x

Хятадын тив алгасагч пуужингийн туршилт амжилттай болжээ

Тив хоорондын баллистик пуужинг Номхон далай дээгүүр амжилттай туршсан гэдгээ Хятад улс мэдэгджээ. Хэдийгээр үүнийг "төлөвлөгөөт туршилт" гэж мэдэгдэж байгаа боловч тус улсад хамгийн сүүлд 1980 онд ийм туршилт хийснийг шинжээчид онцолж байна.

Хятадын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, пуужинг лхагва гаргийн өглөөний 08:44 цагт харважээ. “Пуужин урьдчилан тогтоосон бүсэд унасан бөгөөд пуужинт цэргийн ангийн жил бүр зохион байгуулдаг сургуулилалтын хүрээнд туршилтыг хийсэн" гэж төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. 

Гэхдээ ямар пуужин туршсан, ямар траектороор ниссэн талаар мэдээлсэнгүй. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Хятад улс "пуужин турших гэж байгаа тухайгаа холбогдох улс орнуудад урьдчилан мэдэгджээ".

Тус улс цөмийн зэвсгээ дотооддоо туршдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Шинжааны Такламакан цөл дэх туршилтын талбайд тив хоорондын баллистик пуужин туршжээ. Ийм учраас энэ удаагийн туршилт нь 1980 оноос хойш Хятадын пуужин олон улсын тэнгисийн орон зай дээгүүр ниссэн анхны тохиолдол гэж шинжээчид үзэж байна.

Хятад улс пуужин туршсантай холбогдуулан Японы Батлан хамгаалах яам лхагва гаргийн өглөө мэдэгдэхдээ, туршилтын үеэр тус улсын хөлөг онгоцуудад хохирол учраагүй гэдгийг дурдаад "бид Хятадын армийн ажиллагааны талаарх мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж, дүн шинжилгээ хийж, боломжит бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, сонор сэрэмжтэй байх болно" гэжээ.

1980 онд хийсэн туршилтын үеэр Хятадын пуужин 9070 км хол зайд нисэж, Номхон далайд унажээ. Тухайн үед сургуулилалтад Хятадын 18 байлдааны хөлөг оролцсон нь Хятадын Тэнгисийн цэргийн хүчний томоохон сургуулилалтуудын нэг гэж үздэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 25 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 27 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 29 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 31 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 33 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 53 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 54 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 55 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 55 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 56 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 6 цаг 19 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 6 цаг 21 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 23 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 25 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 26 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 42 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 45 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 45 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 31 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top