x

Тэрбумтнуудын санал болгох ном

“Microsoft”-ийн Билл Гейтс, “Apple”–ын Стив Жобс, “Facebook”-ийн Марк Цукерберг, “Аллибаба”-ийн Жак Ма.. тэдний хамгийн дуртай ном болон яагаад бидэнд санал болгосон талаар... 

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч тэрбумтан Билл Гейтсийн санал болгосон ном

1. Сидхартха Мудержений “The Gene: An Intimate History” номыг Гейтс  хамгийн түрүүнд нэрлэжээ. Тэрээр Генийн шинжлэх ухааныг бид өдөр тутмын амьдралдаа тийм их ач холбогдол өгөн сонирхдоггүй. Гэхдээ энэ номыг уншсаны дараа төрөлх ген гэдэг хувь хүний төлөвшил, зайн байдалд  ямар их нөлөөлдгийг мэдэх болно гэж хэлжээ.

2. Неал Стивенсон “Seveneves'” Шинжлэх ухааны уран зохиолын ном уншдаггүй байсан ч найзынхаа зөвлөснөөр энэ түүхийг эхлүүлсэн. Одоо тэр найздаа хамгийн их талархдаг. Сансар огторгуйн тухай хэт их мэдлэгтэй хүнд бол хэцүү л байна байх гэхдээ ургуулан бодох чадвартай хүн болгон уншвал зохино.

“Apple” –ын үүсгэн байгуулагч Стив Жобсын санал болгосон ном

1. Клэйтон М.Кристенсен “Innovator's Dilemma” Apple-ын хямралыг даван туулахад тус зохиол хамгийн их тусалсан гэж хэлж байв. Харвардын их сургуулийн профессорын уг бүтээлийн “өөрчлөлт бүтээн байгуулалтыг тасралтгүй хийж, компанийн хувийн амжилтыг тасралтгүй эвдэх хэрэгтэй гэсэн санааг үргэлж дэмждэг байсан юм.

2. Херман Мелвилл “Моби Дик” Өсвөр насны Жобсийн хамгийн шимтэн уншсан зохиол бөгөөд Америк хэв маяг нэвт шингэсэн адал явдалт зохиолын гол дүр болон хөлгийн ахмад хоёрын харилцаа түүний төлөвшилд хамгийн их нөлөөлсөн хэмээн өгүүлж байв. 

Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг санал болгосон ном

1. Эула Бисс "On Immunity" АНУ, Европ даяар тархсан вакцинжуулалтын аян, түүний үр ашгийг судлах,  нийгмийн эрүүл мэндийн тухай судалгааны бүтээл юм. Цукерберг "Энэ ном нь зарим хүмүүс вакцин хийж буй шалтгааныг судалж,  түүнтэй холбоотой эргэлзээ болоод аюулгүй байдлын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах болно” хэмээн өгүүлжээ

2. "Томас С.Кухн "The Structure of Scientific Revolutions"

1962 онд хэвлэгдсэн тус бүтээлд  шинжлэх ухааны түүхийн тухай маш ойлгомжтой өгүүлнэ. Энэ тухай "Эрт үеэс эхлэн хүмүүсийн шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшилд дасан зохицож байгаа эсэх, эсвэл нийгмийн бусад хүчин зүйлтэй холбоотой тэсрэлтийг хэрхэн хүлээн авч буйг тодорхой өгүүлсэн шинжлэх ухааны түүхийн ном юм.

 “Аллибаба” компанийн үүсгэн байгуулагч Жак Ма санал болгосон ном

1. Жим Коллинс, Жерри Поррас “Built to Last: Successful Habits of Visionary Companies”

Алсын хараатай ажиллах, түүний ачаар бий болсон амжилт бүтээлүүдийн түүврийг багтаасан тус номыг Жак Ма хамгийн дуртай номоороо нэрлэжээ. Тэрээр "Байгууллага нь өөрийн гэсэн байр суурин дээр хөгжих ёстой бөгөөд  удирдагчийн хүсч буй зүйл, сонирхлоос хамаардаггүй" гэж хэлжээ.

2. Жозеф Шлэтетер “Business Cycles: A Theoretical, Historical, and Statistical Analysis of the Capitalist Process” Тэрээр тус номын гол өгүүлэмжийг тайлбарлахдаа “Зөвхөн нэг замаар хэзээ ч бүү яв, ямарваа зүйлд баригдаад ирэх үед бизнес, магадгүй хувь хүн чинь ч нэг л уйтгартай үзэлтэй болж мэднэ” хэмээн өгүүлжээ.

 Эх сурвалж: Inc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 31 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 34 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 35 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 36 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 37 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 39 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 40 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 43 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 50 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 5 цаг 0 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 5 цаг 2 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 43 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 45 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 59 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 7 цаг 1 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 7 цаг 2 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 7 цаг 3 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 10 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 12 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top