Байгалийн хийн дэлхийн томоохон экспортлогч нарын нэг Австрали экологийн цэвэр устөрөгчийг 2030 оноос эхлэн экспортлохоор шийдэж байна.
Хаягдал, хор хөнөөл багатай түлшний дэлхийн худалдаанд дэвшил гаргахаар энэ арван жилийн сүүлчээр устөрөгчийн үйлдвэрлэлийг мэдэгдэхүйцээр нэмэгдүүлэн экспортолж эхлэхээр Австрали шийдэв.
Эхлээд тус орон 8 тэрбум австрали долларын хөрөнгө гаргах ба цаашид гадаадын 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ бүгд нь жилдээ 500000 тонн устөрөгчийг үйлдвэрлэж 200000 тонныг нь экспортлоох боломж өгөх юм.
Эх сурвалж: himi4ka.ru