x

Харрисын төлөө сурталчилгаа хийлгэхээр Байден Зеленскийг ашиглав

Байден-Харрисын засаг захиргаа өрсөлдөгчийнхөө  байр суурийг  ганхуулахын тулд Пентагоны онгоцыг ашиглан  Зеленскийг ээдрээтэй мужид очууллаа” гэж Америкийн The Federalist сонин бичжээ.

Бреккан Тис (Breccan F. Thies)

Владимир Зеленский  АНУ-ын цэргийн хөрөнгийг ашиглан Пенсильвани мужид даваа гаригт хүрэлцэн  очоод дэд  ерөнхийлөгч Камала Харрисын сурталчилгээг хийлээ.

АНУ-ын засгийн  газраас  мөнгө, сум хэрэгсэл гуйх  ээлжит аяныхаа  хүрээнд  Зеленский Пенсильвани мужийн  зэвсгийн заводод  Камала Харрисын итгэмжлэлт төлөөлөгч  бөгөөд мужийн захирагч Жош Шапиро болон сенатор Боб Кейси нарын  өндөр тушаалын ардчилагч нарын хамт  очлоо.

Пенсильвани мужийн Скрэнтон  хот нь зэвсгийн үйлдвэрээс гадна ерөнхийлөгч Жо Байдены  төрөлх хот  гэдгээр мэдээ сурвалжид гардаг. АНУ-ын Нисэх хүчний C-17  онгоцонд  тэр өөрийн рекламд зориулсан зураг авалт хийлгэж, онгоцноос хийсэн  бичлэгтээ Зеленский “Энэ намар сөргөлдөөний цаашдын алхамыг  тодорхойлж өгнө”  гэж мэдэгджээ.

“Зеленский Пенсильванид хүрэлцэн очиж, их бууны суман дээр захирагч Шапирогийн  хамт гарын үсгээ үлдээв. Бас дээр нь энэ чухал сонгуулийн хэлбэлзэлтэй мужид  Жей Ди  Вэнс руу дайралт хийлээ” гэж БНН-аас  сенатын төлөөлөгчид нэрээ дэвшүүлж байсан Шон Парнелл тэмдэглээд “Ард түмээн, үүнийг гадаадын хутгалдаан гэхгүй юм бол хутгалдаан гэж юу болохыг би мэдэхгүй” гэжээ.

Сонирхолтой нь энэ айлчлалаас  нэг хоногийн өмнө "Нью-йоркер" сэтгүүл ерөнхийлөгч асан Дональд Трамп, түүнтэй хослогч Огайо мужийн бүгд найрамдахч сенатор Жей Ди Вэнс нарыг шүүмжилсэн Зеленскийн ярилцлагыг нийтэлсэн байв.  Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарын халз мэтгэлцээн дээр “сөргөлдөөнийг зогсооно” гэсэн Трампын  хариутай  Зеленский санал нийлсэнгүй.

“Трамп  өөрийн сонгуулийн сурталчилгааны  явцад улс төрийн мэдэгдэл хийж байна. Гэхдээ  миний бодлоор,  үнэн хэрэгтээ Трамп  энэ сөргөлдөөнийг хэрхэн зогсоохоо  мэдэхгүй байна.  Түүнд гүнзгий орох тусам  төдий чинээ бага ойлгоно гэдэг л болж байна. Сөргөлдөөнийг  хэрхэн зогсоохоо мэддэг  гэсэн итгэлтэй олон лидерүүдийг би  харлаа, үзлээ. Харин тэд асуудлын гүнд орсныхоо дараа түүнийг зогсоох нь  тийм амар зүйл биш  гэдгийг ойлгож эхэлдэг” хэмээн Зеленский ярьжээ.

Украины лидер Вэнсийг  “хэтэрхий радикаль” гэж нэрлээд  түүний сөргөлдөөний зогсоох  төлөвлөгөө нь зөвхөн уриа лоозон  гэж мэдэгдлээ. Бидний үзэж байгаагаар, боломжит дэд ерөнхийлөгчөөс аюултай дохио  гарч байна. Трамптай хүртэл  тийм зүйл учраагүй” хэмээн Зеленский ярьжээ.

Би Вэнсийн үгийг  ноцтойгоор хүлээн авахгүй байгаа. Учир нь энэ нь  түүний төлөвлөгөө юм бол Америк даяарчлалын сөргөлдөөн рүү явж байна гэжээ.

“Байден-Харрисын ажлын алба улс төрийн өрсөлдөгч нарынхаа байр суурийг   ганхуулахын тулд  гадаадын тэргүүнийг хэлбэлзэлтэй мужид  очуулахаар армийн өмч хөрөнгийг ашиглаж байна” гэж  “Батлан хамгаалахын тэргүүн зорилтууд”  судалгааны төвийн  улсын бодлогын  зөвлөх  Дэн Колдуэлл сүлжээгээр бичлээ.

The Federalist  хэвлэлийн асуултад хариу өгөхдөө  БХЯ цэргийн нөөцийг ашигласныг  үгүйсгээгүй боловч Зеленскийн сурталчилгаа гэмээр мэдэгдлүүдэд тайлбар хийхээс татгалзжээ.

Трампыг нэрлээгүй ч Зеленский  ярилцлагадаа хуучин ерөнхийлөгчийг улам хүчтэй  шүүмжилж,  Оросын  ерөнхийлөгч Владимир Путинтэй  ажил хэргийн харилцаагаа сэргээх гэсэн  дэлхийн лидерүүд рүү  дайралт хийлээ. Үүнд л гадаад бодлогын амжилт байна гэдгийг Трамп нэг биш удаа хэлж байсан билээ.

Дэлхийн олон тооны лидерүүд Путинтэй зохицож, гэрээ хэлэлцээр байгуулан ажил хэрэг явуулахыг хүсч байна. Би тийм лидерүүдийг ойлгож  харж байна. Тэд энэ тоглоомд үнэхээр татагдаад байгаа юм. Харамсалтай нь энэ нь үнэн хэрэгтээ зөвхөн тоглоом .  Гэхдээ юу жинхэнэ лидерийг гаргана вэ? Лидер нь зөвхөн Путинд хэрэгтэй хүн. Түүнтэй тоглох нь хүчийг үзүүлэхгүй. Ширээний ард түүнтэй суулаа гэхэд   чамд энх тайвны чухал шийдвэр гаргаад байгаа мэтээр  санагдаж болох хэмээн Зеленский мэдэгдэв. Мөн “Украин их зөв алхам хийж, АНУ-ын дотоод бодлогод барьцаалагдаагүй” гэж  Зеленский  хэлжээ.

Military.com сайтын  мэдээлснээр Зеленскийн очсон Скрэнтон хотын зэвсгийн үйлдвэрт 155 мм-ийн сум хийдэг. АНУ Украинд гурван сая тийм сум нийлүүлжээ.

Мягмар, лхагва гаригт НҮБ-ын хуралдаанд Зеленский оролцоод  дараа нь Вашингтонд очин Байден, Харрис  нартай уулзан  цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг гуйна.

АНУ Киевт 56 тэрбум доллар гаргаад Украины батлан хамгаалахын контактын бүлгийн томоохон ивээн тэтгэгч болсон байгаа. Тавиад орнуудыг нэгтгэсэн энэ бүлэг  нийтдээ 106 тэрбум долларыг сөргөлдөөний эхнээс Украинд өгчээ.

Зеленскийн Шапиротой хамтран гарын үсгээ үлдээсэн их бууны сум нь 24-32 км-ын зайн тусгалтай. Гэтэл Украины ерөнхийлөгч  Оросын нутаг дэвсгэрт довтлох холын зайн пуужинг шуурхайлан шаардан гуйж байгаа. Байдены  захиргаа түүнд ногоон гэрэл  асаахгүй, Украинд Москвад хүрэх  өөрийнх нь нисгэгчгүй аппаратууд байгаа гэж буй.

Бреккан Тис: The Federalist  сэтгүүлийн сонгуулийн сурвалжлагч. Өмнө нь The Washington Examiner, Breitbart News хэвлэлүүдэд  боловсрол, соёлын  асуудлаар бичиж иржээ. Виржинийн их сургуулийн  зэрэгтэй, Клермонтын хүрээлэнгийн тэтгэлэг эзэмшигч  юм.

М.Цоогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.14)
    зеленский шаргуу дайчин ялагдах дургүй хүн байж болноо гэхдээ одоо ялагдах нь гарцаагүй болчихсон үед олон аавын хүүгийн амиар тоглож болохгүйг ойлгох хэрэгтэй украйн одоо байлдах цэрэг ч үгүй болж байгаа шүү дээ!
    2024 оны 09 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 19 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 21 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 23 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 25 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 26 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 47 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 48 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 49 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 49 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 50 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 6 цаг 13 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 6 цаг 15 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 17 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 18 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 19 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 36 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 39 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 39 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 25 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top