x

Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй соронзон орон үүсгэжээ

Хятадын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн эсэргүүцэлтэй соронзыг ашиглан Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй буюу 42.02 Теслагийн хүчтэй байнгын соронзон орон үүсгэжээ. Энэхүү технологийн нээлт нь 2017 онд АНУ-д тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. 

Хятадын Шинжлэх ухааны академийн /CHMFL/ харьяа Хэфэйн физикийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Өндөр эрчимтэй соронзон орны лабораторийн эрдэмтдийн бүтээл нь технологийн салбарт нээлт хийх, түүнийг олон салбарт ашиглахад тус дөхөм болно гэж найдаж байна.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, өндөр эрчимтэй тогтмол соронзон орон нь шинжлэх ухааны судалгааны хүчирхэг хэрэгсэл болдог туршилтын онцгой орчин юм. Ийм орчинд бодисын шинж чанарыг удирдаж болох ба энэ нь эрдэмтэд шинэ үзэгдлийг нээх, бодисын шинэ хуулийг судлахад тус дөхөм болдог.

Түүнчлэн өндөр эрчимтэй соронзон орон нь цахилгаан соронзон металлурги, химийн урвалын синтез зэрэг салбаруудад хэрэглээний шинэ технологийг бий болгох, ялангуяа цөмийн соронзон резонансын технологийг анагаах ухаанд өргөнөөр ашиглахад түлхэц өгнө.

Физик, хими, эд материал судлал, амьдралын шинжлэх ухаан зэрэг төрөл бүрийн салбарт чухал ач холбогдолтой учраас байнгын өндөр эрчимтэй соронзон орныг Нобелийн шагналын "өлгий" гэж нэрлэдэг.

CHMFL-ийн шинжлэх ухааны академийн захирал Куан Гуанлигийн хэлснээр, шинэ ололт нь шинэлэг соронзон бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн процессыг оновчтой болгох чиглэлээр ажилладаг судалгааны багийг дөрвөн жилийн ажлын үр дүн юм. 

Өндөр эрчимтэй тогтмол соронзон орныг судлах таван том лаборатори АНУ, Франц, Нидерланд, Япон, Хятадад байдаг. Хятадын шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийн гол байгууламжуудын нэг болох Хятадын зүүн нутгийн Аньхуй мужийн төв болох Хэфэй хотод байнгын өндөр эрчимтэй соронзон орон бий болгох төхөөрөмжийг 2017 онд ашиглалтад оруулжээ. Хятадын эрдэмтэд хайбрид соронзыг ашиглан 2022 онд дэлхийн хамгийн өндөр эрчимтэй буюу 45.22 Тесла байнгын соронзон орныг бий болгосон байна.

Өндөр эрчимтэй тогтмол соронзон орон бүхий соронз нь эсэргүүцэлтэй соронз, хэт дамжуулагч соронз, хайбрид соронзоос бүрддэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, эсэргүүцэлтэй соронзыг уян хатнаар, түргэн хянах боломжтой тул шинжлэх ухааны судалгаанд найдвартай, үр дүнтэй туршилтын орчныг бүрдүүлдэг ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 39 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 43 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 45 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 47 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 8 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 8 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 9 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 10 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 11 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 6 цаг 33 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 6 цаг 36 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 37 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 39 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 40 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 56 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 59 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 0 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top