү үзэл санаа нь өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг  сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг илтгэж байгаа" хэмээн онцлон тэмдэглэлээ.  

 

 “Алтан гэрэгэ” бүтсэн түүхээс:

“Төрийн дархан” хэмээн алдаршсан Д.Энхдаваа “Чингис хааны алтан гэрэгэ”-г ган болд төмрөөр үлгэр хэв сийлэн, цалин цагаан мөнгө, зэсээр урлан, алтаар шарж дархны Хөх урландаа бүтээжээ. Тэр цагаас хойш тус гэрэгэг НҮБ-ын төв байранд, Монголын ГХЯ-нд, Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин, дипломат төлөөлөгчдийн газруудад хүндэтгэн залсан байдаг аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 24 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 27 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 28 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 30 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 32 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 52 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 53 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 54 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 54 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 55 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 6 цаг 18 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 6 цаг 20 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 22 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 24 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 25 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 41 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 44 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 44 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top