x

Их, дээд сургуулийн удирдлагууд засаглалаа сайжруулах загвар боловсруулна

БСШУСЯ-аас их дээд сургуулийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд Сингапурын  Темасек сантай хамтран "Дээд боловсролын засаглал"  сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байна.

Тус сургалт нь дээд боловсролын засаглалыг сайжруулах, сургалтын чанар, боловсролын инновацийг чадавхижуулах, дээд боловсролын байгууллагууд цаашдаа өөрсдийн засаглалын системийг тогтвортой хөгжүүлэх, дээд боловсролын дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд засаглалын тогтолцооны загварыг хэрэгжүүлэх арга зүй олгох зорилготой юм.

Сургалтын үйл ажиллагааг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан нээж, дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах сургалтын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулан, сургалтыг зохион байгуулж буй Сингапурын Политехникийн ерөнхий зөвлөх Chong Hwa болон Linda Lee мөн нийт оролцогчдод амжилт хүслээ.

Сургалтанд МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС-ийн удирдлагуд, Үр дүнд суурилсан боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэгдэж буй CDIO-ийн мастер багш нар оролцож байна. Оролцогчид засаглалын бодлого, сургуулийн бодлогыг хэрхэн харилцан уялдаатайгаар зохион байгуулах, удирдлагын түвшинд чанартай боловсрол олгох хөтөлбөрийг өөрийн байгууллага дээрээ өмнө нь нэвтрүүлж байсан болон одоо хэрэгжүүлж буй бодлогын баримт бичиг, стандарт үйл ажиллагааны журам дээрээ анализ хийн, цаашид сургууль дээрээ баримтлах бодлого, хөтөлбөрөө шинэчлэх, сайжруулах загварыг сургалтын явцад гүйцэтгэх юм. 

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 31 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 34 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 35 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 36 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 37 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 39 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 40 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 43 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 50 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 5 цаг 0 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 5 цаг 2 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 43 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 45 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 59 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 7 цаг 1 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 7 цаг 2 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 7 цаг 3 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 10 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 12 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top