Шри-Ланкийн Ерөнхийлөгчийн сонгуульд «Үндэсний ардын засаг» гэх сөрөг хүчний эвслийн тэргүүн Анура Кумара Диссанаяке ялжээ гэж сонгуулийн хорооны мэдэгдлээс ишлэн Adaderana хэвлэл мэдээлэв.
«Комисс өөрийн сайтад 55 настай Диссанаяке ерөнхийлөгчиийн сонгуульд 42,31% санал авч сөрөг хүчний удирдагч Сажит Премадасуг хоёрт, өнөөгийн ерөнхийлөгч Ранила Викрамесингкийг гуравт ортол ухраан ялалт байгууллаа гэж мэдээлсэн гэж сонины материалд өгүүлжээ. Диссанаяке өмнө нь 2019 оны сонгуульд оролцон 3%-ийн саналтайгаар гуравт орж байжээ. Арлын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн бямба гарагт явагдан 5,7 сая хүн Диссанаякийг дэмжжээ.
Эх сурвалж: eadaily.com