Онлайн-ретейлерын Wildberries компанийг үндэслэгч бөгөөд Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг Татьяна Бакальчук өөрийн овгийг солин Ким овгоо буцаан авсан нь түүний телеграм-сувгаас тодорхой боллоо.
«Дандаа өөрийнхөөр үлдэх нь шилдэг сонголт. Таны Татьяна (өнөөдрийн өдрөөс дахиад) Ким» гэж тэр эмэгтэй бичсэн байв. Wildberries ба Russ нэгдсэн компаниудын хэвлэлийн алба овог өөрчлөх албан ёсны үйл ажиллагаа эхэлсэн гэж батлаж байна.
Татьяна долоодугаар сарын 30-нд Владислав Бакальчукаас салах өрөгдлөө шүүхэд гаргасан юм. Энэ өрөгдлийн урьдчилсан хуралдааныг аравдугаар сарын 16-нд явуулахаар шүүх төлөвлөжээ.
Эх сурвалж: eadaily.com