x

Израилын цохилтын улмаас Ливанд 492 хүн амиа алджээ

Ливан дахь “Хезболла” бүлэглэлийг онилсон Израилын агаарын цохилтын улмаас 492 хүн амиа алдсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Израилын цэргийнхний мэдэгдсэнээр, 2006 оны дайнаас хойш “Хезболла”-гийн байгуулсан дэд бүтцийг устгах ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 1300 байгууламжид цохилт өгчээ. Үүний зэрэгцээ “Хезболла” бүлэглэлийнхэн Израилын хойд нутаг руу 200 гаруй пуужин харвасан байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр, пуужингийн хэлтэрхийд өртөн хоёр хүн шархаджээ.

Хоёр талын цэргийн ажиллагаа нь өргөн хүрээг хамарсан дайнд хүргэж болзошгүй байгаа тул дэлхийн томоохон гүрнүүдийн зүгээс хүлээц тэвчээртэй байхыг уриалж байна.

Ливаны Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, амиа алдсан хүмүүсийн дунд 35 хүүхэд, 58 эмэгтэй байснаас гадна 1645 хүн шархадсан байна. Амь үрэгдэгсдийн хэд нь энгийн иргэн болон хэд нь цэргийнхэн байсныг мэдээлээгүй байна.

Эрүүл мэндийн сайд Фирасс Абиадын хэлснээр, агаарын цохилтын улмаас олон мянган гэр бүл орон гэрээ орхин дүрвэжээ.  

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нөхцөл байдал хурцдаж байгаад түгшиж байгаагаа илэрхийлж, Ливаныг “өөр нэгэн Газын зурвас” болгохыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна.

Европын Холбооны Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель Нью-Йорк хотноо НҮБ-ын чуулган хуралдаж буй энэ үед хурцадмал байдал даамжирч буй нь туйлын аюултай бөгөөд түгшүүр төрүүлж байгааг дурдаад “бараг бүрэн хэмжээний дайн болж байна” гэж нэмж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, хүмүүсийг орон гэртээ аюулгүй буцан очих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АНУ хурцадмал байдлыг намжаахаар ажиллаж байна гэсэн бол Пентагон болзошгүй эрсдэлийг харгалзан Ойрх Дорнод руу “цөөн тооны” нэмэлт цэрэг илгээж байгаагаа зарласан байна.

Газын зурвас дахь дайнаас үүдэлтэй Израил болон “Хезболла”-гийн хоорондох хил дамнасан тулаан бүтэн жил орчмын турш үргэлжилж байгаа бөгөөд олон зуун хүн амь үрэгдсэний ихэнх нь “Хезболла”-гийн дайчид бөгөөд олон арван мянган хүн дүрвэжээ. 

“Хезболла” бүлэглэлийнхэн ХАМАС бүлэглэлийг дэмжиж байгаа ба Газ зурваст гал зогсоох хүртэл хил дамнасан халдлагуудаа зогсоохгүй гэж мэдэгдсэн байна. Эдгээр хоёр бүлэглэлийг Иран улс дэмжиж байгаа бол Израил, Их Британи болон бусад улс оронд тэдгээрийг террорист байгууллага гэж үздэг. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 7 цаг 23 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 7 цаг 26 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 7 цаг 29 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 7 цаг 30 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 7 цаг 32 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 9 цаг 1 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 9 цаг 2 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 9 цаг 4 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 7 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 9 цаг 23 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 9 цаг 50 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 9 цаг 52 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 6 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 10 цаг 51 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 14 цаг 24 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 14 цаг 27 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 14 цаг 29 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 14 цаг 31 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 7 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 19 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top