x

Япон иргэдийн аюулгүй байдлыг хангахыг уриалжээ

Японы Гадаад хэргийн сайд Ёко Камикава даваа гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн хорооны дарга Ван Итэй хэлэлцээ хийх үеэрээ Хятадад оршин суугаа япон иргэд, ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Бээжинд хандан уриаллаа.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шэньжэн хотод Японы сургуулийн сурагчийг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн дараа Нью-Йоркт энэхүү уулзалт болсон юм. Ё.Камикава болсон хэрэг явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх, олон нийтийн сүлжээ, цахим орчинд тархаж буй Японы эсрэг мэдээллийг нэн даруй таслан зогсоохыг Бээжингээс шаардсан гэж Японы Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгджээ.

Хятад улс хоёр орны харилцааг сайжруулахад саад болж буй саад тотгорыг арилгахын тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстой гэж Ё.Камикава хэлснийг яамны мэдэгдэлд эш татсан байна. Үүний хариуд Ван И хэлэхдээ, болсон хэрэг явдал бол бидний ч харахыг хүсээгүй санамсаргүй явдал байсан гээд, Хятадын эрх баригчид үүнийг хуулийн дагуу шийдвэрлэх болно хэмээн мэдэгджээ.

Мөн Бээжингийн засаг захиргаа Хятадад байгаа гадаадын бүх иргэний аюулгүй байдлыг хуулийн дагуу хамгаална гэж Ван хэлээд, энэ үйл явдлыг тайван, ухаалгаар харж, асуудлыг улстөржүүлэх, хурцатгахаас зайлсхийхийг Токиод уриалсан гэж Хятадын ГХЯ мэдэгдсэн байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтийн сүлжээн дэх сөрөг агуулгатай постуудын талаар дурдахдаа, “Хятад улс ард түмэндээ Японыг үзэн ядахыг сургадаггүй” гэж хэлжээ. Харин Хятадын олон иргэн Шэньжэн дэх сургуулийн гадна цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлж, хүчирхийллийг эсэргүүцэж, Хятад, Японы ард түмнүүд мөнхөд найрамдалтай байхыг уриалж байна гэж Лин Жиан нэмж хэллээ.

Аав нь япон, ээж нь хятад гаралтай 10 настай хүү өнгөрсөн пүрэв гарагт Хятадын өмнөд нутгийн Шэньжэн хот дахь япон сургууль руугаа явж байх замдаа хутгалуулж амиа алдсан бөгөөд сэжигтэн эрэгтэйг хэргийн газарт байхад нь саатуулжээ.

Үүнээс гадна, Ё.Камикава Хятадын сүүлийн үеийн цэргийн үйл ажиллагаа, тухайлбал наймдугаар сард Хятадын цэргийн нисэх онгоц Японы агаарын орон зайд анх удаа нэвтэрсэн зэрэг хэрэг явдалд Японы тал ихээхэн санаа зовниж байгааг илэрхийлсэн байна. 

Энэ оны долоодугаар сард Лаост уулзсан Ё.Камикава, Ван И нар Японоос тээвэрлэж буй далайн гаралтай бүтээгдэхүүнд тавьсан Хятадын хоригийг аажмаар цуцлах талаар хоёр улсын засгийн газар баасан гарагт тохиролцсон тухай асуудлыг хэлэлцжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард “Фүкүшима” АЦС-аас цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа уг хоригийг тавьсан юм.

Даваа гаргийн өглөө Нью-Йоркт ирсэн Ё.Камикава эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж байгаа тул мягмар гаргийн үүрээр эх орондоо буцна. Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн халааг авах хүнийг тодруулах сонгууль энэ баасан гарагт болох юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 39 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 43 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 45 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 47 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 7 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 8 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 9 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 10 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 11 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 6 цаг 33 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 6 цаг 35 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 37 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 39 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 40 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 56 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 59 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 0 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top